Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Ипотекийн зээлийн 8 хувийн хүүг бууруулахад хөрөнгө оруулагчидтайгаа зөвшилцөх хэрэгтэй

Нийтэлсэн

Нүүдэлчин ард түмэн нийлж суугаад суурин амьдралд суралцах замнал 100 гаруй жилийн түүхтэй байдгаас төвлөрсөн халаалт тог цахилгаантай нийтийн болон амины орон сууцанд амьдарч эхэлсэн нь түүнээс ч богино хугацаатай. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах гэдэг ойлголт гэр хорооллын төвлөрөл, хотын хүн ам, өрхийн тоо огцом нэмэгдсэн цагаас бүтэхгүй болох нь ойлгомжтой болсон. Хүн амыг орон сууцжуулах нь орчин цагт улс орны хөгжил, амьдралын чанарын чухал үзүүлэлт болж, үе үеийн засгийн газрууд, бодлого боловсруулагчдын толгойны өвчин болж, янз бүрийн арга хэмжээ санал санаачлага гаргаж ирсэн байдаг. Тухайлбал 2004 онд Засгийн газраас 40.000 айлын орон сууцны хөтөлбөрийг зарлаж байсан хэдий ч тухайн үед орон сууцны санхүүжилтын буюу ипотекийн зээл төдийлөн олдоц багатай, жилийн 15-20% хүүтэй, хугацаа богино буюу ойролцоогоор 15 хүртэл жил байжээ. Учир нь тухайн үеийн арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр буюу богино хугацаат хадгаламжаар урт хугацаат орон сууцны зээлийг санхүүжүүлэх боломж муутай байсан гэдэг.

Тэгвэл 2013 онд тухайн үеийн Засгийн газар Монголбанктай хамтран орон сууцны хөнгөлттэй хүүтэй ипотекийн зээл буюу 8% хүүтэй хөтөлбөрийн зээлийг эхэлж байжээ. Магадгүй олон тооны жижиг том оролдлогоос одоогийн ипотекийн зээлийн хөтөлбөр хамгийн урт хугацаанд оршин тогтнож, хамгийн олон иргэд зээл хүртэж, орон байртай болсон үр дүнтэй хөтөлбөр болсон гэж хэлж болохоор байна.

Албаны мэдээллээр 2013 оноос одоо хүртэл нийт 100.000 гаруй иргэн орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан гэсэн тоо байна. Энэ нь иргэдийн хувьд өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөтэй болох санхүүгийн сайхан нөхцлийг бүрдүүлж өгсөн нь харагдаж байна. Гэвч сайны хажуугаар саар гэдгээр олон өрхийг байр орон сууцтай болгосон энэхүү хөтөлбөрийн тухай янз бүрийн мэдээлэл гарах болсон. Цар тахлын жилүүдэд ипотекийн зээлийн төлөлтийг 2 жил хагас хугацаанд хойшлуулсан бол шинэ оноос зээлээ төлж эхэлж байна.

Үүнтэй зэрэгцэн ипотекийн зээлтэй иргэдийн зүгээс найман хувийн хүүг зургаан хувь болгож тэгшитгэх саналыг гаргах боллоо. Энэ асуудалд албаны хүмүүсийн өгсөн тайлбар мэдээллийг шүүж үзлээ. Одоо хэрэгжиж буй орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн загварын дагуу эхлээд иргэн зээлийн шаардлага хангаад арилжааны банк болон төв банкны хамтарсан эх үүсвэрээр зээлээ авдаг байна. 2013 оноос хойш Монголбанкнаас зээлийн эх үүсвэрийн 60, 80 гэх мэт хувийг харин арилжааны банкууд зах зээлээс татсан богино хугацаатай, өндөр хүүтэй эх үүсвэрээсээ 40, 20 гэх мэт хувийг гаргаж иржээ. Зээл олгосны дараа ойролцоогоор 2 жилийн хугацаанд багтаан тухай ипотекийн зээлүүдийг орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээл дээр бонд болгон арилжаалж хугацааг нь уртасгадаг юм байна.Улмаар тухайн ипотекийн орон сууцны зээлүүд арилжааны банкны балансаас хасагддаг гэсэн үг.

Энэ схемийн дагуу явсаар 2017 оноос ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр шинэ зээл гардаг өөрөө эргэлддэг буюу энэхүү систем тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлж эхэлсэн байна. Найман хувийг зургаа хувь болгон буулгах боломжгүй бол биш гэжээ. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд олгосон найман хувийн зээл нь хоёрдогч зах зээлд арилжаалагдсан буюу урт хугацаат 20-30 жилийн бонд хэлбэрт орсон байгаа. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журмын дагуу хөрөнгө оруулагчид ирээдүйд олох орлого, эрсдэлээ тооцоолж худалдан авсан санхүүгийн бүтээгдэхүүн юм байна. Өөрөөр хэлбэл хоёр тал харилцан тохиролцож гэрээгээр зохицуулагдсан харилцаанд төр засгийн зүгээс шууд оролцож нөлөөлөх боломжгүй харагдаж байна. Энэ нь засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг дэмжиж оролцож байгаа дотоодын хөрөнгө оруулагчдад төр нүүрээ буруулж байгаа хэлбэр болох нь ээ.

Ингэснээр урт хугацаат бага хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийг бондыг худалдаж авах дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, дараагийн бондуудыг санхүүжүүлэхээс татгалзан орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр зогсох санхүүжилт буурах хүртэл эрсдэлтэй гэж зарим эдийн засагчид онцолсон байна.

Харин ирээдүйд олох хүүгийн зөрүүний орлого буюу зардал 300 гаруй тэрбум төгрөгийг хэн хэрхэн хариуцах талаар бонд эзэмшигчидтэй уулзаж зөвшилцөлд хүрснээр тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэжээ.

Хэрэв тухайн зардлыг төр хариуцахаар бол жил бүрийн улсын төсөвт тодорхой зардал төсөвлөж, оруулах шаардлага үүснэ. Эсрэгээрээ дотоодын хөрөнгө оруулагч хувийн хэвшил хариуцах бол төрийн зүгээс ямар дэмжлэг үзүүлж болох талаар бодитой санал тусгагдана.

Ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь болгосноор өөр төрлийн эрсдэл үүсэх магадлалтай. Хүүгийн зөрүү төлбөр иргэдийн халаасанд үлдэх бөгөөд тэр хэмжээгээр худалдан авалт нэмэгдэж үнийн өсөлт, инфляцийг хөөрөгдөх эрсдэлтэй. Энэ нь нэг халаасанд нь хийгээд нөгөө халааснаас нь авах буюу нийт иргэдэд илүү хохиролтой зүйл болохыг үгүйсгэхгүй. Ипотекийн зээлийн хүүг нийтэд нь 6 хувь болгох асуудлыг олон талаас нь дэнслэх бодох шаардлагатай юм байна. Ялангуяа энэ хөтөлбөрт оролцож ирсэн дотоодын бонд эзэмшигчдтэй хэлэлцэн зөвшилцөх, тэдний итгэлийг алдахгүй байх дээр бодитой ажил хийх шаардлагатай нь харагдаж байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин” 2023.01.04 Лхагва №002 (7122)

Нийгэм3 цаг өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент3 цаг өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий3 цаг өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр3 цаг өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг3 цаг өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий3 цаг өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр3 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа