Бидэнтэй нэгд

Нийгэм

Орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын зэрэглэлд шилжүүлнэ

Нийтэлсэн

Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” өчигдөр /2022.04.07/ эхэллээ. “Боомтын сэргэлт, тээвэр логистикийн хямрал” сэдвээр салбар хэлэлцүүлэг Төрийн ордны Сүхбаатар танхим өрнөв.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт болон төр хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож боомтын сэргэлт, бүтээн байгуулалт, тээвэр, логистикийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Оролцогчдын хувьд иргэний агаарын тээврийн компаниудын үнэ тарифыг бууруулах, хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулах, ачаа барааны эргэлтийг сайжруулах зэргийг түлхүү асууж тодруулав.

Иргэний нисэхийн салбар болон боомтын өнөөгийн нөхцөл байдлын тухай Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, “Иргэний нисэхийн салбарт либералчлал бүх түвшинд хийгдэж байна. Үнэ, тарифын асуудал нь  иргэний нисэхийн салбарын либералчлалын нэг хэсэг нь. Жишээ нь, БНСУ-ын Сөүл хот руу  МИАТ ТӨХК-аас гадна хувийн хэвшлийн авиа компаниуд нислэг үйлдэж байгаа. Үүнээс гадна тухайн орны чиглэлд шинэ нислэгийн шугам нээх ажлыг хийсэн. Энэ нь өөрөө либералчлалын өөр нэг хэсэг. Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамнаас нисэхийн салбарт 100 хувь төрийн өмчлөлд байгаа нисэх буудлуудын үйл ажиллагааг либералчлах ажил эхэлсэн. Орон нутгийн долоон нисэх буудлыг олон улсын зэрэглэлд шилжүүлнэ. Ингэснээр нисэх буудлуудаа хувийн хэвшил болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад нээж өгөх, хоёрдугаарт, хөрш зэргэлдээ болон богино зайд нисэх олон төрлийн нислэгийг өртөг багатай, цаг хугацаа хэмнэн хийх боломжуудыг бий болгож өгөх ач холбогдолтой.

Хоёрдугаарт, тээвэр логистикийн гацааны асуудал дан ганц манай улсын биш дэлхийн бусад орнуудад ч бий. Боомт, тээвэр, логистикийн асуудал хөрш орнуудаас маш их хамаарч байна. Өөрөөр хэлбэл, хөрш орнуудын боомтын хөгжил, тээвэр, логистикийн бодлоготой манай улс хэрхэн уялдаа холбоотой байгаа нь шууд хамааралтай. Нөгөө талаар, тухайн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал шууд нөлөөтэй. Манай улсад коронавирусийн халдвар багасаж, энгийн амьдралдаа шилжсэн ч БНХАУ-д коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа тул хилийн хоригийн түвшингээ бууруулахгүй байна. Ингээд гацаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ дээр халдвар тархаахгүй, гацаа үүсгэхгүй тээвэрлэх хамгийн боломжит хувилбар болох чингэлэг тээврийг түлхүү явуулахыг хоёр улс тохиролцсон.

Боомт гэдэг өөрөө улс хоорондын хамтын ажиллагаа. Хөрш орнуудтайгаа тогтмол уулзалт хийж, хамтран ажилласан ч хил дамнан хянаж чадахгүй зүйл бол үнийн өсөлт байна. Дэд бүтцийн салбарын төсөл, хөтөлбөрүүд томоохон хөрөнгө мөнгө шаарддаг, үр ашгаа удаан хугацааны дараа өгдөг талтай. Тийм учраас хөрөнгө оруулагчдыг олоход их төвөгтэй. Гэхдээ сүүлийн үеийн төрийн болон хувийн хэвшлийн түншлэл дээр хамтран хэрэгжүүлэх төсөлд чамгүй оролцогчид орж байна. Төмөр замд 10, авто замын салбарт 15 төсөл хэрэгжүүлнэ гэдгийг өмнөх урьдчилсан хэлэлцүүлэгт дурдсан” хэмээн тайлбарлав.

 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Монгол Улс хоёрхон хөрш улстай. БНХАУ коронавирусийн халдвараас болж, ОХУ-ын хувьд цэргийн ажиллагаанаас болж олон улсын хоригт орсон хүнд нөхцөл байдалд байна. Бидэнд Алтанбулаг, Замын-Үүд гэсэн хоёрхон гарц байдаг. Тэгэхээр бусад боомтуудыг хөгжүүлж, олон гарцтай болох зайлшгүй шаардлагатай. Жишээлбэл, Гашуунсухайт боомт 2019 онд 20 тонн нүүрсийг авто тээврээр гаргаж байсан. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орвол 30 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой. Дараачийн асуудал бол хос төмөр замтай болсноор нэг чиглэлд экспорт, импортыг зэрэг хийж, дамжин өнгөрөх чадвар нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр импорт, экспортын гацаа алга болж, экспортын орлого нэмэгдэх ач холбогдолтой” гэлээ.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа