Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятад Ойрх Дорнодын орнуудын хамтын ажиллагааг ахиулна

Нийтэлсэн

12-р сарын 7-10-ны өдрүүдэд БНАХУ-ын дарга Ши Жиньпин Саудын Арабд төрийн айлчлал хийхдээ, Хятад-Арабын орнуудын анхны чуулга уулзалт, Хятад-Персийн булан дахь Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн чуулга уулзалт зэрэг томоохон арга хэмжээнүүдэд оролцох нь Хятад-Арабын стратегийн түншлэлийн харилцааг улам өргөжүүлнэ хэмээн олон нийт үзэж байна.

Саудын Араб бол Ойрх Дорнодын бүс дэх Хятад улсын худалдааны хамгийн том түнш бөгөөд Хятад улс нь тус орны худалдааны хамгийн том түнш нь юм. Түүнчлэн сүүлийн жилд тус орон “Дорно зүгт харах” бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж, хөгжлийн шинэ боломжуудыг эрж хайсаар байна. Саудын Арабын “Хэтийн төлөв-2030” болон Хятад улсын “Бүс ба зам” санаачилга идэвхтэй уялдаж, Хятад улс тус орны Мекка-Медина чиглэлийн хурдны галт тэрэг зэрэг том чухал бүтээн байгуулалтын төсөлд оролцсон юм.

Одоо ид өрнөж буй хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр жишээлэхэд энэхүү том хэмжээний спортын арга хэмжээний их олон тусгай нэрийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дэд бүтцийн бүтээн байгуулалтад Хятад улс гар бие оролцсон. Тэгвэл Ойрх Дорнодын орнууд Хятад улстай хамтран ажиллах гол сонирхол нь юу вэ?

Нэгд. Хятад улс болон Ойрх Дорнодын орнууд улс төрийн талаар харилцан хүндэтгэж, хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлсээр ирсэн юм. Барууны орнуудаас ялгаатай нь Хятад улс Ойрх Дорнодыг колоничилж, түрэмгийлж байгаагүй бөгөөд Хятад улс бусад орны дотоод хэрэгт оролцохгүй, бусдын бие даан сонгосон хөгжлийн замнал, нийгмийн тогтолцоог хүндэтгэх дипломат бодлого барьдаг. Ойрх Дорнодын асуудлаар Хятад улс чигч зарчим дээрээ тууштай зогсож, яриа хэлцэл, эвлэрлийг ахиулж ирсэн болохоор тухайн орнуудын итгэлийг дээд хэмжээгээр хүлээсэн байдаг. Түүнчлэн Хятад улсын дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилга нь Ойрх Дорнодын орнуудад маш сайн боломж олгосон. Тус бүсийн орнууд ч өөрийн бодит үйлдлээрээ Тайвань, Шиньжян, хүний эрх зэрэгтэй холбоотой асуудлаар Хятад улсыг гуйвшгүй дэмжиж ирсэн юм.

Хоёрт. Хятад улс болон Ойрх Дорнодын орнуудын эдийн засаг маш их харилцан нөхөх талтай бөгөөд хамтын ажиллагааны өргөн боломжтой. Эдийн засгийн хувьд харилцан түшилцэх нь донсолгоо ихтэй дэлхий ертөнцийг тогтворжуулах хамгийн сайн “жор” юм. Одоогоор Хятад улс нь Ойрх Дорнодын олон орны худалдааны хамгийн том түнш болоод байна. Зөвхөн 2022 оны эхний гурван улиралд Хятад-Арабын орнуудын худалдааны хэмжээ 319 тэрбум 295 сая ам долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 35.28 хувиар өссөн байна.

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ