Бидэнтэй нэгд

Улсын их хурал

“Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” цуврал сургалтын гурав дахийг зохион байгууллаа

Нийтэлсэн

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдэд зориулан “Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд цуврал сургалтуудыг зохион байгуулж байна.

   Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтарсан сургалтыг өнөөдөр (2022.03.03) хийлээ.

    Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Сэтгүүлчид Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлдэг. Хариуд нь парламентын мэргэшсэн сэтгүүлчийг төлөвшүүлэхэд Улсын Их Хурлын үүрэг зайлшгүй байх ёстой гэж Улсын Их Хурлын дарга үзэж байгаа. Тиймээс ч Улсын Их Хурлын дарга сургалтуудад өөрөө манлайлан оролцож, чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудтай хамтран сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цуврал сургалтыг зохион байгуулж байна. Монгол банктай хамтарсан эхний сургалтаар банк санхүү, эдийн засаг, төсөв мөнгөний асуудал, Хүний эрхийн үндэсний комисстой хамтарсан хоёр дахь сургалтаар хүний эрхийг хангах, шударга ёс тогтоох асуудлаар сэтгүүлчдээ сургалтад хамруулсан” гэв.

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үндсэн хууль ба засаглалын харилцан хяналт-тэнцэл” сэдэвт илтгэлийнхээ эхэнд цуврал сургалтын үндсэн зорилго нь олон нийтийг үнэн зөв, тэнцвэртэй мэдээллээр хангах үндсэн үүрэгтэй ажилладаг сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж буйг тэмдэглэхийн зэрэгцээ орчин үед дайн хүртэл хэвлэлээр “явагддаг” болсон учир олон нийтэд мэдээлэл хүргэх хэвлэлийн байгууллагуудын үүрэг, хариуцлага маш чухал гэдгийг тэмдэглэсэн. Тэрбээр илтгэлээрээ өмнөх сургалтуудын үеэр сэтгүүлчдээс тавьсан хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн гол зохицуулалтыг тодруулан мэдээлэл өглөө.

    Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Мөнхтунгалаг, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан А.Цэдэн-Иш нар “Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, түүний ач холбогдол”, “Гэмт хэргийн мэдээ, мэдээллийг үнэн зөв бодитой хүргэх нь” сэдэвт илтгэлдээ авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд сэтгүүлчид хамтран ажилласнаар ямар амжилт, үр дүн гаргах вэ гэдгийг тодруулан, сургалтын агуулгыг тодотгосон мэдээлэл өгсөн.

    Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.Бундхорол “Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд төрийн аудитын байгууллагын үүрэг, хараат бус байдал, олон нийтийн оролцоо” сэдвээр илтгэл тавив. Илтгэлийнхээ агуулгыг сэтгүүлчид аудитын мэдээллийг олон нийтэд хэрхэн зөв байршуулж, хүргэх вэ гэдэгт чиглүүлж, энэ үеэрээ open.audit.mn сайтад олон нийтийн анхаарал татдаг болон аудитын бусад мэдээлэл, тайлангуудыг нийтэлдэг болохыг дурдлаа.

    Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Статистик мэдээг мэдээллийн эх сурвалж болгон ашиглах боломж, шаардлага” сэдэвт илтгэлдээ дата сэтгүүлзүйг дэмжиж ажиллахыг статистикийн байгууллагуудад НҮБ зөвлөмж болгож буйг дурдаад, статистикийн өгөгдлийг мэдээлэлдээ хэрхэн ашиглаж олон нийтэд хүргэх талаар сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх мэдээллийг өглөө. Тэрбээр 1212.mn сайтыг сэтгүүлчид болон олон нийтэд ашиглахад хялбар болгон шинэчилж буйг мөн дурдсан.

    Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Т.Жамбаажамц “Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын салбарын онцлог”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зохицуулалт” сэдвээр илтгэл тавьж, салбарын бүх талын тоон мэдээллийг танилцууллаа.

    Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Дата судалгаанд суурилсан төрийн алба” сэдэвт илтгэлээрээ улсын хэмжээнд байгаа төрийн бүх байгууллага болон төрийн албан хаагчидтай холбоотой дата мэдээллийг танилцуулав. Мөн төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөл хэдэн нэхэмжлэл гаргасан, хэрхэн шийдэгддэг талаар зэрэг төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой тоон мэдээллийг өгсөн юм.

    Сэтгүүлчдэд зориулсан сүүлийн илтгэлийг “Глоб интернейшнл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал “Хүний эрхийг мэдээлж, сурвалжлахад ёс зүйн хэм хэмжээг баримтлах нь” сэдвээр танилцуулав. Сэтгүүл зүйн чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагуудын зөвлөмж дээр тулгуурлан хүний эрхийн талаарх мэдээлэл, сурвалжлагадаа ёс зүйн ямар зарчмыг сэтгүүлч хүн баримтлах талаар тэрбээр сонирхолтой мэдээллийг хуваалцсан.

    Өдрийн сонины сэтгүүлч П.Батзаяа, “Inews.mn” сайтын сэтгүүлч Ц.Булганзаяа, “Snews.mn” сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа, “Itoim.mn” сайтын сэтгүүлч Н.Саруулдөл,  “UIH.mn” сайтын сэтгүүлч Б.Уянга, “Star” телевизийн сэтгүүлч З.Энхбаяр, “Live” телевизийн сэтгүүлч Б.Баярцэцэг, “Eguur.mn” сайтын сэтгүүлч Б.Бурмаа, “Zuv.mn” сайтын сэтгүүлч С.Гандэлгэр нарын олон сэтгүүлчид Улсын Их Хурлын даргын болон албан тушаалтнуудын танилцуулсан илтгэл, мэдээлэлтэй холбогдуулж олон нийтийн дунд эргэлзээтэй байдаг болон бусад асуудлаар асуулт асууж, харилцан ярилцлаа.

    Цуврал сургалтуудад бүрэн хамрагдсан зарим сэтгүүлчдийн сэтгэгдлийг сонсов. “Niisleltimes.mn” сайтын сэтгүүлч Б.Түвшинтөгс Улсын Их Хурлын Тамгын газраас сэтгүүлчдэд зориулан цуврал сургалтууд зохион байгуулж буйд талархаж байна. Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал, түүний харъяа байгууллагууд иргэн бүрийн өдөр тутмын амьдралд хамаатай чухал шийдвэрүүдийг гаргадаг учир тухайн шийдвэр, мэдээллийг олон нийтэд түгээдэг хэвлэлийнхэн мэдэх, мэдэхгүй зүйлээ тодруулж, илүү боловсруулсан, эргэлзээгүй мэдээлэлтэй болоход сургалтын ач холбогдол оршиж байгаа болов уу. Сэтгүүлч хүн мэдээлэл хомс, хагас хугас ойлголттой бол тэр хэмжэtгээр олон нийтэд буруу зөрүү мэдээлэл түгээх болно. Тиймээс өргөн хүрээний мэдлэг мэдээллээр өөрийгөө боловсруулах нь сэтгүүлч хүний үүрэг хэмээсэн.

    “Өдрийн сонин”-ы сэтгүүлч П.Батзаяа Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй сургалтуудад ач холбогдол өгч хамрагдаж байгаа. Сэтгүүлчид энгийн иргэдийн түвшинд мэдээлэл, ойлголттой байх юм бол нийгмийг зөв чиглүүлэх үүрэг нь гажуудна. Тиймээс салбар бүрийн үйл ажиллагааны талаар нарийн мэдлэг, ойлголттой болох нь их чухал санагддаг гэсэн.

    Тус сургалтын чиглүүлэгч, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа “Энэ сургалтыг санаачилсан Улсын Их Хурлын даргын барьсан бас нэг чиглэл нь Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог байгууллагуудын үйл ажиллагааны талаарх иргэдийн мэдээлэл, ойлголтыг зөв болгох, үүнийг нийгэмд мэдээлэл түгээдэг сэтгүүлчдээр дамжуулан хийе гэсэн санаа юм. Нөгөө талаар Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хуулийн төслүүдэд иргэдийн санаа бодлыг тусгахад, иргэдийн оролцоотой батлахад сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд энэ сургалтын зорилго чиглэсэн. Сургалтын зорилго тодорхой хэмжээгээр биелэгдлээ” хэмээн санал бодлоо хуваалцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа