Бидэнтэй нэгд

Улс төр

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такеши Касай Монгол Улсад айлчилж байна

Нийтэлсэн

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Энхболдын урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай манай улсад энэ сарын 12-18-ны өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Номхон далайн баруун бүсийн Өвчний хяналтын газрын захирал Др. Хуонг Тран болон Хэвлэл мэдээллийн ажилтан Анна Ватхвани нар багтжээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдөр Др. Такеши Касай тэргүүтэй зочдыг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав.

зураг

Уулзалтын эхэнд Бүсийн захирал Др. Такеши Касай КОВИД-19 цар тахлын эсрэг цаг алдалгүй шуурхай хариу арга хэмжээ авч, бэлэн байдлаа хангахын зэрэгцээ богино хугацаанд зорилтот бүлгийн хүн амаа вакцинжуулалтад хамруулж, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, нэн ялангуяа цар тахлын эсрэг тэргүүн шугамд ажилласан эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудад гүн талархлаа илэрхийлж байна гэлээ. Тэрбээр цар тахлын давлагаануудын үеэр эрсдэл өндөртэй иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, хөнгөн иргэдийг гэрийн хяналтад эмчилсэн Монгол Улсын сайн туршлагыг сайшааж, бүсийн зарим улсуудад нэвтрүүлсэн болохыг онцлон тэмдэглэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд салбарын нийт 56,000 гаруй ажилтнууд хоёр жил хагасын хугацаанд нийтээрээ хүчин зүтгэсний үр дүнд цар тахлыг харьцангуй хохирол багатай даван туулж байгааг онцолж, энэхүү амаргүй тулаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нэн ялангуяа Др. Касайн удирдаж буй Номхон далайн баруун бүсийн төвөөс Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраар дамжуулж тандалт судалгаа, лаборатори, эмнэлзүйн чиглэлээр мэргэжил арга зүйн тусламж дэмжлэгийг тогтмол үзүүлж ирсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв. Түүнчлэн КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан болон НҮБ-ын бусад төрөлжсөн агентлагууд, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, түншлэгч улс орнууд чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийж, хэд хэдэн чухал шинэчлэлт хийсэн болохыг онцлов. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагууд үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлаа гүйцэтгэлийн үндсэн дээр Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн авах тогтолцоог нэвтрүүлсэн хийгээд хөдөө орон нутгийн болон хот суурин газрын эмч мэргэжилтнүүд олон улсын UpToDate эмнэлзүйн платформыг ашиглаж нэг стандартын эмчилгээг хийдэг болсон талаар танилцуулав. Мөн 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүн амын нас, хүйс, эрсдэлд үндэслэж халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх урьдчилсан сэргийлэх үзлэгийг орон даяар эхлүүлсэн талаар дэлгэрэнгүй танилцуулж ярилцлаа.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Касай Монгол Улсын Засгийн газрын зүгээс цар тахал гэж хойш тавилгүйгээр эрүүл мэндийн салбарт олон чухал хөтөлбөр, шинэ санаачилгыг нэвтрүүлж хэрэгжүүлж байгааг сайшааж, “эрүүл мэнд бол зардал биш, харин хөрөнгө оруулалт юм” гэдгийг дэлхий дахиныг хамарсан КОВИД-19 цар тахал сайтар нотлон харууллаа гэв.

Тэрбээр хүний эрүүл мэндэд хөрөнгө оруулж байж эрүүл мэндээс үүдэлтэй зардал буурч, улмаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал өсөж хөгжиж байдаг тул эрүүл мэндийн салбарт тогтвортой санхүүжилт, дэмжлэг туйлын чухал болохыг онцлов.
Тэрбээр Номхон далайн баруун бүсийн “Эрүүл, аюулгүй бүсийн ирээдүйн төлөө” стратегийн хүрээний тэргүүлэх 4 чиглэл болох эрүүл мэндийн аюулгүй байдал-нянгийн тэсвэржилт, халдварт бус өвчний хяналт, сэргийлэлт, насжилт, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй иргэн нэг бүрд хүрч үйлчлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай харилцан ярилцаж санал солилцлоо.

Айлчлалын хүрээнд Др. Такеши Касай хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, эрүүл мэндийн ажилтнуудтай уулзахын сацуу Монгол Улсын төр, засгийн тэргүүнд бараалхана.

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам

CGTN мэдээ22 цаг өмнө

Хятад-Төв Азийн стратегийн түншлэл: Эртний Торгоны зам-эдүгээгийн хамтын хөгжлийн жим

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин болон түүний аав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Төв Азийн хамтын ажиллагаа нь тогтвортой байдлыг бий болгож байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

“Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг” нэвтрүүлгийг төв Азийн орнуудад гаргана

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ5 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр1 долоо хоног өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр1 долоо хоног өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо