Дэлхий
Орос-Украины талууд хоёр дахь удаагаа уулзлаа
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминБеларусийн хил орчимд Орос-Украины талууд хоёр дахь шатны уулзалтаа хийж, иргэдийг нүүлгэн шилжүүлж, дайны талбарт эм, эмнэлгийн хэрэгсэл хүргэх хүмүүнлэгийн коридор гаргахаар тохиролцлоо.
Мөн хэлэлцээний үр дүнд нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулах үеэр тухайн нутаг дэвсгэрт түр хугацаанд гал зогсоох боломжийн талаар ярилцахаар болсон байна.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк “Талууд хүмүүнлэгийн асуудлыг хангалттай хэмжээнд нарийвчлан авч үзсэн ч Украины тал хүлээж байсан үр дүндээ хүрсэнгүй” гэж сэтгүүлчдэд хэлжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский хэлэлцээнд “чухал ахиц дэвшил гарлаа” гэв.
Гурав дахь шатны уулзалт ойрын өдрүүдэд болох бөгөөд товыг хараахан зарлаагүй байна.
Эх сурвалж: ВВС