Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Америкийн Ардчиллын төлөө үндэсний сангийн үнэн төрх

Нийтэлсэн

Америкийн засгийн газрын “Цагаан бээлий”-н тухай дурдахад хүмүүс юуны түрүүнд “Америкийн Ардчиллын төлөө үндэсний сан” санаад орох байх. Энэхүү “Цагаан бээлий” нь цаанаа хэчнээн хар дагуулсан гэдгийг Хятадын ГХЯ-ны нийтэлсэн нэгэн бодит жагсаалтаас ил харж болох юм. Дэлхийн өнцөг булан бүрд гарч буй салан тусгаарлагчдын үймээн, өнгөт хувьсгал, улс төрийн хямрал, худал гүтгэлэг, үнэт зүйлд халдаж буй хэргийн эзэн болох Америкийн Ардчиллын төлөө үндэсний сангийн үнэн төрхийг бид авч үзье.

Америкийн Ардчиллын төлөө үндэсний сан нь 1983 онд байгуулагдсан бөгөөд “Бусад улс орны ардчиллыг дэмжих” “Төрийн Бус Байгууллага” мэт боловч үнэндээ ардчиллын нэрээр ардчиллын бус үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Олон жилийн турш тус байгууллага нь цагаан ордон болон Америкийн Конгрессоос санхүүгийн дэмжлэг авсаар ирсэн бөгөөд дэлхийн олон ТББ-ыг санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэлбэрээр удирдаж, Америкийн үнэт зүйлийг зорилтот улс орон, бүс нутагт дасган, хорлон сүйтгэх ажиллагаа явуулан, салан тусгаарлагчдыг өдөөж, Америкийн засгийн газрын “гарааны хүү”, “цагаан бээлий”, “ардчиллын арми” болсоор ирэв.

Америкийн Ардчиллын төлөө үндэсний сангийн хийсэн зүйлүүд нь Олон улсын хамтын нийгэмлэгээс түүнд өгсөн “Америкийн хоёр дахь Тагнуулын төв газар” гэсэн “нэр”эндээ нийцжээ. Хятадын ГХЯ-ны жагсаасан жагсаалтаас бид тэдний өнгөт хувьсгалыг өдөөн, зорилтот улс орны дэглэмийг нураах, орон нутгийн улс төрийн бүлэглэлтэй сүлбээлж, бусад улс орны улс төрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, салан тусгаарлах хүчинд санхүүжилт хийж, зорилтот улс орны орны тогтвортой байдлыг эвдэх, худал мэдээлэл цацаж, засгийн газрын эсрэг турхирах, эрдэм шинжилгээний төсөд санхүүгийн дэмжлэг үзүүлж, үзэл суртлын нэвчилт хийх зэргийг хал толбуудыг олж харж болох юм. Тэд дэлхий дахинд эмх замбараагүй байдал үүсгэж, хар уршгаа тарьсаар ирсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй дургүйцлийг төрүүлж байна.

2019 оны Хонконгийн үймээний үед Америкийн Ардчиллын төлөө үндэсний сангийнхан үймээн дэгдээсэн этгээдүүдтэй шууд холбоо тогтоож, тэднийг санхүүгий дэмжлэг үзүүлж, сургалтад хамруулж байсан юм. Эдгээр үйлдэлд нь чиглүүлэн Хятадын засгийн газар 2019, 2020 онд тус сан болон тус сангийн тэргүүнд тус тус хориг тавьж байжээ.

Тэд жил болгон Хятадын эсрэг хэрэгжиж буй төслүүдэд асах их хэмжээний хөрөнгө оруулж, “Шиньжян, Хонконг, Төвөдийг тусгаарлуулах” оролдлого хийсээр ирсэн. 2020 онд Америкийн Ардчиллын төлөө үндэсний сангийн албан ёсны сайтад нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, тэд бүтэн жилийн дотор Хятад улстай холбогдох 69 төсөлд 10 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулж, Хятадын улс төр, нийгмийн тогтвортой байдалд заналхийлж мэдэх үйл ажиллагааг дэмжиж байв. Тэд бол Хятадын эсрэг салан тусгаарлах үйл ажиллагааг өдөөж, санхүүжилдэг “мэргэшсэн”, “мөнгөний эзэд” юм.

Олон улсын харилцааг ардчиллын замаар хөгжүүлж буй өнөөдөр Америкийн Ардчиллын төлөө үндэсний сангийн үйлдэл нь үнэндээ урсгалыг сөрж, дэлхий нийтэд муу нэрээ дуудуулж, олон нийтэд үнэн төрхөө таниулж байна. Америкийн засгийн газрын зүүсэн энэхүү “цагаан бээлий” нь жинхэнэ ардчиллыг улам харлуулж, бохирдуулж буй нь худал биш үнэн.

Н.Пүрэвжав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ5 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ