Бидэнтэй нэгд

Нийгэм

Экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хэрэгт Ц.Баасанцогтыг яллагдагчаар тооцлоо

Нийтэлсэн

Өмгөөлөгч Ц.Баасанцогттой холбоотой хэмээн нэр бүхий шүүгчдэд сахилгын арга хэмжээ авхуулах гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан өнгөрсөн оны зургадугаар сард Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан.

Уг сахилгын хэргийг Шүүхийн сахилгын хорооны гишүүд өчигдөр 14.00 цагт хэлэлцэхээр товлосон хойшлууллаа.

Тус хорооны хуралд оролцох нэг гишүүнд хүндэтгэн үзэх шалтгаан гарсны улмаас уг асуудлыг энэ сарын 26-ны 13.30 цагт хэлэлцэхээр болсон байна.
Дээрх хоёр ТББ-ынхан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарыг ёс зүйгээ зөрчсөн хэмээн гомдол гаргаснаар сахилгын хэрэг нээгээд буй билээ.

Тэднийг өмгөөлөгч Ц.Баасанцогтын хамт “Энканто” хотхонд 2020 оны арванхоёрдугаар сард архидан согтуурсан хэмээн гомдол мэдүүлсэн байдаг. Шүүхийн сахилгын хорооныхон тэдэнд холбогдох хэргийг хэлэлцэхээр өмнө нь нэг бус удаа хурал зарласан ч оролцогч шүүгч нар эрүүл мэндийн шалтгаантай, сахилгын хэргийг хэлэлцэх бүрэлдэхүүнээс татгалзсан зэрэг шалтгаанаар хойшлуулсаар байсан юм.

Дашрамд дурдахад, Ц.Баасанцогтыг өнгөрсөн долоо хоногт тагнуулын байгууллагынхан хойшлуулшгүйгээр цагдан хорьсон билээ. Экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хэрэгт шалгуулж буй таван хүнд галт зэвсэг нийлүүлсэн байж болзошгүй хэмээн түүнийг саатуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.Баасанцогтод авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх, эсэхийг шийдвэрлэх хурал болж, яллагдагчаар тооцон 30 хоног хорих захирамж шүүгч нь гаргасан гэнэ.

CGTN мэдээ9 цаг өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ1 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр2 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ