Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Н.Ургамалсувд: Инфляцийн төсөөллийг 8 орчим хувь болгож нэмэгдүүлсэн

Нийтэлсэн

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувдтай ярилцлаа.

Монголбанкнаас 2019 оны инфляцийн суурь төсөөллийг нэмэгдүүлсэн байна. Үүнийг нэмэгдүүлсэн гол хүчин зүйл, шалтгаан юу байсан бэ?

–          Монголбанк бодлогын шинжилгээг улирал бүр хийдэг. Өмнөх удаагийн инфляцийн төсөөллийг нэмэгдүүлж, 8 орчим хувь болгосон байгаа. Учир нь нэгдүгээрт, Улаанбаатар хотын инфляци 8 дугаар сарын байдлаар 10.5 хувьд хүрсэн. Үүний 3 нэгж хувийг махны үнийн өсөлт юм. Махны үнийн өсөлтийн улирлын хандлага нь жил бүрийн долоодугаар сараас эхлээд, найм, есдүгээр сард үргэлжлэн буурдаг байсан бол энэ жил хуучин шигээ байсангүй. Тухайлбал, долоодугаар сард үнэ нь өссөн. Үргэлжлээд наймдугаар сарын  эхний 3 долоо хоногийн турш өсч байгаад, сүүлийн долоо хоногт нь бага зэрэг буурсан. Есдүгээр сард мөн бага зэрэг буурсан. Гэхдээ энэхүү буурсан түвшин нь бидний төсөөлснөөс хамаагүй өндөр түвшинд хүрээд байна. Хоёрдугаарт, төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад нэлээд өслөө. Дулаан, цахилгааны үнэ түүнчлэн  дээд боловсролын төлбөр нэмэгдсэн нь инфляцийн 0.8 нэгж хувийг бүрдүүллээ.  Эдгээр нь нийлүүлэлтийн шалтгаантай инфляци юм. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг бид өмнөх төсөөллөөр оны төгсгөлд буурна гэж үзэж байсан. Гэвч энэхүү бууралт нь бидний төсөөллөөс харьцангуй бага байгаа учраас инфляцийн төсөөллийг нэмэгдүүлсэн. Харин эрэлтийн шалтгаантай инфляцийн хувьд харьцангуй тогтвортой хэвээр байгааг онцлох хэрэгтэй.

Нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөөг бууруулахад ямар алхам хийх боломжтой вэ. Монголбанкны хувьд нийлүүлэлтийн хүчин зүйлсийн эсрэг хариу үйлдэл үзүүлэх нь зохимжгүй гэдгийг та өмнө нь хэлж байсан. Энэ чиглэлд Засгийн газартай хэрхэн хамтарч байгаа вэ?

–          Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хувьд ихэнх нь богино хугацааны, түр зуурын шинж чанартай байдаг. Гэсэн ч зарим нэг нь дэд бүтэцтэй холбоотойгоор урт хугацаанд үйлчлэх эрсдэлтэй. Төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний хувьд дахиж үнэ нь өсөхгүй. Тэгэхээр энэ удаагийн өсөлтийн нөлөөлөл нь 12 сарын дараа арилна. Харин махны үнийн хувьд экспортын эрэлттэй холбоотойгоор дотооддоо өсч байгаа. Засгийн газрын зүгээс бодлогын зохицуулалтуудаа хийгээд явж байгаа гэж ойлгож байна.

Эдийн засгийн хүлээлтийг харвал АХБ, Засгийн газар болон Монголбанкны зүгээс 2019 оны хувьд төдийлөн өөрчлөлтгүй байсан. Харин 2020 оноос эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулсан байна. Эдийн засгийн өсөлт буурах гол хүчин зүйлс нь юу байх вэ?

–          2020 оны өсөлтийг бид өмнөх төсөөллөөр 6 хувь байна гэж харж байсан. Харин одоо 5.6 хувь буюу 0.4 нэгж хувиар бууруулаад байгаа. Яагаад гэвэл юун түрүүнд уул уурхайн салбарын өсөлт буурна гэж харж байна. Энэ оны хувьд зэсийн баяжмал дахь алтны агууламж харьцангуй өндөр байгаа. Ирэх оноос энэ нь буурна. Ялангуяа Оюутолгойн алтны агууламж буурах нь нөлөөлнө. Хоёрдугаарт, газрын тосны үйлдвэрлэлийн өсөлт энэ онд өндөр байгаа. Тийм учраас суурийн нөлөөгөөр энэ оны хувьд төдийлөн өсөхгүй гэсэн хүлээлттэй байна. Нүүрсний хувьд ч бас төдийлөн өсөлт гарахгүй. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээр ирэх оноос нүүрсний үнэ буурах төлөвтэй байна. Тийм учраас уул уурхайн салбарын өсөлт саарна гэж харж байгаа. Уул уурхайн бус салбаруудын хувьд өсөлт харьцангуй тогтворжих байх гэсэн хүлээлттэй байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдан авагч БНХАУ болон АНУ-ын хоорондын худалдааны дайн төдийлөн намжихгүй байна. Иймэрхүү гадаад орчны нөлөөлөл Монгол Улсын эдийн засагт ямар сувгаар, хэрхэн нөлөөлөх бол. Үүний эсрэг ямар бодлого хэрэгжүүлбэл зохистой вэ?

–          АНУ болон БНХАУ-ын хоорондын худалдааны зөрчилдөөн гүнзгийрч байгаа нь олон улсын зах зээл дээр тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байна. Тухайлбал, хоёрдугаар улиралд зэсийн үнэ буурлаа. Цаашдаа ч бас буурах төлөвтэй банйа. Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь тодорхой бус байдал. Хятад бол зэсийн гол хэрэглэгч улс. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын хувьд тодорхой бус байдал үүсгэчихэж байгаа юм. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд ч энэ нь нөлөөлөх боломжтой. Тодорхой бус байдалтай холбоотойгоор зэсийн эрэлт буурснаар үнэ нь буурч байна. Тэгэхээр худалдааны дайны зөрчилдөөн нь манай улсын хувьд дэлхийн зах зээл дээр гаргаж буй гол түүхий эдийн үнээр дамжаад бидэнд нөлөөлж байгаа. Цаашдаа нүүрсний үнийг бууруулах эрсдэл бас бий. Алтны үнийн хувьд харьцангуй тогтвортой байна. Яагаад гэвэл АНУ бодлогын хүүгээ бууруулж байгаа учраас алтны үнийн өсөлт хадгалагдах төлөвтэй байна.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Блүүмбэрг ТВ

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа