CRI Монгол радио
Эмгэнэл илэрхийлэв
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминЭх сурвалжид мэдээлснээр, Филиппиниэс БНХАУ-д суугаа элчин сайд Романа өвчний улмаас 4-р сарын 18-нд БНХАУ-д аз бусаар нас барсан тухай мэдээлэл авлаа. Энэ талаар БНХАУ-ын байр суурь ямар вэ хэмээх сэтгүүлчийн асуултад БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулахдаа, элчин сайд Романагийн аз бусаар нас барсанд БНХАУ гүн эмгэнэл илэрхийлж байна гэжээ.
Ван Вэньбинь хэлэхдээ, элчин сайд Романа бол “БНХАУ-ыг сайн мэддэг”-ээрээ Филиппинд алдартай бөгөөд БНХАУ-д удаан жил ажиллаж амьдраад бидний хуучин найз, сайн найз болсон юм. 2017 онд БНХАУ-д элчин сайдаар томилогдсоны дараа идэвхтэй хичээнгүй ажиллаж, хоёр талын харилцааны хөгжил, БНХАУ Филиппиний ард түмний найрамдалд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Түүний нас барсанд БНХАУ гүн эмгэнэл харамсал илэрхийлж байгаа бөгөөд төрөл төрсөнтэй нь уй гашууг нь хуваалцан, сэтгэл нэгтэй байна. Бид элчин сайдын ар гэрийнхэн болон Филиппиниэс БНХАУ-д суугаа элчин сайдын яамтай хамтран хойшдын явдлыг нь сайтар зохицуулж, аль болох дөхөм үзүүлэхийг хичээнэ гэжээ.