Бидэнтэй нэгд

Нийгэм

Монгол Улсад ой хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр байна

Нийтэлсэн

НҮБ-ын шинжээчид 2100 он гэхэд дэлхий даяар түймрийн тоо 50 хувиар нэмэгдэх бөгөөд засгийн газрууд энэ үзэгдэлтэй тэмцэхэд бэлэн биш байгааг анхаарууллаа. Үүнийг 2022 оны хоёрдугаар сарын 22-нд болсон НҮБ-ын Байгаль орчны ассамблейн чуулганы үеэр сэрэмжлүүлэв. Зүүн Азийн далайд гарцгүй Монгол Улсад хавар, намрын улиралд хур тунадас бага, хуурай, салхи шуургатай байгаа нь тал хээр, ой хээрийн түймрийн урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байна. Гэвч ихэнх түймэр хүний буруутай үйл ажиллагаанаас болж үүсэж байгаа. Гал түймрийн оргил үе нь ихэвчлэн 3-р сарын сүүлээр эхэлж, 6-р сарын 10 хүртэл үргэлжилдэг бөгөөд өөр үе нь 9-р сараас 11-р сарын хооронд эхэлдэг.

Монгол Улсад ч мөн адил ган гачиг ажиглагдаж, сүүлийн жилүүдэд ган гачгийн давтамж, эрчимжилт нэмэгдсэн байна. Жилд дунджаар 4-5 удаа хил дамнасан ой, хээрийн түймэр гарч байгааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан хэллээ. Мөн Говь-Алтай, Баянхонгор, Арвайхээр, Өмнөговь, Дундговь зэрэг аймгуудад элсэн цөл ихтэй тул ой хээрийн түймэр гарах эрсдэл бага байдаг талаар ярилаа. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Хишигбаатар иргэд шахамтай хий, газыг машиндаа их хэмжээгээр авч явдаг. Авч яваа газаа хэт халуун газарт байлгах нь галын эрсдэл үүсгэдэг болохыг анхаарууллаа.

-Э.Энх-Амгалан, Хошууч, Онцгой байдлын ерөнхий газар, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн:
-Манай улсын хэмжээнд 2022 он гарснаас хойш 5 аймгийн 9 суманд 10 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдээд байна. Урьдчилсан байдлаар 150 мянган га талбай өртсөн гэсэн тооцоо гарсан. Энэ жилийн хувьд цар тахлын хөл хорио цуцлагдсан. Мөн энэ хуурайшилт ихтэй байгаа. Тийм учраас ой хээрийн түймэр гарах магадлал маш өндөр байгаа. Түүнээс гадна улсын хил дамнасан ой хээрийн түймэр жилд дунджаар 4-5 удаагийн давтамжтай бүртгэгддэг.

Улаанаар харагдаж байгаа хэсэг нь эрсдэл нэн өндөр гэсэн үг. Улбар шар өнгөөр харагдаж  Хөвсгөл, Булганы хойд хэсгүүд нь өндөр эрсдэлтэй. Дунд эрсдэлтэй хэсэг нь говь тал руугаа ягаан харагдаж байна. Бүр бага эрсдэлтэй урд зүг рүүгээ байдаг. Говийн бүс рүүгээ Говь-Алтай, Баянхонгор, Арвайхээр, Өмнөговь, Дундговь аймгийн хэсгүүдээр ой хээрийн түймрийн эрсдэл байхгүй гэж болно. Учир нь энэ бүс нь цөл ихтэй. Хойд модтой хэсэгт ойн түймэр, зүүн талаар хээрийн түймэр их гардаг. Жил бүр Улсын онцгой комиссын болон Онцгой байдлын ерөнхий газрын албан даалгавар гардаг. Эрсдэлтэй бүсүүдээр морьтой эргүүл хийдэг, хяналтын пост ажиллуулдаг. Мөн явганаар эргүүл, пост гардаг. Ингэснээр ой хээрийн түймрийн эрсдэл бууруулдаг. Гэвч иргэд эрсдэлтэй бүсээр зорчин явахдаа оч баригчгүй авто машинаар явж байна. Татсан тамхиа дутуу унтрааж хаяж байна. Санамсаргүй байдлаас болж гал алдаж байна. Асаасан гал түүдгээ бүрэн унтраагаагүйгээс болж гал түймэр гаргаж байна.

-Н.Хишигбаатар, Дэд хурандаа, Онцгой байдлын ерөнхий газар, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн:
Иргэд аялал зугаалгаар ой хээрийн бүсэд явахдаа жолооч нар оч баригчтай машинаар зорчих ёстой. Мөн шахамтай хий, газыг машиндаа их хэмжээгээр авч явдаг. Авч яваа газаа хэт халуун газарт байлгах нь галын эрсдэл үүсгэдэг. Мөн иргэд амарч зугаалж явахдаа уусан архи дарс, ундааны шилийг ил задгай хаядаг. Үүнээс болж шилэн дээр нарны гэрэл тусаж гал гарах эрсдэл үүсгэдэг. Мөн хоол, цай хийхээр гал түлдэг. Түүдэг галаа бүрэн унтрааж, нягталж шалгаж байх ёстой. Мөн хог хаягдал гаргахгүй байх хэрэгтэй. Хог хаягдлын хуулиа дагаж мөрдөж, зориулалтын газарт хаях хэрэгтэй байна.

Эх сурвалж: А24

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ5 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа