CRI Монгол радио
Японы аж ахуйн нэгжийн үнийн индекс 13 сар дараалан өсжээ
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминСиньхуа агентлагийн мэдээ: 12-ны өдөр Японы Төв банкнаас гаргасан статистикийн бүртгэлээс үзвэл, Орос-Украины мөргөлдөөний улмаас түүхий нефть зэрэг олон улсын их хэмжээний нөөцийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, Японы импортын барааны үнэ үргэлжлэн өссөөр байна. 3-р сард Японы аж ахуйн нэгжийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 9.5%-иар өсөж, 13 сар дараалан өсөж буй нь энэ юм.
3-р сард Японы аж ахуйн нэгжийн үнийн индекс 112.0 болж, 2-р сарынхаас 0.8%-иар өссөнийг статистик харуулж байна. Үнийн өсөлтөд цахилгаан ба хий, химийн бүтээгдэхүүн, өнгөт металлын салбарт илэрхий нэмэгдэж байна.
Түүнчлэн энэ оны 3-р сард дуусах 2021 оны санхүүгийн жилд Японы аж ахуйн нэгжийн үнийн индекс өмнөх санхүүгийн жилээс 7.3 хувиар өссөн нь 1981 оноос хойших хамгийн их өсөлт болсныг статистик мэдээ харуулж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, Японд урт хугацааны дефляцийн дарамт, цар тахлын улмаас дотоодын эрэлт удаашралтай байгаа тул компаниуд ерөнхийдөө үнийг өсгөх талаар болгоомжтой хандаж байна.