Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Төлбөрийн тэнцэл II сард $230.5 саяын АЛДАГДАЛТАЙ гарлаа

Нийтэлсэн

Төлбөрийн тэнцэл энэ оны хоёрдугаар сард 230.5 сая ам.долларын алдагдалтай гарлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

 

Тодотгоход, Төлбөрийн тэнцэл гэж аливаа улсын эдийн засгийн харьяатын гадаад эдийн засагтай буюу эдийн засгийн харьяат бустай тодорхой хугацаанд хийсэн худалдаа, үйлчилгээ, хөрөнгө, санхүүгийн болон бусад урсгалын орлого, зарлагын гүйлгээг системчлэн нэгтгэсэн статистикийн тайланг хэлдэг юм.

Тэгвэл төлбөрийн тэнцлийн урсгал данс  оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 572.2 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 455.5 сая ам.доллароор буюу 4.9 дахин өсжээ.

Төлбөрийн тэнцэл алдагдалтай байна гэдэг нь валютын ханш чангарч, төгрөг суларсан өнөөгийн нөхцөл байдлын суурь шалтгаан юм.

Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ  “Аливаа улсын гадаад валютын нөөц, ханштай холбоотой суурь нөхцөл нь төлбөрийн тэнцэл байдаг. Төлбөрийн тэнцэл гэдэг нь барааны тэнцэл, санхүүгийн тэнцэл гээд тэнцлүүдээс бүрддэг. Барааны тэнцэл гэдэг нь Монгол Улсаас хэдий хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээг гадагш нь гаргаж байна, импортоор зөрөөд хэдий хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ авч байна гэдгээр тодорхойлогддог. Мөн санхүүгийн болон урсгал тэнцэл хэдий хэмжээний мөнгөн урсгал гадагшаа гарч байна. Хэдий хэмжээний мөнгөн урсгал Монгол руу орж ирж байна. Энэ бүгдийн нийлбэрээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл гардаг. Төлбөрийн тэнцэл ашигтай байвал валютын нөөц нэмэгддэг, алдагдалтай байвал Монгол Улсаас гарч байгаа гадаад валютын урсгал тэр хэмжээгээр байна гэсэн үг. Ийм алдагдалтай үед валютын нөөц, ханш дээр тодорхой хэмжээний дарамт гарч ирнэ. Суурь шалтгаан ийм байдаг учраас төлбөрийн тэнцэлтэй холбоотой зарим мэдээллийг өгье.

2021 оны байдлаар төлбөрийн тэнцэл 220 сая ам.долларын алдагдалтай гарсан. 2021 оны 1 дүгээр сард Монгол Улсын гадаад валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар байсан. Төлбөрийн тэнцлийн 220 сая ам.долларын алдагдал нөлөөлөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-нд Монгол Улсын валютын нөөц 4.3 тэрбум ам.доллар болсон. Он гарснаас хойш хоёрдугаар сарын байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая ам.доллар даваад байна.

Оны эхний гурван сарын байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл алдагдалтай байна гэдэг нь экспортоосоо илүү импорттой байна. Монгол Улсаас гарч байгаа төлбөр тооцоо, орж байгаа төлбөр тооцооноосоо илүү байна гэдгийг харуулсан  үзүүлэлт. Нэгдүгээр сарын байдлаар импорт 40 гаруй хувийн өсөлттэй эхэлсэн. Бидний зүгээс 2021 оны 12 дугаар сард Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулж байхдаа, ковидын ард гараад эдийн засаг сэргэхэд, импорт дээр сэргэлт ажиглагдана, 2022 оны төлбөрийн тэнцэл ерөнхийдөө алдагдалтай гарна. Хэдийгээр төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч байгаа ч  эдийн засагт сэргэлт ажиглагдах юм бол эдийн засаг өсөлттэй гарна гэж танилцуулга хийж байсан. Одоо байдал 12 дугаар сараас хойш нэлээн өөрчлөгдөөд байна. Ковидын дараах эдийн засгийн сэргэлт дээр нэмэгдээд олон улсад болж буй мөргөлдөөнтэй холбоотой хорио цээрийн арга хэмжээнээс эхлээд төвөгтэй сөрөг үзэгдлүүд их бий болж байна… Бид экспортоо нэмж байж валютын нөөцөө өсгөх ёстой. Экспортыг дэмжсэн бодлого дээр ажлаа хийе. Валютын нөөц оны эхнээс тэрбум ам.доллароор буурсан” гэсэн мэдээллийг өнгөрсөн сарын 22-нд өгч байсан.

Үүний дараа буюу дөрөвдүгээр сарын 6-нд Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин Монголын Эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ валютын зах зээлийн цаашдын төлөв байдлын талаар дараах байр суурийг илэрхийлсэн юм.

“Он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.8% сулраад байна. Өмнө нь ковидын үеийн эрсдэл байсан бол хоёрдугаар сарын сүүлээс ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад гадаад орчны тодорхой бус байдал бидний төсөөлж байгаагүйгээр муудаж байгаа. Үүнээс шалтгаалаад гадаад валютын нөөц, төгрөгийн ханш дээр тодорхой хэмжээний дарамт ирж байна. Гэхдээ төгрөгийн ханшийн сулралт бусад улс орны мөнгөн тэмдэгттэй харьцуулахад ойролцоо, зарим валютаас сайн үзүүлэлттэй байгаа.

Тухайлбал, хөгжингүй орнуудын нэг Японы иен өнгөрсөн 1 жилийн хугацаанд ам.долларын эсрэг 10 орчим хувиар сулраад байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын үндэснийх нь валютад ийм хэмжээний дарамт ирж байхад төгрөгийн хувьд 5.8% гэдэг нь харьцангуй тогтвортой гэж хэлж болохоор үзүүлэлт.

Гэхдээ Монголбанкнаас шаардлагатай бодлогын арга хэмжээг авч байгаа. Хамгийн сүүлийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн. Төгрөгийн харьцангуй өгөөжийг ийнхүү дээшлүүлснээр ханш тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Цаашид ч гэсэн шаардлагатай тохиолдолд бодлогын шийдлээ гаргаад, арга хэмжээ аваад явна.

Нөгөө талаасаа Монголбанкнаас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажил хийж байна. УИХ-ын даргын чуулганы хуралдаан дээр /2022.04.06/  мэдэгдсэнээр Монгол Улсад ойрын хугацаанд 1-2 тэрбум ам.долларын орох урсгал бий болохоор байна.

Нэгдүгээрт, арилжааны банкууд гаднаас тодорхой хэмжээний эх үүсвэр оруулж ирэхээр ажиллаж буй. Мөн уул уурхайн томоохон компаниуд болох “Оюу Толгой”, “Эрдэнэс Таван Толгой”, “Эрдэнэт Үйлдвэр” эдийн засгийн хүндрэлтэй цаг үед нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон хэмжээний валютын урсгал бий болгохоор ажиллаж байгаа. Үүний үр дүнд нөөц нэмэгдэж, ханш тогтворжино гэж харж байна.

Бидний төсөөлж байгаагаар гадаад орчны тодорхой бус байдал хэсэг хугацаанд үргэлжлэх төлөвтэй. ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдал хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй ч. өмнөд хил дээрх хүндрэлтэй асуудлуудыг Засгийн газраас ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Тэгэхээр дөрөвдүгээр сардаа багтаагаад нүүрсний уртын тээврийг эхлүүлснээр борлуулалт нь тодорхой хэмжээнд нэмэгдэж, орох урсгал сайжирна гэж хүлээж байна. Тиймээс он гарснаас хойш буюу сүүлийн 1-2 сарын хугацаанд үүссэн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр арилна гэж бид харж байна” гэсэн юм.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа