Бидэнтэй нэгд

Энтертайнмент

“Токио 2020” олимпын эрх хүртсэн тамирчид

Нийтэлсэн

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл олимпын наадмаас 2008 онд монгол хүн анх удаа алтан медаль хүртсэнээс хойш монголчууд дараагийн олимпыг хоног тоосон хүлээдэг болсон. Энэ жил болох “Токио 2020” олимп долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд Япон Улсын нийслэл Токио хотноо болно. Токиогийн олимпод оролцох тив, дэлхийн шилдэг тамирчид спортын 33 төрөлд 324 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тус олимпыг зорих Монголын тамирчдын түрүүч тодроод байгаа. Харин жүдо бөх, бокс, таэквондо, 3×3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг, чөлөөт бөхийн тамирчид олимпын эрх олгох цуврал тэмцээнүүдээ хүлээж байна. Одоогоор олимпын эрх авсан тамирчдыг танилцуулъя.

Буудлага О.Гүндэгмаа

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Отрядын Гүндэгмаа Катарын Доха хотод болсон буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд амжилттай оролцсон. Тэрбээр урьдчилсан буудлагадаа IV байраар шалгарч “Токио 2020” олимпын эрх авсан. Ийнхүү О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо оролцохоор болж байна. О.Гүндэгмаа “Атланта 1996”, “Сидней 2000”, “Афин 2004”, “Бээжин 2008”, “Лондон 2012”, “Рио де Жанейро 2016” зургаан олимпод дараалан цэц мэргэнээ сорьж, Бээжингийн 2008 оны олимпоос мөнгөн медаль хүртсэн.

Марафон гүйлт Б.Мөнхзаяа

Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Баярцогтын Мөнхзаяа Хонконгод болсон олон улсын тэмцээнд VI байрт шалгарч “Токио-2020” олимпод хурд сорих болзол хангасан юм. Тэрбээр бэлтгэлээ хань Б.Доржпаламынхаа удирдлагад хийж, тэмцээнд оролцдог. Б.Мөнхзаяа Австрали болон Японд болсон тэмцээнд оролцохдоо хоёуланд нь олимпын эрхийн болзолыг дахин давтан биелүүлсэн юм.

Буудлага О.Есүгэн

Катарын Доха хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд ОУХМ Оюунбатын Есүгэн 626,5 оноогоор олимпын эрх авсан. Тэрбээр гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү, Ц.Анударь нарын хамт олимпын эрх өвөртөлсөн буудлагын дөрөв дэх тамирчин болсон юм. О.Есүгэн 2013 оноос буудлага спортоор хичээллэж эхлээд 2014 онд спортын мастер цол хүртсэн, 2015 оны Новисадын гранпри тэмцээний хэвтээ 60 сум буудах төрөлд хүрэл медаль, дэлхийн оюутны “Универсиад 2019” наадмын урт бууны 10 метрийн зайн ангилалд шагналт зургадугаар байр эзэлж байлаа.

Буудлага Ц.Анударь

ОУХМ Ц.Анударь дэлхийн цомын тэмцээнд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, буудлагын тамирчдаас олимпын наадамд оролцох анхны эрхийг авсан. Ц.Анударь буудлагын спортоор зургаа дахь жилдээ хичээллэж байгаа. Монгол Улсын насанд хүрэгчдийн хоёр алт, гурван мөнгөн медальтай. Өдгөө 22 настай тэрбээр 10 метрийн хийн гар бууны төрөлд 578 оноо авснаар Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг юм.

Чөлөөт бөх С.Батцэцэг

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэг “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-д хүрэл медаль хүртэж олимпын эрхээ хүртсэн. Тэрбээр ДАШТ-ий хос медальт Францын бөх Кумба Ларроктой дагах барилдаанд тааран хүч үзэж оноогоор цэвэр ялж, Токио 2020 олимпын эрхийг эх орондоо авчирсан. С.Батцэцэг гавьяат энэ жилийн УАШТ-д түрүүлж олимпод орлцох болзлоо бүрэн хангааад байна. “Лондон 2012” олимпын наадмаас хүрэл медаль хүртэж байлаа.

Эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн баг

Япон Улсын Уцуномияд болсон FIBA 3×3 World Tour Final тэмцээний үеэр Токио 2020 зуны олимпын наадамд 3×3 сагсан бөмбөгийн төрлөөр оролцох эрх авсан эхний багуудыг зарласан билээ. Эмэгтэйчүүдийн төрөлд олимпын эрх авсан эхний дөрвөн багт Монгол Улсын шигшээ баг шалгарсан. Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Орос, Хятад, Румын улсуудын шигшээ багуудтай хамт ирэх оны зун Токиог зорихоор болсон юм. Ингэснээр Монгол Улс түүхэндээ анх удаа олимпын наадамд багийн спортын төрлөөр өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.

Чөлөөт бөх Т.Тулга

ОУХМ Төмөр-Очирын Тулга чөлөөт бөхийн өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга, УАШТ-ийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, ДАШТ-ийн шагналт тав, долдугаар байртай. Тэрбээр 2019 онд ДАШТ-ий 65 кг-ын жинд хүч үзэж “Токио-2020” олимпын наадмын эрхийг “халаасласан” билээ. Т.Тулга олимпын эрх авсан ч түүнийг “Токио-2020”-д зодоглуулах эсэхийг МЧБХ, үндэсний шигээ багийнхан шийднэ. Энэ оны УАШТ-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран Т.Тулгыг 4:3-аар ялсан. Т.Тулга, Г.Мандахнаран хоёрын хэн нь Токиог зорих нь тодорхойгүй байгаа. Тийм болохоор Т.Тулга олимпын эрх олгох тэмцээнүүдэд амжилттай оролцвол Токиог зорих эрх хүртэж магадгүй юм.

Байт харваа Б.Отгонболд

ОУХМ Баатархуягийн Отгонболд Тайландын Бангкок хотод болсон байт харвааны олимпын эрх олгох Азийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд “Токио-2020”-д оролцох эрх авсан. Тэрбээр Монгол Улсын хошой аварга, дэлхийн цэргийн спортын их наадмын алт, Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальтай.
Түүний цэцээ сорьсон Азийн аваргад 18 орны 43 тамирчин оролцсон билээ. Б.Отгонболд Азийн аваргаас олимпын эрх хүртсэн Монголын анхны байт харваач болсон билээ. Байт харвааны дараагийн олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн ирэх зургадугаар сард Германы Берлин хотод болох дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн байх болно.

Буудлага Э.Даваахүү

ОУХМ Э.Даваахүү БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болсон дэлхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 177.9 оноогоор тавдугаар байранд шалгарч, олимпын наадмын эрх хүртсэн. Тэрбээр 2008 оноос хойш тасралтгүй 11 жил хичээллэсний эцэст олимпын эрх авч чадсан, ОУХМ Э.Даваахүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хос хүрэл медаль хүртэж байснаас гадна 2015 онд дэлхийн оюутны зуны “Универсиад” XXVIII наадмын алтан медаль болон тус наадмын багийн төрлөөс мөнгөн медаль хүртэж байсан юм.

Марафон гүйлт Ц.Бямбажав

Япон Улсад зохиогдсон 69 дэх удаагийн “Бэппү-Оита марафон”-д Үндэсний шигшээ баг, Зэвсэгт Хүчний 337 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Бямбажав хоёр цаг, есөн минут, гурван секундийн амжилтаар шагналт тавдугаар байрт шалгарч олимпын эрх авсан. Тэрбээр дөрвөн жилийн өмнө 2016 оны Риогийн олимпод оролцож байсан туршлагатай тамирчин юм.

CRI Монгол радио5 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио5 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио5 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио5 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио6 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм6 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий6 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг6 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий6 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий6 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр6 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр6 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент6 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ