Бидэнтэй нэгд

Нийгэм

Хохирогчийн аав Э: Нотлох баримт байгаагүй бол манай охины буруу болохоор байлаа

Нийтэлсэн

Олон нийтийн сүлжээгээр толгой дээрээ халуун кофе асгуулсан охины тухай бичлэг цацагдаад буй. Хохирогчийн ар гэрийнхэн болсон үйл явдалд маш их цочирдож, гомдолтой байгаагаа илэрхийлж, манай сонинд хандсан юм. Хохирогч охины аав Э-тэй уг асуудлаар ярилцлаа.


-Охины чинь биеийн байдал ямар байна вэ?

-Толгойн дээгүүр нь цэврүү үсэрчихсэн. Нүүр нь хүртэл түлэгдээд цэврүүтчихсэн байдалтай, шүүс гоожоод л байж байна. Ээж нь эмнэлгээр дагуулаад үзэж харуулаад явж байгаа. Арай л дэндүү юм болсон.

-Болсон үйл явдлын талаар тодруулахгүй юү. Хэрэг яг хэзээ  болсон юм бэ?

-Энэ хэрэг өчигдөр /гуравдугаар сарын 1-ний/ 16.00 цагийн орчим болсон байдаг. Хэрэг гарсан газар нь Шангри-Ла зочид буудлын кофе шоп. Манай охин тэнд хоёр найзтайгаа сууж байсан юм билээ. Найзуудтайгаа кофе уугаад сууж байтал  нэг эмэгтэй хүрээд ирсэн гэсэн.

Тэр эмэгтэй “Чи намайг таньдаг юм уу. Над руу яагаад хараад байгаа юм” гээд шууд өшиглөсөн байсан. Тэгэхээр нь манай охин “Би чамайг танихгүй. Чамайг харах шаардлага байхгүй. Яагаад чи намайг өшиглөж байгаа юм. Өмд шороо болчихлоо. Энийгээ гөвж өг” гэж хэлсэн гэсэн.

-Үүнээс л болоод толгой дээр нь кофе асгачихаж байгаа юм уу?

-Тийм. Шууд ирээд үг сөрж байгаад л толгой дээр нь халуун кофегоо асгачихсан байсан.

-Толгой, нүүрний арьсыг нь түлсэн гэхээр кофе  нь буцлам халуун байсан байж таарах нь ээ?

-Текнээс дөнгөж авчирсан кофегоо л асгачихсан бололтой юм билээ. Харин яаж охины минь хажууд найзууд нь байж таарсан юм. Болсон үйл явдлыг утсан дээрээ бичиж авсан байсан. Хэрвээ бичлэг хийгээгүй бол манай охин тэр хүүхний толгой дээр кофе асгасан болж, хэрэг буруу тийшээ эргэхийг ч үгүйсгэхгүй санагдлаа.

-Та яагаад ийм дүгнэлт хийх болов?

-Тэр эмэгтэйн ярьж хэлж байгаа үг, хандлагаас л тэгэж санагдсан.

-Хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа биз дээ?

-Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр бүртгүүлсэн.

-Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авсан байх. Та бүхэнд хэрэг шалгалтын явцын талаар юу гэж хэлж байна?

-Манай охин хэрэг гарсны дараа цагдаад бүртгүүлээд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр очсон. Яваад очиход нь манай охиныг “Чи шүүх эмнэлэгт очиж үзүүлчихээд ир” гээд явуулсан байна лээ. Тухайн үед охины маань бие тааруу, толгой тархи нь өвдсөн байдалтай байсан болохоор цагдаагийн хэлснээр эмнэлэг рүү явсан байсан. Цагдаа эмнэлэгт үзүүлэх хооронд чинь “Кофе толгой дээр чинь асгадаг нөгөө  эмэгтэйг нь олж тогтоогоод байж байя” гэж хэлсэн гэсэн. Тэгээд охин маань Шүүх эмнэлэг рүү орох гээд явж байтал  цагдаа буцаагаад дуудсан гэсэн. “Нөгөө эмэгтэйг чинь цагдаагийн газар аваад ирлээ. Чамаас одоо байцаалт авах шаардлагатай байна. Хүрээд ир” гээд дуудсан байсан. Ингээд эмнэлэгтээ үзүүлж амжаагүй буцаад  цагдаагийн газар руу яваад очтол нөгөө хүүхэн нь байцаалт өгчихөөд гараад ирсэн байсан юм билээ. Тэгээд гадаа таарахдаа тэр эмэгтэй “Чи тос хэрэгтэй бол яриарай” гэж хэлээд утасныхаа нь дугаарыг өгсөн байсан.

-Охин чинь шүүх эмнэлэгт үзүүлээд гэмтлийн зэргээ тогтоолгосон уу?

-Хэрэг гарсан өдөртөө багтаад эмнэлэгт үзүүлсэн. Харин өнөөдрөөс эхлээд нөгөө түлэгдэлт нь  улам үрэвсээд цэврүү үүссэн, шүүс нь гоожсон байдалтай байна. Тиймээс дахиад эмнэлэгт очиж хянуулаад эмчид үзүүлсэн. Шүүх эмнэлгийн эмч нар нь гэмтлийн зэрэг энэ тэрийг нь тогтоогоод цагдаагийн байцаагчид нь өгдөг юм шиг байна лээ. Бидэнд  бол тэр талаар нарийн ширийн зүйл хэлээгүй.

-Охиныг тань түлсэн эмэгтэйн ар гэрээс холбогдож, албан ёсоор уучлалт гуйсан уу?

-Бидэнтэй холбогдсон зүйл байхгүй. Гэхдээ манай охины утсыг авсан гэсэн. Мессэж хүртэл явуулсан гэнэ лээ.

-Уучлалт гуйсан мессеж үү?

-Үгүй. Уучлалт гуйх нь бүү хэл “Бичлэг энэ тэр байвал устгаарай. Чамайг шүүхэд өгнө шүү” гэсэн зурвасыг 04.00 цагт явуулсан байдаг.

-Охиныг тань гэмтээсэн тэр этгээд хэрэг үйлдэхдээ эрүүл байсан юм болов уу. Охин тань энэ талаар танд юм хэлсэн үү?

-Манай охин тэр талаар юм яриагүй. Миний хувьд тухайн эмэгтэйн гаргасан үйлдэл яавч эрүүл хүний хийх зүйл биш л гэж бодож байна. Магадгүй хар тамхи ч  юмуу хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй гэж хардаж байгаа. Яаж ч бодсон халуун кофе хүний толгой дээр асгаж байна гэдэг хүний санаанд буухад хэцүү байгаа биз дээ. Хэрвээ тэр бичлэгийг үзсэн бол хүний толгой дээр  халуун юм асгачихаад юу ч болоогүй байдалтай “Цагдаагаа дуудаарай” гээд яваад өгчихөж байгаа нь харагддаг. Хийсэн үйлдэлдээ ер гэмшиж, харамсаж байгаа шинжгүй. Үнэхээр аймшигтай.

-Тэр эмэгтэйн аав нь өмгөөлөгч гэх яриа гарсан байсан. Та сонссон уу?

-Тэр эмэгтэй өөрөө манай охиныг даапаалаад “Та нар намайг яаж ч чадахгүй. Би прокурор хүний хүүхэд. Надад юу л байна, мөнгө бий” гэх зэргээр хэл амаар доромжилсон байсан. Тухайн үед манай охины найз залуу тэр эмэгтэйд “Чи яаж байгаа юм бэ. Адилхан эмэгтэй хүн байж” гэж хэлэхэд нь нүүр ам нь сонин болж байгаад өшиглөөд авсан байсан. Тэр бичлэг нь хүртэл байгаа. Арай л дэндүү.

-Охины чинь сэтгэл санаа хүнд л байгаа байх?

-Мэдээж ямар олиг байхав. Өнөөдөр шүүх эмнэлгээс хуудас энэ тэр баглө гэснийг нь бөглөсөн байна лээ.

-Охин тань оюутан уу, сурагч уу?

-Манай охин 18 настай. Их сургуулийн оюутан. Харин охиныг маань гэмтээсэн тэр эмэгтэй 22 настай гэсэн.

-Та бүхэн өмгөөлөгч авсан уу?

-Би заавал өмгөөлөгч гэхгүйгээр хэрэг шийдэгдчих байх гэж бодож байгаа. Угаасаа болсон бүх зүйл ойлгомжтой. Баримт бичлэг нь байгаа юм чинь хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж л бодож байна. Цагдаа нартаа  итгэж байна даа. Болсон үйл явдлыг бодохоор нийгэм маань ямар аймшигтай болчихоо вэ гэж өөрийн эрхгүй санагдаж байна. Зүгээр л кофе уугаад сууж байсан хүүхдийг ингэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Эцэг хүний хувьд маш их санаа зовж байна. Мэдээж хүүхдүүдээ “Тийм юманд өртчих вий. Ингэчих вий” гээд дагаад яваад байж чадахгүй шүү дээ. Нийгэм үнэхээр түгшүүртэй санагдаж байна. Хүүхдийнхээ хийсэн алдаа дутагдлыг зөв буруугаар нь сайн хэлж ойлгуулахгүйгээр хийсэн алдаа бүрийг нь хаацайлж, хамгаалаад байвал ийм л араншинтай хүмүүс өсөж торнино шүү дээ. Тэр том хүний хүүхэд, урьд нь ийм үйлдэл хийдэг байсныг ч үгүйсгэхгүй. Учир нь иймэрхүү төрлийн хэрэг, алдаагаа даруулаад сурчихсан  болоод л ийм үйлдэл манай охинд гаргасан болов уу ч гэж бодлоо.

С.ӨЛЗИЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа