Энтертайнмент
Хоккей: Канадын шигшээ анх удаагаа Данид ялагдлаа
Нийтэлсэн
2 жил өмнөНийтлэлч
АдминФинландад хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр болсон хэсгийн тоглолтод Данийн шигшээ баг хоккейн эх орон Канадын багийг 3:2 ялж, шуугиан тарилаа. Тэд анх удаагаа канадчуудыг ялж байгаа нь энэ юм.
Тус хоёр баг өмнө нь ДАШТ-д хоорондоо 7 удаа таарснаас канадчууд зургаа ялж, нэг удаа 2:2 тэнцэж байв. Долоон тоглолтын гоолын харьцаа 77:11 байлаа. Хамгийн анхны тоглолт 1949 онд болж, Канадын баг 47:0 ялж байв.
Канадын багийг ялснаар Данийн шигшээ А хэсэгт 12 оноотой, 3-р байрт явж байна. Харин Канадын шигшээ дөрөвдүгээр байрт ухарчээ.
Канад – Дани 2 : 3
0:1 Лауридсен (Асперуп, Поульсен) – 09:11 (5×5) 0:2 Регин (Сторм) – 14:54 (4×5) 1:2 Комтуа (Лаури) – 22:33 (5×5) 1:3 Бау (Элерс, Сторм) – 52:11 (5×4) 2:3 Грейвз (Сиверсон, Дюбуа) – 56:09 (5×5)