Бидэнтэй нэгд

Улсын их хурал

Ахмад настнуудад үйлчилгээ үзүүлдэг төв ашиглалтад ороогүй 11 жил болж байна

Нийтэлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны нэгдүгээр тогтоолоор Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Тус ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Идэрбат нар Геронтологийн үндэсний төв болон ахмад настанд өдрийн үйлчилгээ үзүүлдэг “Наян зургаа дөрвөн зуу” төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, ажиллав.

Ахмадууд Геронтологийн үндэсний төвийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахыг хүслээ
Геронтологийн үндэсний төвийн барилгын шавыг Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт 2011 онд тавьсан ч өнөөдрийг хүртэл хүртэл ашиглалтад ороогүй байна. Энэ хугацаанд зураг төсөл нь гурван ч удаа өөрчлөгдөж, төсөвт өртөг нэмэгджээ. Хамгийн сүүлд 2019 онд эмнэлгийн барилгын зураг төслийг дахин шинэчилснээр төсөвт өртөг 17.3 тэрбум төгрөг болсон байна. Одоогийн байдлаар барилгын гүйцэтгэлийн явц 46 орчим хувьтай байгаа бөгөөд барилгыг ашиглалтад оруулахад 13.8 тэрбум төгрөг шаардлагатай болжээ. Гэтэл энэ санхүүжилтийг 2022 оны төсөвт тусгаагүй байна.

Тус төв нь Монгол Улсын хэмжээнд ахмад настанд төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх, оношилгоо эмчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж, аргачлал боловсруулах, эмч эмнэлгийн ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах, судалгаа шинжилгээ хийх зорилготой ажилладаг цор ганц байгууллага юм.
Гэтэл энэ үндэсний төв өнөөдрийг хүртэл 16 өрөөнд үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн XI хороо, Цагдаагийн гудамжинд байрлах Геронтологийн үндэсний төвийн одоогийн байр 1956 онд ашиглалтад орсон 1,800 м2 талбай бүхий хоёр давхар байрны нэг давхрын 512 м2 талбайд ердөө 16 өрөөнд ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Учир нь энэ барилгын хоёр болон нэг давхар нь хувийн эмнэлгүүдэд хувьчлагдсан буюу “Геронтологийн үндэсний төв” гэсэн хаягтай энэ барилгын талбайн тал илүү хувь нь хувийн хэвшлийнхний мэдэлд байдаг. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын хоёр удаагийн шалгалтаар мөөгөнцөртэй, мэрэгч шавжтай, үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Үүнээс өөр үйл ажиллагаа явуулах байр байхгүй тул настны эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд хувийн шүдний эмнэлгийн кабинетыг тус төв өөрсдийн нөөц бололцоогоор түрээслэн үйл ажиллагаа явуулдаг. Стандарт шаардлагад нийцэхгүй ч нэг өрөөнд хоёр өөр төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгааг тус төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал хэллээ.

2015 онд дэлхийн нийт хүн амын 12.3 хувийг (901 сая) 60 ба түүний дээш насныхан эзэлж байсан бол 2050 онд 21.5 хувийг эзлэх төлөвтэй болжээ. Энэ нь 2050 онд дэлхийн хүн амын таван хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш насны хүн байна гэсэн үг юм. Манай улсын хувьд насжилтын төлөв нэмэгдэх хандлагатай болжээ.

Геронтологийн үндэсний төвөөр үйлчлүүлж буй ахмадууд шинэ эмнэлгийн барилгыг хурдан хугацаанд ашиглалтад оруулахыг гишүүдээс хүсэж байлаа. Тус төв найман төрлийн амбулаторийн тусламж үйлчилгээ болон гэрийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Жилд дунджаар 70-80 мянган ахмад настанд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ахмадуудын дунд зүрх судас, яс булчингийн тогтолцоо, мэдрэлийн эрхтэн тогтолцооны өвчлөл түгээмэл байдаг байна.

зураг

parliament.mn
Геронтологийн үндэсний төвийн шинэ барилга ашиглалтад орвол жилд дунджаар 100 орчим мянган ахмадад тусламж, үйлчилгээ үзүүлж, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг 2.4 дахин нэмэгдэх боломжтой болох юм байна.

Нөгөө талаар салбарын хүний нөөцийн төлөвлөлтийг дэмжиж, мэргэшсэн эмч сувилагчдын бэлтгэхгүй бол хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй болжээ. Тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд цалин урамшуулал, нийгмийн баталгааны асуудал тулгардаг байна. Одоогийн байдлаар тус төвийн санхүүжилтийн 70 хувь нь төсвөөс, 30 хувь нь эрүүл мэндийн даатгалаас бүрдэж байна.

Цаашид эрүүл мэндийг дэмжих бодлогын хүрээнд урт хугацааны тусламж үйлчилгээг хөгжүүлэх, асаргааны даатгалын тогтолцоог бий болгох, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд настны эрүүл мэндийн дэмжих сэтгэл засал, тэнцвэр сэргээх, ой санамж сэргээх төвүүдийг байгуулах шаардлага байгааг ч салбарын мэргэжилтнүүд УИХ-ын ажлын хэсгийн гишүүдэд уламжиллаа.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний санхүүжилтийг нэмэх шаардлагатай гэлээ
Үргэлжлүүлэн ажлын хэсгийн гишүүд Сонгинохайрхан дүүрэг дэх “Наян зургаа дөрвөн зуу” төрийн бус байгууллагын дэргэдэх ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийн үйл ажиллагаатай танилцаж, ахмадуудтай уулзалт хийлээ.

Нийгмийн халамжийн тухай хуульд заасан олон нийтийн оролцоонд түшиглэсэн 10 төрлийн халамжийн үйлчилгээний санхүүжилт, хувьсах зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ. Одоогийн байдлаар нэг хүнд ногдох хувьсах зардал 9,000 төгрөг байна.

Тус төвийн хувьд 2019 оноос Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1.5, Ахмад настны тухай хуулийн 7.1.4-т заасан өдрийн үйлчилгээг ахмадуудад үзүүлдэг. Энэ хугацаанд нийт 590 ахмадад өдрийн үйлчилгээг үзүүлжээ. Мөн л өөрийн гэсэн байргүй учраас Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгийн нэг давхарт 114 м2 талбайд өдрийн үйлчилгээ, сэргээн засах үйлчилгээ, бариа засал болон хөдөлгөөн заслын үйлчилгээг үзүүлж байгаа аж.

Сонгинохайрхан дүүрэг 33 орчим мянган ахмад настантай. Төрөөс олгодог санхүүжилт бага учраас энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх төрийн бус байгууллага ховор байдгийг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул хэллээ.

Ахмад настнуудын хувьд энэ төрлийн үйлчилгээг тогтмолжуулж, хувьсах зардлыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой уялдуулахад анхаарч ажиллахыг хүсэж байлаа. Мөн ахмадуудыг ажил эрхлэх нөхцөлийг бүрдүүлж, залуу үедээ өөрсдийн туршлага мэдлэгээс хуваалцах боломжийг хангах хэрэгтэй байгаа ч дуулгасан юм.

Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс Засгийн газар болон холбогдох байгууллагуудад тодорхой чиглэл өгөх, шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэлүүдийг хийхээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

CRI Монгол радио2 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио2 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио2 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио2 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио2 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм2 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий2 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг2 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий2 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий2 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр2 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр2 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент2 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр21 цаг өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм21 цаг өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий5 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ