Бидэнтэй нэгд

Улс төр

Эрдэнэ, Элбэгдорж , Энхбаяр гуравын нэгдэл

Нийтэлсэн

Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн найз гэж байхгүй, мөнхийн эрх ашиг л гэж бий

МУ-ын Н.Энхбаяр, С.Эрдэнэ нар Ц.Элбэгдоржийн заллагаар Шангри-Ла зочид буудлын рестораны VIP зааланд нэгэн нууц хуралд оролцсон байна. Ц.Элбэгдорж өөрөө байхгүй, гадаадад яваа учир энэхүү хуралд цахимаар оролцжээ.

Сонгууль дөхсөн үед сөрөг хүчин АН-ын дарга, гуравдагч хүчнээр өөрсдийгөө тодорхойлдог МАХН-ын удирдлага чухамхүү ямар шалтгаанаар Шангри-Ла зочид буудлын VIP өрөөнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн урилгаар ирэв гэдэг нь мэдээж сонирхолтой асуулт. Тэр тусмаа сонгууль дөхсөн энэ цаг үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан, байгаа эрхмүүд таван одтой зочид буудлын VIP өрөөнд уулзсан нь зүгээр нэг хэрэг биш нь лав. Эсрэгээрээ Ц.Элбэгдорж, М.Энхболдын нарын үүсгэн байгуулсан гэх МАНАН бүдгэрч, С.Эрдэнэ, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гэсэн гурамсан холбоо бүхий МАНХАН төрөх нь гэсэн хардлага төрүүлж эхлээд байна.

Ц.Элбэгдоржийн хувьд албан тушаалаа өгснөөс хойш одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулгын араанд зуугдаж гадагшаа гарахаас өөр сонголтгүй болсон нь түүний зовлон. Гаднын томоохон уулзалт, зөвлөгөөнд оролцоод завгүй явна хэмээн өөрөө зөөллөж ярьж буйгаас үнэндээ түүний Монголд гишгэх орон зай нь хумигдсан. Нэгэн цагийн илтгэлт хамтрагч М.Энхболдынх нь хүч , МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шахалтаар өдрөөс өдөрт суларч сонгуульд нэр дэвших эсэх нь эргэлзээтэй болчихсон яваа. Тиймээс Ц.Элбэгдоржид улс төрд босгосон өөрийн орон зайгаа хадгалж үлдэх, Х.Баттулгыг сөрөн зогсоход хамтрагч хэрэгтэй болсон нь С.Эрдэнэ, Н.Энхбаяр нар байсан бололтой.

Намынх нь нэр хүнд шалаар хөглөрөхийн зэрэгцээ хамжлагат албатууд нь түрүүчээсээ АТГ-т хаалга татаж, цагдан хоригдох болсон нь АН-ын дарга С.Эрдэнэд тулгарсан бодит зовлон. Хуулийн байгууллагынхан түүний хамтрагчдын халаасыг шалгаж, тэмтрэх тусам асуудлын зангилаа, хэргийн сэжүүр С.Эрдэнэд очиж наалдах учраас “амь тавьчихгүй” сонгуультай золгох нь түүний тэргүүн зорилго.

МАХН-ын дарга Н.Энхбаярын тухайд ч мөн адил зовлонтой. Ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй гэх үндэслэлээр тэрбээр гурван ч сонгуулийг өнжсөн. Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр ялтай тооцох хугацаа гэсэн ойлголтыг байхгүй болгосон нь Н.Энхбаярт боломж олгосон ч эрх баригч МАН-ын зүгээс Сонгуулийн хуулийг батлахдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй байхаар хуульчилсан түүний долоон жилийн мөрөөдөлд цэг тавьсан. Энэ удаагийн сонгуулийг ашигладаггүй л юм бол цаашид Н.Энхбаярын гэх орон зай Монголын улс төрд улам бүдгэрэх учраас тэрбээр Үндсэн хуулийн цэцэд хандаад ч болтугай сонгогдох эрхээ олж авахаар хичээж яваа. Гэхдээ хуульч Ц.Шаравдоржоор дамжуулан гаргасан түүний гомдлыг Цэц хүлээн авч, өөрийнх нь талд шийдвэр гаргана гэдэг нь бүрхэг. Биелэх магадлал нь бага.

Адилхан гэмээр ийм нэгэн зовлонтой гурван “Э” хөл хорио тогтоосон энэ цаг үед, олны нүднээс далд уулзжээ. Уулзалтаар юу ярьсан эсэх нь одоохондоо тодорхой бус байгаа ч улс төрд мөнхийн дайсан, найз гэж байхгүй. Мөнхийн эрх ашиг гэж байдаг гэж үгийн бодит илрэл энэ буй за.

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа