Нийгэм
ОХУ-аас Монголын хилээр элсэн чихэр гаргахыг ХОРИГЛОЛОО
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминОХУ-ын Засгийн газраас өнөөдөр (2022.03.30)-өөс ОХУ, Монголын хилийн авто замын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй зорчихоор болж, хилээ нээх шийдвэр гаргасан.
Үүнтэй холбогдуулан Буриадын Гаалийн газраас Монголд зорчих иргэдэд тавьсан шинэ журмыг танилцууллаа.
Журамд “Барууны орнуудын ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг, үүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан Монголын хилийг давах гадаад, дотоодын бүх иргэдэд элсэн чихэр, үр тариа авч явахыг хориглох”-оор заажээ.
Хувийн зорилгоор бага хэмжээгээр байсан ч хураан авч, торгууль ногдуулах аж.
Үр тарианд улаан буудай, хөх тариатай буудай, таримал хөх тариа, арвай, эрдэнэ шиш багтаж байгаа бөгөөд үр тарианы хоригийг зургаадугаар сарын 30 хүртэл, элсэн чихэр, нишингийн сахарын хориг наймдугаар сарын 31 хүртэл үргэлжлүүлэх аж.
Мөн Монголын хилээр 10 мянган ам.доллароос илүү хэмжээний мөнгө гаргахыг хориглосон байна