Бидэнтэй нэгд

Улс төр

Тайланд улсаас Монгол Улсад суух Элчин сайд Артают Срисамут үүрэгт ажилдаа оров

Нийтэлсэн

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Тайландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Артают Срисамут-ыг дөрөвдүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Артают Срисамут Итгэмжлэх жуух бичгийн хувийг дэд сайд Б.Мөнхжинд гардуулж, Тайландын Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын үүрэгт ажилдаа оров.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш орнуудын нэг болох Тайландын Хаант Улстай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг онцолж, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тайланд Улстай аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэлээ.

зураг

Гэрэл зургийн эх сурвалж: ГХЯ
Элчин сайд Артают Срисамут Монгол, Тайландын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэлд онцгой анхаарал хандуулж, бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ5 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ