Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2022 оны чуулганд видео илтгэл тавив

Нийтэлсэн

4-р сарын 21-нд нээгдсэн Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2022 оны жил тутмын чуулганы нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин видео илтгэл тавив.

Энэ оны чуулган нь “Цар тахал ба дэдхий: Дэлийн хөгжлийг хамтаар ахиулж, хамтын ирээдүйг цогцлоое” уриан дор “оффлайн+онлайн” хэлбэрээр явгадаж, Израилийн ерөнхийлөгч Исаак Херцог, Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Балбын ерөнхийлөгч Бидя Деви Бхандари, Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте, Казахстаны ерөнхий сайд Алихан Смайлов, Лаосын ерөнхий сайд Пханкхам Випхаван, Олон Улсын Валютын Сангийн ерөнхий захирал Кристалина Георгиева нарын зэрэг улс орнууд болон олон улсын байгууллагын удирдагчид мөн видео хэлбэрээр чуулганд оролцжээ.

Ши Жиньпин: Хүндрэл бэрхшээлийн өмнө зоригтой байж, уг санаа, ууган зорилтдоо үнэнч тууштай байх хэрэгтэй. Хүнд хэцүү байх тусмаа улам итгэл зоригтой байхыг хүн төрөлхтний түүх бидэнд өгүүлж байна.  Ямарваа хүндрэл бэрхшээл түүхийн хүрдийг зогсоож чадахгүй. Сорилтын өмнө бид сөхөрч ухарч болохгүй, харин итгэлээ эрчилж, зоригтой урагшлах ёстой.

Харанхуйг нэвтэлж гэрэл гэгээтэй золгодог. Эв санаа нэгтэй байх бол хамгийн хүчирхэг эрч хүч бол жаргал зовлонгоо хамтатгаж харилцан туслалцах бол хамгийн үр ашигтай арга барил юм. Дэлхийн улс түмэн бол харилцан салшгүй харилцаа холбоотой хувь заяаны нэгдмэл цогц болохоор улс орнууд “энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа хожих” цаг эриний урсгалыг дагаж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах зөв чиглэлээр урагшилж, өрсөлдөөн сорилтыг хамтдаа давж, сайн сайхан ирээдүйг хамтдаа нээх ёстой.

“Засаглал сайтай бол байнга хөгжиж, замбараагүй байвал хэзээд доройддог”. Аюулгүй байдал бол хөгжлийн угтвар нөхцөл, нийт хүн төрөлхтөн бол аюулгүйн маш нягт харилцаа холбоотой нэгдмэл цогц юм. Хүйтэн дайны сэтгэхүй нь дэлхийн энх тайванд зөвхөн саад болж, дээрэнгүй үзэл, хүчний улс төр нь зөвхөн л дэлхийн энх тайвныг хохироож, эвсэл бүлэг байгуулан сөргөлдөх нь зөвхөн 21-р зууны олон улсын аюулгүй байдалд сорилт учруулах юм.

Дэлхийн аюулгүй, амар амгалан байдлыг ахиулах үүднээс Хятад улс дараах санаачилгыг дурдаж байна: Аюулгүйн хамтын, ерөнхийлсөн, хамтран ажилласан, тогтвортой үзэл баримтлалын дагуу дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамтдаа хамгаална. Улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, бусад орны дотоод засаглалд оролцохгүй байж, улс орнуудын ард түмний бие даан сонгосон хөгжлийн замнал болон нийгмийн тогтолцоог хүндэтгэнэ. НҮБ-ын дүрэм болон зарчмыг чанд мөрдөж, хүйтэн дайны сэтгэхүйгээ орхиж, ганц талт үзлийг эсэргүүцэж, эвсэл бүлэглэл байгуулан сөргөлдөхгүй байх хэрэгтэй. Аюулгүйн салбар дахь улс орнуудын зүй ёсны ашиг сонирхлыг чухалчилж, тэнцвэртэй, үр ашигтай, тогтвортой аюулгүйн тогтолцоог байгуулж, бусад оронд аюул учруулахаар дамжин өөрийн орныхоо аюулгүйг баталгаажуулахыг эсэргүүцнэ. Яриа хэлцэл, зөвшилцөл зэрэг энхийн аргаар улс хоорондын санал зөрөлдөөн, маргааныг зохицуулж, энхийн аргаар хямралыг зохицуулахад ашигтай бүх хүчин чармайлтыг дэмжиж, давхар стандарт, ганц талын хориг арга хэмжээ зэргийг эсэргүүцнэ. Уламжлалт болон орчин үеийн салбаруудын аюулгүй байдлыг нэгдэлтэй төлөвлөж, бүс нутгийн маргаан, терроризм, цаг уурын өөрчлөлт, интернетийн аюулгүй байдал, биологийн аюулгүй байдал зэрэг даяаршсан асуудлуудыг хамтдаа зохицуулах зэрэг болно.

Дэлхийн бүх улс орон “хувь тавилангийн том хөлөг онгоцон дээр сууж байна”. Давлагааг сөрөн, гэрэлт ирээдүй рүү урагшлахад заавал хамтын хичээл зүтгэх шаардагдана. Харин хэн нэгнийг далайд шидээд орхиж явж болохгүй.

Олон улсын хамтын нийгэмлэг өдгөө ээдрээ будлиантай органик нэгдэл болсон болохоор аль нэг хэсэг, аль нэг “сэлбэг”-ийг салгавал энэхүү том “машин” тэр чигтээ эвдрэх бөгөөд түүнийг салгасан хүн өөрөө ч хохирох болно.

Өнөөгийн дэлхий ертөнцөд ганц талт үзэл, хэт даврагч үзэл нь тэр чигээрээ бүтэлгүй зүйл, салган тусгаарлах, хагалан бутаргах, хэт их дарамт шахалт үзүүлэх нь бүтэлгүй үйлдэл, “жижиг тойрог” байгуулах, хэлбүү үзлийн сөргөлдөөнийг бий болгох нь ёсгүй зүйл юм. Бид өргөн хүрээнд “хамтдаа зөвшилцөн, хамтаар байгуулж, хамтдаа хүртэх” глобал засаглалын үзэл баримтлал хэрэгжүүлж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг бадруулж, өөр өөр соёл иргэншлийн солилцоог дэмжих ёстой. Түүнчлэн олон талт үзэл баримталж, НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг тууштай хамгаалах ёстой. Тэр дундаа эрх тэгш байх, хамтран ажиллах, итгэл найдвартай байх, хуулийг дээдлэх, улс орны засаглал зэрэг талаар том гүрнүүд үлгэр жишээ болж, том гүрний дүр төрхөө харуулах ёстой.

Азийн ард түмэн дайн дажны хор уршгийг ханатал амссан болохоор энх тайван, хөгжил ямар их чухал гэдгийг хэнээс ч илүү сайн мэднэ. Өнгөрсөн хэдэн арван жилд Азийн бүс нутаг ерөнхийдөө тогтвортой байж, эдийн засаг тасралтгүй хөгжиж, улмаар “Азийн гайхамшиг”-ийг бүтээсэн юм. Ази тив өөдтэй байж л дэлхий нийт улам сайн хөгжинө. Тиймээс бид Ази тивээ улам сайн сайхан бүтээн байгуулж, уян хатан чанар, оюун ухаан, эрч хүчээ улам сайн харуулж, дэлхийн энх тайвныг тогтворжуулагч, эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр, хамтын ажиллагааны шинэ өндөрлөг болохын тулд чармайх ёстой.

Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал нь “тэнгэрээс буусан” үнэгүй зүйл биш, мөн ч аль нэг орны “хандив” биш, харин ч бүс нутгийн улс орнууд хамтдаа хичээн зүтгэсний үр дүн юм. Өнөөдөр Ази тивээс анх дурдагдсан “Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим”, “Бандунгийн үзэл баримтлал” улам бодит ач холбогдол өгч байна. Бид харилцан хүндэтгэж, шударга голчоор харилцан ашигтай байж, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг чанд мөрдөн, хөрштэйгөө найрсаг байх бодлого хэрэгжүүлж, хувь заяагаа өөрийнхөө гарт чанга атгах хэрэгтэй.

Яриа хэлцлээр “тэг нийлбэртэй тоглоом”-ыг орлуулж, нээлттэй, хүртээмжтэй хамтын ажиллагаагаар хаалттай түгжмэл байдлыг орлуулж, солилцоо, харилцан туршлага судлах замаар ганцаардмал байдлыг орлуулах нь Ази тивд байх ёстой оюун ухаан, уур амьсгал юм. Том жижиг, хүчтэй хүчгүй, сул дорой, аль эсвэл бүс нутгийн гадна дотно гэлтгүйгээр улс орон болгон л Азид эмх замбараагүй байдал үүсгэх биш, харин гэрэл гялбаа нэмэрлэж, хамтдаа энх тайван хөгжлийн замаар замнаж, харилцан зөвшилцөн, хамтран ажиллаж, хамтаар амжилтад хүрч, эв нэгдэлтэй, дэвшин хөгжсөн Азийн том гэр бүлийг бий болгох ёстой гэжээ.

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ6 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент6 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм6 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий6 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр6 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм6 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа