Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Н.Батжин: Валютын бодит хэрэгцээ байхгүй үед доллар худалдаж авч, эрэлтийг нэмэгдүүлж байгаа нь ханшинд нөлөөлж байна

Нийтэлсэн

Валютын ханшийн өөрчлөлтийн талаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжингаас тодрууллаа.

-Он гарсаар валютын ханшинд ямар өөрчлөлт орсон бэ?

-Монголбанкнаас зарласан ханш өнөөдрийн байдлаар /2020.01.06/ ам.доллар 2,735 төгрөг байна. Харин юань 392 төгрөгтэй тэнцэж байна. Он гарсаар валютын ханшид төдийлөн өөрчлөлт ороогүй. Харин өнгөрсөн онд ам.долларын ханш нь 3.4 хувь өссөн. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын байдлаар Монгол Улс руу орж байгаа мөнгө нь гарч байгаа мөнгөний урсгалаас их байсан. Өөрөөр хэлбэл төлбөрийн тэнцэл 162 сая ам.долларын ашигтай гарлаа. Манай улс руу орж буй мөнгө нь өссөн үзүүлэлттэй байснаар гадаад валютын нөөц нэмэгдэж 4 тэрбум ам.долларт хүрсэн. Эдийн засгийн сууриа харвал ханшийн өсөлт үүсэх нөхцөл байдал ажиглагдахгүй байна. Ханшид нөлөөлдөг хүчин зүйлст эдийн засгийн сууриас гадна иргэдийн хүлээлт зэрэг багтдаг. Өнгөрсөн аравдугаар сард ФАТФ-ын хяналт буюу саарал жагсаалтад орсон болон түүнтэй холбоотой зарим мэдээлэл гарснаар ханш өснө гэсэн таамгийг иргэдийн дунд зарим эрх бүхий этгээдүүд үүсгэсэн нь 2019 оны төгсгөл рүү ханш өсөхөд голлон нөлөөлөв. Өдгөө зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд саарал жагсаалттай холбоотой ямар нэгэн эрсдэл байгаа эсэхийг өөрсдийн үнэлгээний мэдээ, тайландаа дурдаагүй байгаа.

-Сар шинийн баярын өмнө валютын үнэ өсдөг. Энэ үеэр гаднаас их хэмжээний бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг шүү дээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Валютын ханшийн богино хугацааны огцом өөрчлөлтийг хязгаарлах зорилгоор Монголбанкнаас тодорхой арга хэмжээг авах боломжтой байдаг. Тухайлбал, банк хоорондын захад долоо хоног бүрийн хоёр дахь, дөрөв дэх өдрүүдэд дуудлага худалдаа явуулж, валют нийлүүлдэг. Он гарснаар 2 удаагийн дуудлага худалдаагаар нийт 72.2 сая ам.доллар нийлүүлсэн. Тэгэхлээр нэг талаас нөөцийг нэмэгдүүлэх урт хугацааны арга хэмжээг авахаас гадна ханшийн огцом өсөлтийг хязгаарлах зорилгоор банк хоорондын захад интервенци хийж байна. Эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой, 2019 он харьцангуй эерэг жил байсан. Гэхдээ түүхий эдийн экспортоос голлон хамаардаг гадаадаас ихээхэн бараа, үйлчилгээ импортолдог эдийн засагтай орны хувьд ханшийн урт хугацааны шийдэл нь тогтвортой бөгөөд тодорхой гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого юм.

-Энэ онд төгрөгийн ханш суларна. Мөнгөн хуримтлалаа доллар болгож хадгалах ашигтай гэж ярьж байна. Энэ тухайд?

-Монголчууд богино хугацааны валютын ханшийн өөрчлөлтийн нөлөөг хараад төгрөгийн хадгаламжаа долларт шилжүүлж, долларжилтыг нэмэгдүүлэх дүр зураг ажиглагддаг. Гэхдээ ам.долларын хадгаламжийн хувьд жилийн хугацаанд 4-5 хувийн хүүтэй байгаа. Тэгвэл ижил хугацаанд төгрөгийн хадгаламж 11-12 орчим хувийн хүүтэй байна. Тооцоод үзэхэд, түрүүн хэлсэнчлэн 2019 оны туршид ханш 3.4% өссөн байгаа үед ханшийн өөрчлөлтийг тусгасан долларын хадгаламжийн бодит өгөөж нь 8-9 хувь юм. Төгрөгийн хадгаламжийн өгөөж нь 12% буюу долларынхаас 3-4 хувиар илүү байна. Мэдээж үүн дээр инфляцийн тохируулга хийж болох ч Монгол Улсад зөвхөн төгрөгөөр худалдан авалт хийх хуультай учраас долларын инфляци төдийлөн ач холбогдолгүй юм. Иргэд спекуляци хэлбэрээр валютын бодит хэрэгцээ байхгүй үед доллар худалдаж авч, богино хугацаанд эрэлтийг огцом нэмэгдүүлж байгаа нь ханш өсөхөд нөлөөлж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа