CRI Монгол радио
40 мянга гаруй эмнэлгийн ажилтнууд Шанхайг тусалж байна
4-р сарын 12-нд Төрийн зөвлөлийн өвчин тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих нэгдсэн механизм хэвлэлийн бага хурал хийлгэж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлын сүүлийн үеийн байдлыг танилцуулжээ.
Одоогийн байдлаар, халдварт өвчний тархалт мөн л өндөр түвшинд байгаа бөгөөд цаашид тархах байдал улам өргөжиж, урьдчилан сэргийлэх хамгийн зангилаа үе шатандаа байна. “Өвчин тахлыг хоггүй арилгах” ерөнхий чиг хандлага хэзээ ч эргэлзэхгүй, гуйвшгүй байж, итгэл зоригоо хөвчлөн, илүү шийдэмгий байхыг үргэлжлэн баримталж, олон төрлийн урьдчилан сэргийлэх, хяналт тавих арга хэмжээг холбоос бүрд хэрэгжүүлэх шаардлагатай байна.
3-р сарын 1-ээс 4-р сарын 11-ний хооронд Хятадын дотоодод халдвар авсан нийт 325,303 тохиолдол бүртгэгдсэн бол олон газарт тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих арга хэмжээ эрчтэй хэрэгжихийн хэрээр шинээр халдвар гарах бүс нутгийг түргэн шуурхай, үр дүнтэй зохицуулах боломжтой болсноос том цар хүрээтэй халдвар гараагүй байна.
Хэбэй, Жянсу, Аньхүй, Гуандүн, Фүжянь, Жэжян, Шаньдүн зэрэг мужууд халдварын байдлыг ерөнхийдөө тогтоон бариад байна. Өнөөг хүртэл Үндэсний эрүүл мэндийн хороо Хятадын 16 мужаас 40 мянга гаруй эмнэлгийн ажилтнууд, өдөрт 2.38 сая нуклейн хүчлийн шинжилгээ хийх чадварлаг хүчнийг Шанхай руу илгээж, Шанхай эмнэлгийн ажилтнуудтай хамтран ажиллаж, тахлын эсрэг тэмцэлд оролцож байна.