Бидэнтэй нэгд

Эдийн засаг

С.Дэмбэрэл: Монголбанканд гадаад валютын нөөцөө хянах ямар ч эрх мэдэл байхгүй. Тийм учраас нөөц өдрөөс өдөрт багасаж байна

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Он дуусахад хоёр cap гаруй хугацаа үлджээ. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ойролцоогоор хоёр сарын дараа ДНБ-ий гуравдугаар улирлын мэдээллүүд гарах учиртай. Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 1.4 хувьтай гарсан. Энэ үзүүлэлтээс эдийн засаг тэлэх мөчлөгт орлоо хэмээн шууд дүгнэж болохгүй л дээ.

Манай улсад 2019 оны төгсгөлөөс эхэлсэн эдийн засгийн бууралтын мөчлөг хэвээр үргэлжилж байгаа. Тиймээс он дуусахад үлдэж байгаа хоёр улиралд эдийн засаг ямар дүр зурагтай гарах талаар холбогдох байгууллагуудаас олон таамаг дэвшүүлж байна.

ОУВС, Монголбанк, Сангийн яамнаас маш өлбөгөр буюу бага хэмжээний өсөлт үзүүлэх талаар таамаг дэвшүүлж байна. Миний хувьд жилийн эцэст эдийн засаг 1-2 хувийн өсөлттэй гарвал том амжилт гэж бодож байна. Чамлахаар чанга атга гэдэг дээ. Хасах руу орчхолгүй тэлэлтийн мөчлөг рүү орох эхлэл тавигдаж магадгүй хэмээн дүгнэж байна.

Сүүлийн үед ковидын тархац буурч, хил гаалийн гацаа багасаж байна. Монгол Улсын ДНБ нэрлэсэн утгаараа нэмэгдэж, ААН-үүдийн үйл ажиллагаа нэмэгдэж байгаа хэдий боловч санхүүгийн сектор зогсонги байдалд орж, зээл олголт багасаж байна.

Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд болгоомжилсон хэвээр байна. Хэдийгээр 2020 онд дөрвөн улирал дараалан эдийн засаг хасахтай гарч, уналтад орж байсан үетэй харьцуулахад эдийн засаг бага боловч өссөн байна. Дэлхийн улс орнууд өмнө нь гаргаж байсан эдийн засгийн төсөөллөө өөрчилж, өөдрөг бус дүр зурагтай байгаа боловч хэт их доош орчихгүй болов уу.

Гэхдээ 2008-2009 оны хямралыг хэн ч таамаглаагүй шүү дээ. Яг л өнөөдрийнхтэй ижил хэмжээнд өсөлттэй явж байгаад огцом уначихсан. Яг тэр үеийнх шиг шинж тэмдэг ажиглагдаж байгаа эсэх нь эдийн засагчдын дунд маргаан дагуулсаар байна. 2023, 2024 онуудад бүрхэгдүү өдрүүд үргэлжлэх ч тэлэлтийн мөчлөг рүү орж байна.

-Сүүлийн саруудад инфляц тогтмол өсөж байна. Монголбанкнаас энэ жил инфляцын түвшин зургаа нэмэх, хасах хоёр хувь байхаар төсөөлсөн. Гэсэн хэдий ч энэ төсөөлөл биелэх боломжгүй гэдэг нь нэгэнт тодорхой болчихлоо шүү дээ?

-Инфляцын тухайд 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар 13 хувьтай байсан. Жилийн дундаж нь 7.1 гарсан. Харин энэ он гарсаар найман cap гарсан хэдий боловч инфляцын хурд багасах үзэгдэл ажиглагдахгүй байна. Энэ онд инфляц жилийнхээ дүнгээр 13-14 хувьтай байх болов уу.

Инфляцын сарын хурд нь холимог буюу нэг cap нь өссөн бол, дараагийн cap нь буурах байдал ажиглагдаж байсан. Миний таамаглаж байгаагаар оны төгсгөлийн сарууд буюу 10, 11, 12 дугаар саруудад инфляцын хурд буурвал ерөнхий дүнгээрээ 13-14 хувь руу буурах болов уу.

Валют гэдэг бол үндэсний мөнгөн тэмдэгт хоорондын харьцаа. Энэ бол зах зээлийн зарчмаар шийдэгдэх учиртай.

Гэсэн хэдий ч энэ бол том тоо шүү дээ. Инфляцын өнгөрсөн 20 жилийн түүхийг аваад үзэхээр Монголын инфляц найм дээр нэмэх, хасах 1.5 гэсэн түвшинд аргамжигдсан. Өмнөх арван жилд буюу 2000- 2009 оны үед 12 гэсэн түвшинд аргамжигдсан. Харин 2010- 1019 онд найм гэсэн түвшинд байсаар ирсэн.

Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас инфляцын зорилтыг найм орчим хувьтай байх хүлээлтийг бодлогоор бий болгосон. Хэдийгээр Монголбанкнаас 2022 онд тавьсан инфляцын зорилт нь биелэхгүй байж болох ч аргамжигдсан түвшин рүүгээ буух хандлага байна гэсэн үг.

-Биелүүлэхгүй юм бол Монголбанкнаас инфляцын зорилтот түвшинг тогтоох ямар хэрэгтэй юм бэ?

-Яагаад ийм зорилт тавьдаг вэ гэхээр эцсийн үр дүн нь тоондоо байдаггүй.

Харин та бидний буюу олон нийт, бизнес эрхлэгчдийн инфляцын тухай хүлээлтийг удирдахад гол зорилго нь оршдог. Тухайлбал, бизнес эрхлэгч ирэх онд эхлүүлэх төслөө хэрэгжүүлэхдээ инфляцыг тооцохдоо Монголбанкнаас зарласан инфляцын түвшинг тооцож үзэж байх нь Монголбанкнаас явуулж байгаа бодлогод итгэж байна гэсэн үг.

Олон хүний итгэл давамгайлаад ирвэл инфляцыг удирдахад илүү дөхөмтэй байдаг. Тэр талаасаа дунд хугацаанд хүлээлтийг удирдах замаар урагшаа харсан бодлого явуулж байна. Монголбанк институцийнхээ хувьд бие даасан, хараат бус бодлого явуулах учиртай.

Ямар нэгэн байдлаар Засгийн газар, УИХ-ын нөлөөнд байх ёсгүй. Энэ үүднээс аваад үзэхээр бие даасан хараат бус байдал руу өнгийх, хөндлөнгөөс орох байдал сүүлийн үед ихээхэн тохиолдож байна. Монголбанкны бодлогод шүүмжлэлтэй хандана гэдэг бол дуртай нь Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ, ЗГ дээр аваачиж загнана гэсэн үг биш.

Мөнгөний бодлого гэдэг бол маш том бодлого байдаг л даа. Монголбанкны зорилтоо тодорхойлох бие даасан байдалд хөндлөнгөөс орох, шууд болон шууд бусаар халдах тохиолдол их байна. Цаашид УИХ энэ асуудалд анхаарах ёстой.

-Монголбанк төгрөгийн ханшийг тогтмол барих үүрэг хүлээдэг. Гэтэл сүүлийн саруудад валютын ханшийн өсөлт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-УИХ-ын зарим нэг гишүүд Монголбанкийг давхар мандаттай гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл, валютын ханшийг хүчээр барих ёстой байтал яагаад ханшийг барихгүй байна вэ. Монголбанкны үндсэн зорилго инфляцаас гадна мөнгөний ханш гэж хэлдэг. Гэтэл хуульд Монголбанкны үндсэн зорилтыг “Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангана” хэмээн заасан.

Валют гэдэг бол үндэсний мөнгөн тэмдэгт хоорондын харьцаа. Энэ бол зах зээлийн зарчмаар шийдэгдэх учиртай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгдөг зөвлөмжийн дагуу гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, тогтмол арвижуулж, ханшаа тогтвортой байлгах учиртай. Одоогоор манай улсын гадаад валютын албан нөөц багасаж байна. Энэ нь валютын ханшийн өсөлттэй шууд холбоотой.

-Гадаад валютын албан нөөц цаашид ч багассаар байвал ямар үр дүн бий болох вэ. Ханшийг хүчээр барих боломж бий юү?

-Валютын хэмжээ багасах биш нэмэгдэж байвал ханш тогтвортой байна. Ханшийн талаар Монголбанкны хуульд “Ханш чөлөөтэй бөгөөд тогтвортой байх ёстой” хэмээн заасан. Зарим нэг хүний хэлж байгаа шиг ханшийг барих оролдлого хийж валютын нөөцөө барчих юм бол гадаад валютын албан нөөцгүй болно.

Тухайлбал, 2006-2021 оны байдлаар манай улсын гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам. долларт хүрсэн байсан. Гэтэл одоо хоёр тэрбум гаруй ам.долларын нөөцтэй байна.Гадаад валютын нөөц буураад байгаагийн гол шалтгаан бол манай улс Монголбанкны Валютын хуулийн дагуу экспортлогч компаниуд бүтээгдэхүүн экспортолж олсон орлогоо 60 хоногийн дотор Монголбанканд бүртгүүлэх ёстой.

Өөрөөр хэлбэл, манай улсын экспортын бух орлого бүртгэгдэж байж дотоодын валютын албан нөөц нэмэгдэнэ. Хоёрдугаарт.экспортын орлогоос олсон валютыг хаашаа юунд зарцуулж байгааг хянаж байх ёстой.

Тухайлбал, нүүрсний орлого Монголбанканд бүртгэгдэхгүй хэрнээ элдэв төсөл, хөтөлбөр, төмөр зам руу орчхоод байвал яах вэ. Тиймээс цаашид эдийн засаг, ханшийн өсөлтийг тогтвортой байлгах, ханшийн инфляцад үзүүлэх нөлөөллийг бууруулах, төлбөрийн тэнцлийнхээ тогтвортой байдлыг хангахын тулд УИХ, ЗГ-ын хамгийн түрүүнд анхаарал зүйл бол валютын албан нөөцийг бүрдүүлэхэд Монголбанкны хуульд заасан эрхийг нь эдлүүлэх ёстой.

Манай улс экспортын орлогоо албан ёсоор валютын нөөцдөө бүртгэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Энэ бол олон жил хуримтлагдсан асуудал.

Гэхдээ ээдрээтэй боловч шийдэж болох асуудал. Экспортын бүтээгдэхүүнтэй холбоотойгоор хил гааль дээр баримт бичгийг дутуу боловсруулах үзэгдэл Монголын хувьд нотлогдох хүртлээ үнэн байх түвшинд байна. Тиймээс Монгол Улсын гадагшаа гаргаж байгаа цөөн тооны бүтээгдэхүүний орлого нь бүрэн оруулж ирэхийн тулд холбогдох хуулийн төслүүдийг УИХ, ЗГ боловсруулж, уг асуудлыг анхааралдаа авах ёстой.

Одоогийн байдлаар Монголбанканд гадаад валютын нөөцөө хянах ямар ч эрх мэдэл байхгүй. Тийм учраас нөөц өдрөөс өдөрт багасаж байна. Ийм байхад ханшийн өсөлт тэнгэрт хадлаа гээд Монголбанкийг шахаад байж болохгүй шүү дээ. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд холбогдох байгууллагуудын өргөтгөсөн баг бүрдүүлсэн ажлын хэсэг байгуулж экспорт гаргахаас авхуулаад орлого орж ирэх хүртэлх замын зураг дээр мөшгөлт хийх ёстой. Эндээс олон зүйл тодорхой болно.

-Тун удахгүй 2023 оны төсвийг хэлэлцэж эхэлнэ. Төсөв батлагдах үйл явцад өмнөх алдаагаа давтахгүйн тулд бид юун дээр анхаарах нь чухал вэ?

-Төсвийн төсөөллийг боловсруулж, орлогоо төсөөлөхдөө аль болох үнэнд ойртсон тоо баримт дээр анхаарч ажиллах учиртай.

Нэгдүгээрт, экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, төмрийн хүдэр, түүхий нефть зэрэг бүтээгдэхүүнийхээ замын зургийг гаргаад мөшгөх учиртай. Too хэмжээ үнийн тухайд гэрээнүүдэд хэрхэн тусгагдаж, ямар гэрээг хэнтэй байгуулав гэх мэт төр мэдэх ёстой зүйлээ мэддэг байх ёстой.

Төсвийн орлого дутуу орж ирэх тохиолдол их байгаа учраас хил гааль дээр томоохон хэмжээний мөшгөлт явуулбал төсвийн орлого бодитой бүрдэх, валютын нөөцийн хомсдол, инфляцад дарамт үзүүлж байгаа үр нөлөөг багасгана.

Нөгөө талаас төсвийг алдагдалтай батлах үзэгдэл хэвийн үзэгдэл мэт болчихлоо. Гэтэл төсвөө алдагдалтай батална гэдэг бол эргээд алдагдлаа нөхөхийн тулд гаднаас зээл тусламж авахаас өөр аргагүйд хүрдэг. Тиймээс үүн дээр анхаарах учиртай. Ирэх жил төсвийн алдагдлаа багасгавал сайн. Мөн уул уурхайн экспортод анхаарал хандуулахаас гадна уул уурхайн бус экспортод анхаарал хандуулж ажиллах нь чухал байна.

Өнөөдрийн байдлаар уул уурхайн гаралтай экспорт 90 хувь, уул уурхайн бүс экспорт 10 хувийг эзэлсээр 30 жил боллоо. Экспортоо солонгоруулах талаар 30 жил ярилаа. Энэ мөсийг хагалах хэрэгтэй. Монгол Улс цаашид дээр дурдсан 90:10 хэмжээг хэзээ 80:20,70:30 болгож солонгоруулах талаар ярилцах нь цаашид Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн гаргалгаа, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх гол арга зам болох юм.

Үүнийг хэрэгжүүлэх сэдэл, түлхцийн ямар арга зам байхыг Монголбанк, Засгийн газар, хамтраад бизнес эрхлэгчдэд тунхаглах учиртай. Уул уухайн бус бүтээгдэхүүн экспортолж байгаа 500-600 компаниа хэрхэн сэдэлжүүлэх гаргалгаагаа гаргаж тавимаар байна.

Зураг
CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа