Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Найрсаг хөрштэй Хятад орон

Нийтэлсэн

Дэлхийд хамгийн олон хөрштэй орны хувьд Хятад улс хөршүүдтэйгээ хэрхэн харьцаж, эв нийцтэй зэрэгцэн оршдог тухай дэлхий нийт машид анхаардаг. 2013 оны 4-р сарын 7-нд БНХАУ-ын даргаар сонгогдоод удаагүй байсан Ши Жиньпин Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын жил тутмын чуулганд оролцохдоо “хөрштэйгөө найрсаг байх, хөрштэйгөө түншлэх” хөрш орнуудын дипломат үзэл баримтлалыг анх удаа дурдсан нь тухайн үед өрнөдийн хөөрөгдсөн “Хятадын заналхийлэл” гэгчдэд үр дүнтэй хариу өгсөн юм.

Хятад улс хөрштэйгөө найрсаг байж, хөрштэйгөө түншлэн, сайн хөрш, амгалан хөрш, чинээлэг хөрш байхыг хичээж, “дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай”  үзэл баримтлалыг мөрдөж ирсэн. Мөн өөрийнхөө хөгжлөөс хөрш орнууддаа ашиг хүртээхийг анхаарч ирснээр Хятад улсын хөрш орнуудын “найзын тойрог” тасралтгүй тэлж өргөжсөн юм.

2021 оны 12-р сарын 3-нд таван жил баригдсан 1035 километр урт Хятад-Лаосын төмөр зам албан ёсоор ашиглалтад орсон юм. Тэр цагаас Лаос “эх газар руу гарцгүй улс”-аас “гарцтай улс” болох мөрөөдлөө биелүүлсэн юм. Мөн өдөр Вьентьян хотоос “Ланьцан нэрэмжит” галт тэрэгний анхны цуваанд суусан Лаосын Ерөнхий сайд Панкан Випаван сэтгэл маш өндөр байв.

Хятад-Лаосын төмөр зам баригдаж, ашиглалтад орсноор Лаосын ард түмний төмөр замтай болох мөрөөдөл биелэгдсэн юм. Энэ нь Хятад улс “хөршдөө найрсаг байж, хөрштэйгөө түншлэх”, “сайн хөрш, амгалан хөрш, чинээлэг хөрш, “дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” үзэл баримтлалд суурилсан хөрш орнуудын дипломат бодлогыг баримталж ирсэнтэй холбоотой юм.

2014 оны 8-р сарын 22-нд Ши Жиньпин Монголын Улсын Их Хуралд илтгэл тавихдаа, “та бүхэн Хятадын хөгжлийн хурдны галт тэргэнд сууж хамтдаа хөгжихийг урьж байна” гэсэн юм.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвшингийн Бадрал: “2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлахдаа Монгол улс Хятадын хөгжлийн хурдны галт тэргэнд  суухыг урьж байсан юм. “Айл хүний амь нэг” гэдэг. Хятад улстай хамтдаа хөгжихийг бид хүсэж байна” гэжээ.

Зовох цагт нөхрийн чанар танигддаг. Урьд өмнө нь тохиож байгаагүй цар тахлын эсрэг Хятад улс хөрш орнуудтайгаа харилцан тусалсаар ирсэн. 2022 оны 2-р сард Монгол Улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ Бээжингийн Өвлийн олимпын нээлтэд оролцохоор Хятад улсад тусгайлан хүрэлцэн ирсэн бөгөөд тахал өвчний эсрэг Монгол Улсын тэмцэлд тусламж үзүүлсэн Хятад улсад талархал илэрхийлсэн юм. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Хятад, Монгол хоорондын хонь, цайгаар харилцан тусалсан явдал олон нийтийн сэтгэлд гүн суугдсан юм.

Тэрээр, “цар тахлын эхэн үед Хятадын ард түмэн маш хүнд хэцүү байхад Монголын тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар Хятадын ард түмнийг хэрхэн дэмжих талаар зөвшилцсөн. Мэдээж, Монголын ард түмний хамгийн сайхан бэлэг бол таван хошуу мал юм. Тэгээд Хятадын ард түмэнд халуун хошуут хониор туслах сонголт хийж, аймаг, дүүрэг, сумаас хонь цуглуулж, Монгол Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч биечлэн ирж Хятадын талд хүлээлгэн өгч байсан юм. Тэгвэл Монгол улсад тахлын нөхцөл байдал хүндхэн байхад Хятадын ард түмэн цай, эмчилгээний эд материал зэргээр тусалсан. Энэ бол зөвхөн нэг л жишээ. Тахалтай тэмцэх хамгийн хэцүү үед Хятад улс бидэнд вакцинаар тусалж олон мянган монгол хүний алтан амийг аварсан. Энэ бүхэнд би чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Энэ удаад өвлийн олимпд оролцохоор ирсний нэг чухал зорилго бол Монголын ард түмний баяр талархлыг Хятадын ард түмэнд уламжлах явдал юм” гэжээ. \Ренчинсоо\

Дэлхий6 цаг өмнө

Д.Трамп “Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг төлөвлөснөөс эрт орхин явна

Нийгэм6 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Дэлхий7 цаг өмнө

Ираны төрийн телевизийг шууд дамжуулалтын үеэр бөмбөгдөв

Нийгэм7 цаг өмнө

Хотон шувууны хошуу зарж, худалдахыг завдсан этгээдэд ял оноожээ

Дэлхий7 цаг өмнө

Трамп “T1” ухаалаг утсаа танилцуулж байна

Улс төр7 цаг өмнө

Энэ онд 105 мянга гаруй өрхийг шатдаг хийн түлшинд холбоно

Энтертайнмент7 цаг өмнө

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

Улс төр7 цаг өмнө

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзжээ

Эдийн засаг7 цаг өмнө

Дундаж нэрлэсэн цалин 2.6 сая төгрөгт хүрчээ

Энтертайнмент7 цаг өмнө

Хакүхог дагаж түрүү бөхийн цагаан машиныг Холбоонд үйлчлүүлэхийг зогсоох уу?

Энтертайнмент7 цаг өмнө

Шэрки: Би “Манчестер Юнайтед”-ыг ****-ыг хүсч байна

Нийгэм7 цаг өмнө

Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд энджээ

Улс төр7 цаг өмнө

“The Times”-ын мэдээллийн цаад эздийг тогтоохыг хүлээж байна

Нийгэм7 цаг өмнө

Сонгинохайрхан дүүрэгт цогцолбор барилга ашиглалтад орлоо

Улс төр7 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент7 цаг өмнө

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм5 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа