Бидэнтэй нэгд

Дэлхий

Европын парламентын гишүүн Ева Кайли Катараас их хэмжээний авлига авсан уу?

Нийтэлсэн

Катар улс нөлөөгөө хүчирхэгжүүлэхийн тулд Европын Холбооны албан тушаалтнуудад авлига өгсөн гэх хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд өнгөрсөн баасан гарагт зургаан хүнийг баривчилсан. Одоогоор хоёр хүн хэрэгт хамааралгүй тул суллагдсан байна.

Европын парламентын гишүүн Ева Кайлиг тус авлигын хэргээр өнгөрсөн бямба гарагт баривчилсан бөгөөд эд хөрөнгийг нь битүүмжилсэн. Гэвч тэрээр хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч Катар улстай холбоотой хахуулийн хэрэгт оролцоогүй гэдгээ мэдэгдлээ.

Европын парламент бол Европын Холбооны цорын ганц шууд сонгогдсон байгууллага бөгөөд 705 гишүүнээс бүрддэг хууль тогтоох байгууллага юм.

Ева Кайлиг Европын парламентын дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг 625 гишүүн дэмжжээ.

Прокурорууд нэг сэжигтний гэрээс 600 мянган евро, Европын парламентын гишүүн Ева Кайлигийн байрнаас 150 мянган евро, Брюссель зочид буудлаас цүнхэнд хийсэн 750 мянган евро олдсон гэж мэдээлэл өгсөн байна. Бельгийн цагдаагаас “Сэжигтнүүдийг гэмт хэргийн бүлэглэлд оролцсон, мөнгө угаасан, авлига авсан зэрэг үндэслэлээр буруутгаж байгаа” гэж ням гарагт мэдэгдсэн.

Катарчуудыг Европын Холбоонд визгүй зорчих тухай энэ долоо хоногт Европын парламентын гишүүд хэлэлцэх байсан ч одоогоор хойшлуулаад байна.

Ева Кайлиг парламентын социалист ардчилсан намын бүлгийн гишүүнчлэлээс түдгэлзүүлж, Грекийн зүүн төвийн Пасок намаас хөөжээ. Грекийн эрх баригчид түүний болон ойрын гэр бүлийн гишүүдийн өмч хөрөнгийг битүүмжилсэн. Тус авлигын хэрэгт холбогдсон бусад сэжигтнүүд бүгд Итали улсын иргэд юм. Ева Кайлигийн хамтрагч, парламентын туслах Франческо Гиорги ч мөн сэжигтнээр татагдсан байна.

Энэ хэрэг Европын парламентын түүхэн дэх хамгийн том авлигын дуулиануудын нэг болж магадгүй гэж Хяналтын албаныхан болон Европын парламентын гишүүд үзэж байна.

Ева Кайли дэд ерөнхийлөгч байх хугацаандаа Ойрхи Дорнодын улсуудыг хариуцдаг байсан. Өнгөрсөн сард бусад гишүүд Катарт хүний эрхийг зөрчиж байгаад анхаарал хандуулж байсан ч Ева Кайли парламентад үг хэлэхдээ Катарыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж, “Хөдөлмөрийн эрхийн тэргүүлэх байр суурийг эзэлсэн” хэмээн сайшаасан юм.

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм4 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг4 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр4 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр4 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ5 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ