Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийтэлсэн

Жил бүрийн хавар махны үнэ өсдөг бичигдээгүй дүрэм бий болоод удаж байгаа билээ. Тэгвэл махны үнэ өсөх энэ үеэр нөөцийн махны худалдаа иргэдийн дунд урт дараалал болон махны эрэлтийг үүсгээд байгаа юм. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 460 цэгээр нөөцийн мах борлуулж байсныг 556 болгож нэмсэн байна. Засгийн газрын өнгөрсөн сарын 27-ны өдрийн хуралдаанаар нөөцийн махны үнийг нэмэгдүүлэх, махны үнийг бууруулах чиглэлээр гаргасан шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулсан. Тэгвэл өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 01 хүртэл нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болсон юм. Энэ талаар сурвалжлан хүргэж байна.


 

НӨӨЦИЙН ГУЛУУЗ МАХЫГ ГУРВАН ХОНОГТ 18 БАЙРШИЛД БОРЛУУЛЛАА

 

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг гурван өдрийн турш нийт 18 байршилд давтагдсан тоогоор 37 цэгт зохион байгуулсан юм. Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт гурав, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хоёр, Налайх болон Багануур дүүрэгт тус бүр нэг байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болсон юм. Энэ хугацаанд 96 тонн бүхий 3850 гулуузыг борлуулсан ажээ. Гулууз мах худалдаалах нь иргэдийг урт дараалал үүсгэхэд хүргэсэн. Тэгвэл энэхүү өргөтгөсөн худалдааны үеэр иргэдийн байр суурийг авсан юм. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайн машины зогсоолд мах худалдаалж байлаа. Иргэд гулууз мах авахын тулд ар араасаа дугаарлан зогсох бөгөөд 20 хэмийн халуунд хөлсөө арчиж буй нэгэн ч байв.

Иргэн Б.Лхагвасүрэн “Гулуузаар нөөцийн мах зарж байгаа мэдээллийг хараад шууд л авахаар ирсэн. Үнэ нь ч хямдарсан учраас бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй үед сайн хэрэг боллоо. Гулууз махны хямдрал удаан үргэлжлэхгүй учраас иргэд урт дараалал үүсгэсэн нь бага зэрэг төвөгтэй байна. Бусдаар бол зөв үйл ажиллагаа гэж бодож байгаа” гэлээ.

Мөн иргэн Ч.Үүрцайх “Амралтын өдрөөр нөхөр бид хоёр мах худалдан авсан. Гулууз мах болохоор амт нь хэр байх бол хэмээн санаа зовсон л доо. Гэхдээ амт нь гайгүй байсан. Тиймээс аавындаа мах авахаар зогсож байна” хэмээв. Хан-Уул, Чингэлтэй дүүргийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүдэд ч энэ дүр зураг ажиглагдсан бөгөөд иргэдийн хувьд гулуузаар мах зарж буйд сэтгэл хангалуун байлаа.

 

ИРГЭД МАХ ХУДАЛДАН АВАХЫН ТУЛД ӨГЛӨӨНӨӨС ХОЙШ УРТ ДАРААЛАЛ ҮҮСГЭЖ БАЙНА ГЭВ

 

Махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах цэгт өглөөнөөс хойш ажиллах мах борлуулах ажилчдын зүгээс гурван хоногийн хугацаанд иргэд дараалан зогссон гэдгийг хэлсэн юм.

Нэрээ гаргахаас татгалзсан ажилчин “Хавар болоод ч тэр үү, эсвэл зах зээлийн махны үнэ өссөн учраас иргэд дараалан зогсоод байгаа эсэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ зах зээлийн ханшаас хямд үнээр борлуулж байгаа нь үнэн. Иргэдийн хувьд гурван хоногийн хугацаанд багтаж гулууз мах худалдан авахын тулд дарааллаж зогссон. Гэхдээ ямар нэгэн асуудал үүсээгүй. Иргэдийн худалдан авалт сайн байна” хэмээв.

Мөн иргэн Г.Өлзийтогтох “Гулуузаар мах зарж буй нь авууштай боловч мах худалдаалж буй хэсэг нь төвөгтэй байна. Тухайлбал, бидний дараалсан Бөмбөгөр худалдааны төвийн машины зогсоол гэхэд л бага талбайтай, мөн мах ачсан машин нь зогсоол руу орж ирэх гэж 30 минут болох жишээтэй. Машины зогсоол дээр мах худалдаалж байгаа болохоор иргэд машин хоёр зэрэгцээд зогсож байна. Байршлаа л буруу сонгосон болов уу гэж харж байна” гэсэн юм.

Мөн иргэн Т.Буянжаргал “Гадаа халуунд удаан байх хэцүүхэн л байна. Өндөр настай болохоор эвхдэг сандалтай ирсэн. Урт дараалалд сандал дээрээ суугаад ээлжээ хүлээж байна. Хямд үнээр боломжийн чанартай мах авах гээд л сууж байгаа минь энэ. Мах гулуузаар борлуулж буй нь амар байна. Гэхдээ гурван хоног үргэлжилнэ гэхийг сонсоод санд мэнд л юм боллоо. Дахиад хэд хоног үргэлжлүүлсэн бол иргэдэд тустай байсан даа” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

 

ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВӨӨР ХОНИНЫ МАХ 12.3-12.9 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА

 

Махны үнэ өнгөрсөн сарын 27-ны байдлаар өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, хонины ястай мах 20-ны өдөртэй харьцуулахад 0.91 хувиар буюу 111 төгрөгөөр өсөж, 12.356 төгрөг болжээ. Харин хонины цул мах 140 төгрөгөөр өссөнөөр 12.900 төгрөг болсон байна. Адууны ястай мах 600 төгрөгөөр өсөж 11.200 төгрөг болсон аж. Ямааны мах хэвийн үнэтэй байгаа бөгөөд нэг кг нь дунджаар 11.200 төгрөгийн ханштай байгаа юм. Харин үхрийн мах 350 төгрөгөөр буурч, 14.125 төгрөг болжээ. Эдгээр ханш нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил үнэтэй байна. Энэ үнэ нь одоогийн зах, худалдааны төвөөр борлуулж буй махны жижиглэнгийн дундаж үнэ юм. Үүнтэй зэрэгцэн нөөцийн мах худалдаалж байгаа ч үнийн хувьд илүү хямд байна.

Тухайлбал, үхрийн мах нэг кг-ыг 8900, хонины махыг 8300, ямааны махыг 7100 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа. Гэвч Засгийн газрын хуралдаанаар нөөцийн махны үнийг кг тутамд 350 төгрөгөөр хямдруулах шийдвэрийг гаргасан. Ингэхдээ хонины нөөцийн махыг кг нь 7950 төгрөг болж хямдарч байгаа юм. Харин гулуузаар худалдан авсан тохиолдолд кг тутмын үнэ хямдарч, 7750 төгрөхөөр худалдан авах боложтой ажээ. Ингэснээр хонины нөөцийн мах зах, худалдааны төвөөр борлуулж буй махны үнээс 1.6 дахин хямд байгаа юм.

 

НӨӨЦИЙН МАХНЫ ҮНЭ ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ХАНШААС 600-1200 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН

 

Энэ жилийн нөөцийн махыг 7100-8900 төгрөгийн хооронд худалдаалж байгаа. Уг ханш нь өнгөрсөн жилээс 600-1200 төгрөгөөр нэмэгдсэн ханш юм. Нөөцийн хонины мах өнгөрсөн жил 6700 төгрөг, үхрийн мах 7700 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн ханштай байжээ. Харин сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2018 оны ханштай өнөөдрийн ханшийг харьцуулахад хонины мах 1900 төгрөгөөр, ямааны мах 2700 төгрөгөөр, үхрийн мах 3300 төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй байна. Товчхондоо 2021 онд нөөцийн махыг өмнөх жилтэйгээ ижил ханшаар борлуулсан. Бусад цаг үед жил бүр үнийн өсөлттэй байлаа. Ингэхдээ жилд  500-1600 төгрөгийн хооронд хэлбэлзэлтэйгээр нэмэгдсэн аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио41 мин өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио42 мин өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио43 мин өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио45 мин өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио45 мин өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм47 мин өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий48 мин өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг48 мин өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий49 мин өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий50 мин өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр51 мин өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр51 мин өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент52 мин өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр20 цаг өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм20 цаг өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий5 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ