CRI Монгол радио
Кубын зочид буудалд дэлбэрэлт болсны улмаас 26 хүн амиа алджээ
Синьхуа агентлагийн мэдээ: Кубын Нийгмийн эрүүл мэндийн яам 7-нд мэдэгдэхдээ , нийслэл Гавана хотын Саратога зочид буудалд саяхан дэлбэрэлт болсны улмаас амиа алдагсдын тоо 26-д хүрч, тэдний дотор гадаадын нэг иргэн байна гэжээ.
Кубын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, орон нутгийн цагаар 7-ны өдрийн 17:00 цаг хүртэл, ослын улмаас 4 хүүхэд, нэг жирэмсэн эмэгтэй, гадаадын нэг иргэн зэрэг 26 хүн амиа алдаж, 80 хүн шархадсан бөгөөд 9-ийнх нь биеийн байдал хүнд байна гэжээ.
Кубын аялал жуулчлалын яаманд харьяалагддаг “Цахлай” группийн төлөөлөгч Хенрикес 7-нд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Амиа алдагсдын дунд Испанийн иргэн байсан бол өөр нэг Испани иргэн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн гэлээ. Ослын үеэр зочид буудалд 51 ажилтан, гадна засвар үйлчилгээний 2 ажилтан байснаас 11 хүн нас барж, 13 хүн сураггүй алга болж, 6 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Гавана хотын Саратога зочид буудал 6-ны өдрийн дэлбэрэлтэд ихээр эвдэгдсэн байна. Одоогоор 20 хүн ор сураггүй алга болсон бөгөөд ослын газрыг эрэн хайх, аврах ажилд олон зуун аврагчид ажиллаж байна.