Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Ерөнхий сайд аа, МИК-ийг АТГ-т шалгуулъя

Нийтэлсэн

Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн пүрэв гарагт Монголын ипотекийн корпорацийн /МИК/ булайг уудалж тэднийг хэрхэн яаж мөнгө олж буй тухайг олонд мэдээлсэн.

Түүний энэхүү мэдээллийн дараа эдийн засагчид өөрсдийн байр сууриа илэрхийлж “МИК-МОНГОЛ БАНК БАЙРНЫ ЗЭЭЛ НЭРЭЭР ОЛОН ИХ НАЯД ТӨГРӨГ ХУЛГАЙЛСАН ЭСЭХИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ” гэж хуулийн байгууллагыг тус газар руу анхаарлаа хандуулахыг хүссээр байна.

МИК нь анх байгуулагдахдаа ипотек, моргейжийн салбарт анхдагч болон хоёрдогч зах зээл дээр үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, урт хугацаатай зээлийн эргэлтийг бий болгох зорилготой байгуулагдсан. Олон улсад ч мөн энэ төрлийн байгууллагууд бий. Одоо МИК-ийг бүхэлд нь харах юм бол арилжааны банкуудын дундаа эзэмшдэг зээлийн төв шиг харагдаж байна.

Монгол Улсад урт хугацаатай хямд санхүүгийн эх үүсвэр маш чухал боловч өнөөдрийн МИК-ийн  стандарт моргейж, стандарт ипотек гаргаж зах зээлээс мөнгө босгох боломжгүй юм. Яагаад гэвэл, нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-т үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой аливаа асуудлыг шүүхээр зохицуулахаар заасан байдаг. Уг заалт байгаа тохиолдолд МИК олон улсаас мөнгө татах боломжгүй. Учир нь стандарт моргейж шүүхийн бус журмаар зохицуулагддаг системтэй.

Товчхондоо ипотекийн зээл авч байгаа хүмүүс банкны урт хугацааны зээлийн үйлчилгээ авч байна гэсэн үг. Манай улсын хувьд яг энэ хэлбэрээр яваад олон жилийг ардаа үдэж МИК гэх том байгууллагыг мөнгөжүүлсэн. Хэрвээ МИК хоёрдогч зах зээл дээр жинхэнэ утгаараа ажиллах юм бол бидний үндсэн органик хууль, түүнтэй холбоотой хуулийн дагуу банкаар дамжин олгогдсон урт хугацааны зээлийг үнэт цаас буюу бонд гаргаж гадаад улсаас мөнгө татаж дараагийн зээлдэгчдийг санхүүжүүлэх, тэндээсээ ашиг харж хүртэх ийм л хувилбар байдаг ч харамсалтай нь МИК хүсээгүй.

Тухайлбал гаднын улс орнууд манай иргэдийн барьцаалбарыг хүлээж авах боломжгүй тухайг эдийн засагчид ярьж байна. Учир нь үл хөдлөхийн барьцаалбар нь тухайн улсын Үндсэн хуульд зөвхөн шүүхээр зохицуулах заалттай тул гаднын хөрөнгө оруулагчид манай барьцаалбарыг авах боломжгүй аж. Ийм учраас банкууд Төв банкнаас баталгаа гаргах, Засгийн газраас баталгаа гаргах замаар арилжааны зориулалттай зээлийн эх үүсвэрийг татаж байна. Хэрвээ МИК стандартын дагуу ажилласан бол одоогийнхоос ч бага хүүтэй зээл оруулж ирэх боломжтой байсан гэсэн үг.

Дээрх тооцоо судалгаатай баримтаас харахад арилжааны банк өөрсдөө тус бүрдээ зээл олгож байгаа хэрнээ дундаа зээлийн төв байгуулсан нь ашиг, зардлыг нэмэгдүүлж хуваан авч байна гэсэн үг. Энэ бүх алдаа завхралыг л Шадар сайд С.Амарсайхан олж хараад ипотекийн зээлийн хүү 4 хувь руу орох боломжтой гэж хэлсэн хэрэг.

Угтаа бол банкууд тус тусдаа Монгол банктайгаа  барьцаалбар үйлдээд зээлээ гаргаад явах боломжтой.

Товчхондоо бол МИК нь маш урт хугацаатай мөнгийг анхдагч зах зээлийн барьцаалбар болгож, стандарт ипотекийг барьцаалах замаар татаж, түүгээрээ дараагийн орон сууцанд хөрөнгө оруулж, моргейжийг тасралтгүй хэрэгжүүлж хүн ардыг орон сууцаар хангах ажиллагаатай байдаг. Гэтэл МИК нь банкуудын дунд байршдаг урт хугацаанд зээл олгодог бас нэг төв болон хувирчихсан. Энэ бол мэдээж зардал гаргадаг, ашиг хүртдэг газар.

Энэ бүхнээс харахад МИК банкуудын үндсэн үйл ажиллагаанд байдаг ажлыг давхардуулж хийж буй учраас л хууль хяналтынхан тус газрынхны өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн олон их наяд төгрөгийн хулгайг хуулийн хүрээнд шалгаад үзвэл гэмгүй биз ээ.

CGTN мэдээ7 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ24 цаг өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн