Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Боснийн Мостар хотод эдийн засаг, худалдааны яармаг боллоо

Нийтэлсэн

Цар тахлын улмаас хоёр жил түр завсарласны дараа буюу хэдхэн хоногийн өмнө Мостар хотын эдийн засаг, худалдааны 23 дахь яармаг зохион байгуулагдлаа. Босни Герцеговина дахь хамгийн том үзэсгэлэн худалдаа болохын хувьд, уг ажиллагаанд Хятадын маш олон аж ахуйн нэгж идэвхтэй оролцсон байна. Хятадын аж ахуйн нэгжүүдийн лангуу нь Босни Герцеговина болон бүс нутгийн бусад орны удирдагчдын анхаарлыг татаж, олон нийтийн дунд халуун хүрээлэлийг олсон байна.

Мостар эдийн засаг худалдааны яармаг нь Босни Герцеговина тэр байтугай Төв Зүүн Европын бүсийн чухал үзэсгэлэн юм, бас ч Хятад-Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны хүрээн дэх эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чухал индэр юм. Хятадаас Босни Герцеговинад суугаа Элчин сайд Жи Пин экспогийн нээлтийн ёслолын үеэр ХТРТ-ид тусгайлан ярилцлага өгч, 2019 оны Мостар эдийн засаг, худалдааны яармагт Хятад улс хүндэт зочин орон болж байсан үеийг баяртайгаар дурсав, тэрээр танилцуулахдаа: “Тухайн үед Хятадын 100 гаруй аж ахуйн нэгжийн 200 гаруй төлөөлөгч тус экспод хүрэлцэн ирсэн. Хэдийгээр тахлын үеэр экспог хаахаас өөр аргагүй болсон ч Хятад, Босни Герцеговина хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа болон хамтын ажиллагаа тасраагүй юм. 2020 онд халдварт өвчний нөлөөг үл харгалзан хоёр орны худалдааны хэмжээ 190 сая ам.долларт хүрч, нэн ч өнгөрсөн онд 270 сая ам.долларт хүрснээр, мэдэгдэхүйц өсөлттэй болсон байна. Олон жилийн турш Хятад улс харилцан хүндэтгэж, хамтдаа хожих зарчмын дагуу Босни Герцеговинагийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцсоор ирсэн юм” гэжээ.

Элчин сайд Жи Пин онцлохдоо: Хятад-Төв Зүүн Европын хамтын ажиллагаа эмх цэгцтэй хөгжиж байна. “Өнгөрсөн жил Ши Жиньпин дарга Хятад-Төв Зүүн Европын орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр цаашдын хамтын ажиллагааны талаар дөрвөн санал дэвшүүлсэн юм, үүнд харилцан саадгүй холбогдох болон ногоон хөгжил багтсан байна. Хятад болон Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа нь дэлхийн тогтвортой байдал болон тэнцвэртэй хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно” гэжээ.

Үзэсгэлэнд оролцсон Босни Герцеговины холбооны Ерөнхий сайд Фадил Новалик Хятадын компаниудын лангуугаар зочлох үеэр тэмдэглэхдээ: “Хятад бол Босни Герцеговинагийн хөгжлийн төслийн чухал түнш юм, дэлхийн олон орны бизнес эрхлэгчид Мостар хотод дахин цуглаж байгаад миний бие маш их баяртай байна. “экспогийн үеэр олон орны аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны нэн олон хүсэл эрмэлзэлд хүрч чадна гэдэгт найдаж байна, хамгийн чухал нь Босни Герцеговинагийн Холбооны засгийн газар Хятадын компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаа, Хятад бол эдийн засгийн том орон юм, Хятадын аж ахуйн нэгжүүд олон орны зах зээлд маш идэвхтэй оролцож байна. Хэн ч тэдэнд анхаарал хандуулж, хүлээн зөвшөөрөхгүй байх нь ухаалаг хэрэг биш юм” гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, үзэсгэлэнд оролцож буй Хятадын аж ахуйн нэгжүүдийн хувьд, эрчим хүч, ногоон хөгжил, дэд бүтэц, ухаалаг технологи зэрэг салбарыг хамарсан байна, тэдний зарим нь Босни Герцеговинад төслүүдээ идэвхтэй хэрэгжүүлж байгаа бол, зарим нь Мостар эдийн засаг, худалдааны экспогийн платформыг ашиглан хамтран ажиллах шинэ боломж хайж байгаа ажээ. Олон аж ахуйн нэгжийн төлөөлөгчид илэрхийлэхдээ: Босни Герцеговина улсыг багтаасан Төв болон Зүүн Европын зах зээлийг Хятадын аж ахуйн нэгжүүд гүнзгийрүүлэн хөгжүүлэх зохистой гэжээ.

Мостар хотын дарга Марио Кордич ХТРТ-ид ярилцлага өгөхдөө: “Тус хотод зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд Хятад зэрэг олон орны аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож байгаа явдлаар маш их бахархаж байна. “Мостар эдийн засаг худалдааны экспо нь өөрийн цар хүрээ, уламжлал болон нэр хүндээрээ дамжин Хятад хийгээд бусад бүс нутгууд, тэрчлэн дэлхийн улс орнуудын шилдэг аж ахуйн нэгжүүдийг үзэсгэлэндээ татан оролцуулж байна. Хэдийгээр цар тахал зэрэг сорилттой тулгарч байгаа ч гэсэн тус үзэсгэлэнд оролцож байгаа олон орны аж ахуйн нэгжүүдэд өндөр чанартай үйлчилгээ хангаж, тэдэнд хөрөнгө оруулалт болон хөгжлийн шинэ боломжуудыг нээн өгөхөд Мостар хот бэлэн байна” гэжээ.

\Ганаа орчуулав\

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа