Бидэнтэй нэгд

Нийгэм

Нийслэлчүүдийн “Автомашингүй өдөр” өргөн дэлгэр боллоо

Нийтэлсэн

“Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатай “Автомашингүй өдөр” нийслэлд өргөн дэлгэр боллоо.

Өглөөний 07:00 цагаас эхэлсэн “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд иргэд Сүхбаатарын талбай болон хотын төв гудамжуудад олноороо цуглан, залуус, хүүхэд багачууд дугуй болон дугуйт хэрэгслээр зорчиж байв.

Гэр бүлээрээ явган алхаж, багачуудаа салхилуулахын сацуу дүүргүүдээс зохион байгуулж буй спорт өдөрлөгт оролцож байлаа.

“Автомашингүй өдөр”-ийн нээлтийн үеэр Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Монгол Улсын Засгийн газар төвлөрөл, түгжрэлийн асуудалд ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаа. Миний хувьд Үндэсний хороог ахалж ажиллаад гурван долоо хоног болж байна. Бид түгжрэлийг бууруулахын тулд юун түрүүнд нийтийн тээвэр, явган хүн зорчих, унадаг дугуйгаар аялахад ээлтэй хот байлгахад анхаарч байна. Дэлхийн хотуудын чиг хандлага ч тийм байдаг. Засгийн газрын гишүүний хувьд баримтлах байр суурь Улаанбаатарыг иргэндээ ээлтэй, эрүүл хот болгоход чиглэж байгаа. Гудамж, зам талбайгаа ч үүнд чиглүүлэн хөгжүүлэх учиртай. Нийслэлд хоногт бүртгэгдэж буй 2 сая 800 мянган зорчилт хөдөлгөөний сая 800 мянга нь хувийн машины хөдөлгөөн байна. 685 гаруй мянга нь нийтийн тээврээр, ердөө 300 орчим мянга нь явган зорчигч байх жишээтэй. Энэхүү зорчилт хөдөлгөөний судалгаанд үндэслэн бодлого боловсруулан ажиллах болно” гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-Улаанбаатар хот “Автомашингүй өдөр”-ийг 2009 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас тус арга хэмжээ түр завсарласан. Харин энэ жил өргөн дэлгэр болж байна. Нийгмийн салбарын олон байгууллагыг иргэдэд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, иргэд үйлчилгээ авч байна. Мөн бүх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран оролцож байгаа. Түүнчлэн МУИС-ийн түүхт 80 жилийн ой тохиож байна. Өглөө МУИС-ийн оюутан, төгсөгчдийн марафон гүйлт боллоо. Спортын 10 гаруй төрлийн тэмцээн уралдаан, урлагийн тоглолтууд болно.

“Автомашингүй өдөр” хүмүүс зөвхөн алхах, дугуй унаад зогсохгүй чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх олон боломж байна. Хүүхэд болгон тоглож наадах хүсэл сонирхолтой. Гэхдээ тэр болгон гадна орчин, тоглох талбай хүрэлцээтэй биш. Иймд хариуцлагатай аав, ээжүүд болон гэр бүлдээ цаг зарцуулж байгаа хүмүүст талархал илэрхийлье. Мөн байгууллага, хамт олноороо дугуй унаж, нэг өдрийг амарч, хөгжилтэй өнгөрүүлж буй олон хүн байна. Автомашингүй өдөр бол нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг өдөр. Хүн болгон цаг наргүй ажилладаг болсон энэ үед гэр бүлийн тодотголтой өдөр зайлшгүй байх ёстой. Өнөөдөр гэртээ амарч байгаа хүмүүс байвал “Автомашингүй өдөр”-т идэвхтэй оролцож, гэр бүлээрээ энэ өдрийг халуун дотно сайхан өнгөрүүлэхийг уриалж байна гэлээ.

Багануур дүүргийн Биеийн тамир, cпортын хорооны мэргэжилтэн Ж.Болдбаатар:

-Манай дүүргээс “Спортлог Улаанбаатар” өдөрлөгийн дартсын тэмцээнийг зохион байгуулж, байгууллага хамт олноо сурталчилж байна. “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд нийслэлийн иргэд, бүх насныхан явганаар алхаж, дугуй болон дугуйт хэрэгслээр зорчиж байна. Сүхбаатарын талбайд спортын олон төрлийн тэмцээн уралдаан болж, иргэд их идэвхтэй оролцож байна. Тиймээс цаашид энэ өдрийг жилд нэг, хоёр удаа тэмдэглэх бус нэлээд хэдэн өдөр машинаас татгалзвал үр өгөөжтэй санагдаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, cпортын хорооны дарга Ц.Сосорбарам:

-Манай Сонгинохайрхан дүүргийн хувьд өнөөдрийн спорт өдөрлөгт өсвөрийн шигшээ багийн тамирчид маань аэробикийн гурван төрлийн үзүүлбэр үзүүллээ. Мөн ахмадууд маань хийн дасгал хийлээ. Дүүргийн “Бум од” фитнесс клуб үйл ажиллагаагаа танилцуулсан. Ер нь сүүлийн үед иргэд дасгал хөдөлгөөн хийх сонирхолтой болсон. Эмгүй эмчилгээ болсон дасгал хөдөлгөөн, спортод их сонирхолтой болсон байна. Манай дүүрэгт л гэхэд “Илүүдэл жингүй эртэч Монгол” аянд нийт хороодын иргэд маш идэвхтэй оролцсон гэлээ.

“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ИЙГ ДУЛААНЫ УЛИРАЛД ЖИЛДЭЭ 2-3 УДАА ЗОХИОВОЛ ГОЁ

Хотын гудамжаар зугаалж буй иргэд сэтгэгдлээ ийн илэрхийллээ.

“Сэтгэгдэл маш өндөр байна. Өмнөх автомашингүй өдөр бороотой, хүйтэн байсан. Энэ удаагийн автомашингүй өдөр гоё байна. Рольк унадаг хүүхдүүдэд зориулсан талбай байдаггүй. Тиймээс “Автомашингүй өдөр” чөлөөтэй явах боломжтой болдог. Хаанаас, ямар машин гарч ирэх бол гэж санаа зовохгүй, айдас байхгүй, аюулгүй байдаг нь таатай”

 

“Энэ удаагийн “Автомашингүй өдөр” их сайхан өнгөрч байна. Ийм өдрийг дулааны улиралд жилдээ 2-3 удаа зохиовол гоё байх. Өмнөх “Автомашингүй өдөр” бороо орсон бол өнөөдөр цаг агаар сайхан байна”

 

“Намайг залуу байхад машин бараг байхгүй, гудамжаар алхахад зовлонгүй байсан. Ямартай ч “Автомашингүй өдөр”-т оролцож буй олон залуус хүүхдүүдээ салхилуулж байгаа нь сайхан байна. Өмнө нь машингүй цөөн хэдэн гудамж байсан ч одоо бараг байхгүй болсон. Уг нь автомашингүй гудамж их байвал сайн”

“Манай гэр бүл “Автомашингүй өдөр”-ийг тэсэн ядан хүлээдэг учир тус өдөрт оролцож байна. Сэтгэл хангалуун байна. Ийм гоё өдрийг гэр бүлтэйгээ өнгөрүүлнэ гэж бодож байгаа. Хүүхдүүдээ чөлөөтэй тоглуулах сайхан байна”

“Автомашингүй өдөр ёстой гоё байна. Сая шохойгоор мөрөөдлийн хотоо зурах тэмцээнд оролцоод явж байна. Тэмцээнээр Сүхбаатарын талбай, солонго, нар, уул гээд бараг бүх юмыг зурсан. Дугуйгаа унаад чөлөөтэй явах гоё байна. Орой болтол гэр бүлээрээ дугуй унана. Тэгээд гэртээ хариад маргаашийн хичээлдээ бэлдэнэ”

“Миний хувьд өмнө нь “Автомашингүй өдөр”-т оролцож байгаагүй. Найзуудтайгаа том талбайтай газар тоглох гоё байна. Өнөөдөр орой хүртэл тоглож, дугуй унаж, энэ хавиар сахилгагүйтнэ” хэмээн ярилаа.

Улаанбаатар хот “Автомашингүй өдөр”-ийг 2009 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд цаг агаар онцгой сайхан өдөр таарсанд иргэд баяртай байлаа. Энэ өдөр хотын төв замуудыг хаасан тул нийтийн тээврийн 39 чиглэлд, томоохон 19 зах худалдааны төвийг цагийн хуваарьт өөрчлөлт орсон юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Дэлхий17 цаг өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм2 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент2 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий2 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр2 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг2 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий2 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий4 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм4 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент4 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент4 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа