Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.Түмэндэмбэрэл: Би ховор бүлгийн цустай учраас яаралтай дуудлагад ямагт бэлэн байдаг

Нийтэлсэн

ДЭМБ-аас жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын Дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан зууны нэг хувьд тохиолдог ховор бүлгийн цустай Хүндэт донор Б.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа. Тэрбээр хүний алтан амь аврах ариун үйлсэд өөрийгөө зориулж өдөр, шөнө хэзээд дуудахад бэлэн байж, донор хүний үүргээ биелүүлж иржээ.


-Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Ховор бүлгийн цустай  учир таныг бусад доноруудаас онцлогтой гэж үздэг юм билээ?

-Би Улаанбаатар төмөр замын татах хэсэгт няраваар 27 жил ажиллаж байна. Цэргийн их сургуулийг 1992 онд төгсөж байлаа. Гэр бүл, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Миний хувьд II бүлгийн сөрөг цустай. Байнгын доноруудын 44 хувь нь I, 32 хувь нь III, 21 хувь нь II, долоон хувь нь IV бүлгийнх байдаг бол сөрөг резус нь мянгад нэг байдгаараа илүү үнэ цэнтэй гэж болно. Ердийн донорууд 35-аас дээш удаа цусаа өгч байж Хүндэт донор болдог бол ховор бүлгийн цустай хүмүүс 20 удаа цусаа өгч энэ болзлыг хангадаг. Миний хувьд 2018 онд Хүндэт донор болж байлаа.

-Та нийт хэдэн удаа цусаа өгч хэчнээн хүний эрдэнэт амийг аварсан бэ?

-Би 1990 оноос хойш цусаа өгч эхэлсэн. Энэ хугацаанд 45 удаа цус өгчээ. Нийтдээ 18 литр цус бэлэглэсэн байна. Ингээд бодохоор 135 хүний амийг аварчээ. Хүндэт доноруудыг топ, алт, мөнгө, хүрэл гэж алдаршуулдаг. 200 болон түүнээс дээш удаа цусаа өгсөн бол Топ донор, 150-иас дээш Алтан донор, 100-аас дээш удаа цусаа өгсөн бол Мөнгөн донор, 70-аас дээш бол Хүрэл донор гэж алдаршуулдаг. Тэгэхээр ховор бүлгийн цустай учраас болзол нь арай бага л даа.

-Анх ямар учраас донор болов. Анх цусаа өгөхөд ямар санагдаж байв?

-Анх цэргийн сургуульд суралцаж байхдаа цусаа хандивлаж эхэлсэн. Оюутнууд Цусны төвд бөөнөөрөө очиж цусаа өндөг байлаа. Тэр үед өөрийгөө сөрөг резустэй, ховор бүлгийн цустай гэдгээ мэдсэн. Анх цусаа өгөхөд зүүгээр хатгуулах нь л эвгүй байсан. Одоо бол цус авдаг бүдүүн зүүнээс айхгүй хэрнээ тарианы нарийн зүүнээс айдаг хэвээрээ шүү /инээв/.

-Хүний амь аварсан яаралтай дуудлага хэр олон гарч байв. Ховор бүлгийн цус гэхээр ямар онцлогтой вэ?

-Яаралтай дуудлага үе үе ирнэ. Хүний орчлонгийн өвчин зовлон, осол аваар, төрөхийн хүндрэл, мэс засал гээд хэлж ирэхгүй зовлон их шүү дээ. Тун яаралтай таны цус хэрэг боллоо гээд цусны баг ажил дээр ирж цус авах тохиолдол олон гарч байсан. Мөн цус хэрэгтэй байна гээд дуудвал өөрөө гүйж очоод өгөх ч үе  бий. Тэр бүрийд хамт олон маань ойлгож дэмждэг. Цусаа өгөөд явж байхад сэтгэл нэг л сайхан бие хөнгөрөөд ирдэг. Би чинь хүний алтан амь аварч байгаа шүү дээ гэж өөртөө бахаддаг. Танихгүй олон хүний судсаар миний цус гүйж яваа гэж бодохоор сонин ч юм шиг, амийг нь аварсан гэж бодохоор сайхан ч юм шиг.  II бүлгийн сөрөг резус цус нь Европт элбэг, Азид ховор байдаг юм  билээ. Сөрөг резустай хүнд цусны бүлэг нь тохирохгүй байх нь элбэг тул хүүхэдтэй болох магадлал бага байдаг. Ялангуяа эмэгтэй хүн нэг л хүүхэд төрүүлдэг гэж үздэг. Тиймээс охин хүүхдийн цусны бүлэг резусийг эрт тодорхойлж анхаарах хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг юм билээ.

-Хэзээ мөнхөд хэн нэгэнд таны цус хэрэг болох учир байнгын бэлэн байдалд, бие сэтгэлийн бэлтгэлтэй байдаг байх. Танд энэ бүхэн хэрхэн нөлөөлдөг вэ?

-Донорууд цус өгөхдөө өөрийгөө бэлтгэж очдог. Жишээ нь, нойр хоолны дэглэм, хувийн ариун цэвэр, сэтгэл зүйн бэлтгэл чухал. Мөн зургаан цагаас дээш амарсан байх, шингэн зүйл ердийнхөөс их уух, согтууруулах ундаа гурван хоног хэрэглээгүй байх, өнгөтэй ундаа жүүс уугаагүй байх, сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй, өөх тостой хоол идээгүй, эм тариа 10-14 хоног хэрэглээгүй байх хэрэгтэй. Энэ бүхэн яваандаа дадал болдог учраас яаралтай дуудлагын үед ямагт бэлэн байдаг. Бас архи, тамхинаас хол байх гээд зөв дадал зуршлыг суулгаж өгдөг дөө.

Харин цусаа өгсний дараа архи согтууруулах ундаа хэрэглэх, өндөрт гарч ажиллах, хүнд машин механизм жолоодох, ачаалалтай ажиллах, дасгал хийх, саунд суух, бүгчим газар удаан ажиллахыг хориглодог.

-Донор болохыг хүсэж байгаа залууст юу гэж зөвлөх вэ?

-Таны нэг удаа хандивласан цус гурван хүний амь насыг аварч, гурван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэдэг. Иймээс эрүүл чийрэг, эрч хүчтэй залуу насандаа цусаа хандивлаарай. Мөнгөөр орлуулшгүй, алтаар хэмжишгүй буян юм шүү.

-Хүндэт доноруудыг төр, засгаас хэрхэн харж үзэж, шагнаж урамшуулж, нийгмийн халамж анхаарал тавьдаг вэ?

-Төрийн одон тэмдгээр шагнуулж байгаагүй, МУЗН-ийн “Нигүүсэл” мөнгөн медалиар шагнуулж байсан. Бид чинь нийтийн тээвэрт үнэгүй зорчих эрхтэй. Мөн зарим төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх, рашаан сувилалд хэвтэх гэх мэт урамшуулал байдаг.

-Цар тахлын үед Цусны төв нөөцгүй болж байсан. Таных шиг ховор бүлгийн цус бүр ч эрэлттэй байсан байх даа?

-Нэг сая хол давсан хүн амтай, эрсдэл ихтэй өнөө үед цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж донорын эгнээг өргөжүүлэх шаардлага тулгарч байгаа. Шинжлэх ухаан, техник технологи хөгжлийн өндөр түвшинд хүрсэн хэдий ч дэлхий нийтэд цусыг орлуулах боломжгүй, зохиомлоор гаргаж чадаагүйн дээр удаан хадгалах аргыг ч өнөөдрийг хүртэл нээгээгүй учраас цусны донор гэдэг маш чухал.

Тиймээс ч цусны донорыг тогтмолжуулах, донорын эгнээг нэмэх, шинэ болон байнгын донорын тоог нэмэгдүүлэх, өргөмжлөх үүднээс цусны донорын өдөр гэж тэмдэглэдэг. Албан байгууллагуудаар явж донор нэмэгдүүлдэг. Сүүлийн үед зам тээврийн осол нэмэгдэж байгаа учир цусны хэрэгцээ байнга шаардаж байдаг. Монгол Улсын цусны албаны хэмжээнд 150 мянга гаруй цусны донор байдгаас идэвхтэй өгдөг 36 мянган донор бий гэсэн судалгаа бий. Эерэг бүлгийнх 99 хувь бол сөрөг бүлгийн цус нь нэгхэн хувийг эзэлдэг. Иймд сөрөг бүлгийн цустай хүн аюултай нөхцөлд байдалд ороход цусны нөөц хомсдох эрсдэлтэй байдал үргэлж үүсдэг.

-Цусаа тогтмол өгөхөд өөрт юу мэдрэгддэг вэ. Хэдэн нас хүртлээ цусаа өгнө гэж боддог вэ?

-Тогтмол өгдөг болохоор цус шингэрээд, толгой сэргээд ирэх шиг болдог. Бас даралт хэвийн, биеийн жин нэг янзандаа, эрүүл хэв маягтай амьдардаг болчихсон учраас өөрт зовуурь шаналгаагүй. Ер нь цусны донор байхын тулд 17-60 настай байх ёстой. Тэгэхээр би 60 нас хүртлээ цусаа өгнө.

Эх сурвалж: Өглөөний сонин

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа