Бидэнтэй нэгд

Дэлхий

ОХУ-ын статусыг НАТО “стратегийн түнш” ангиллаас “гол аюул занал” ангилалд шилжүүлнэ

Нийтэлсэн

Испанийн нийслэл Мадрид хотод НАТО-гийн дээд хэмжээний чуулган үргэлжилж байна.

Чуулганыг зохион байгуулагч Испани улсын ерөнхий сайд Педро Санчез өчигдөр орон нутгийн Cadena Ser радио сувагт ярихдаа ОХУ-ын статусыг НАТО өөрчлөх гэж байгаа тухай мэдээлжээ.

Ингэхдээ стратегийн шинэ үзэл баримтлалдаа Орос улсыг одоогийн “стратегийн түнш” (strategic partner) ангиллаас “гол аюул занал” (main threat) ангилалд шилжүүлэхээр төлөвлөж буйг баталсан байна.

НАТО нь хамгийн сүүлд 2010 онд стратегийн үзэл баримтлалаа шинэчилж байжээ. Уг баримт бичигт ОХУ-ыг тус эвслийн “Евро-Атлантын түнш”-үүдийн нэг гэж тодорхойлсон байдаг.

Тухайлбал “НАТО-Оросын хамтын ажиллагаа нь энх тайван, тогтвортой байдал, аюулгүй байдлын нийтлэг орон зайг бий болгоход стратегийн чухал ач холбогдолтой” гэж тодорхойлсон байна.

Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг бас Испанийн ерөнхий сайдын хэлсэн санааг давтжээ.

“Бид Орос улсыг өөрийнхөө аюулгүй байдалд шууд дайсагнаж буйг үзэл баримтлалдаа тодорхой илэрхийлэх болно” гэж тэр хэлсэн байна.

Тэрбээр цааш нь “Одоо тус улсыг стратегийн түнш гэж үзэх боломжгүй. Учир нь Евро-Атлантын бүс нутагт одоо энх тайван байдал алдагдаж, дайн өрнөж байна” гэж хэлжээ.

2014 онд Крымийн хойгийг нэгтгэснээс хойш ОХУ-тай хамтын ажиллагаа нь үндсэндээ зогсож, түншлэлээ үргэлжлүүлэхэд хэцүү болсныг 2020 онд гаргасан мэдэгдэлдээ НАТО дурдаж байв.

Мадрид хотод үргэлжилж буй НАТО-гийн дээд хэмжээний чуулган өнөөдөр буюу Пүрэв гарагт өндөрлөх юм.

Эх сурвалж: Reuters

CGTN мэдээ10 цаг өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр2 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой