CRI Монгол радио
Иргэдээ сайхан амьдруулахад бүх хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй
4-р сарын 11-ний үдээс хойно, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хайнань мужийн Ү Жи Шань уулын хормойд байрлах Шүймань шянгийн Мао-на тосгонд хүрч, Ли үндэстний гэр орноор орж, тосгоны удирдах боловсон хүчин, иргэдийн төлөөлөлтэй халуун дотно яриа өрнүүлжээ.
Тосгоны төвийн өргөн чөлөөнд болсон энэхүү уулзалтын үеэр Ши Жиньпин “Бид чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтоо биелүүлсэн бол одоо орчин үеийн бүтээн байгуулалтад хүч тавьж, хамтдаа баян чинээлэг амьдрахыг эрхэм зорилгоо болгож байна. Хөдөө орон нутгийг хөгжүүлэх бодлогыг эрхбиш хөрсөн дээр буулгаж, нарийн хянуур хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд эхлээд ядуурлаас ангижруулах тэмцлийн ололт амжилтыг бэхжүүлж, хөдөө тосгоны бүх талын хөгжилтэй сайтар холбох хэрэгтэй. Үндэстнүүдийн ард түмний амьжиргааг ирэх тусам өөд нь татах бол ХКН-ын хамгийн гол зорилго, үүрэг мөн. Намд өөрийн гэсэн ашиг сонирхол үгүй, тиймээс намын удирдах боловсон хүчнүүд хувийн эрх ашгийн төлөө бус, харин иргэд түмнээ сайхан амьдруулахад бүх хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй” гэжээ.