Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Зэсээ түүхийгээр бус, нэмүү өртөг шингээж заръя!

Нийтэлсэн

Улс орны эдийн засгийн аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай минерал бол зэс. 2022-2023 онд дэлхийн хэмжээнд нийт 68.5 тэрбум ам.долларын өртөг бүхий 700 гаруй зэсийн төсөл хэрэгжиж буй. Төслүүдийн жагсаалтын эхний долдугаарт манай улс бичигдэж буй. Тодруулбал, Монгол Улс найман төсөлд 2.2 тэрбум ам.доллар зарцуулж буй бөгөөд зэсийн салбарт тоглогч болж байгаагаа дэлхий дахинд зарласан билээ.

Улсын хэмжээнд зэсийн нөөц 57 сая тонн ч энэ салбарт хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа юм. Нийт нөөцийн 10.7 сая тонн нь “Эрдэнэт үйлдвэр”-т харъяалагддаг бөгөөд баяжмал дахь зэсийн агуулга нь буурсаар байгааг мэргэжилтнүүд анхааруулж буй юм.

Зэс олборлогчид 20 хувийн буюу маш өндөр АМНАТ төлдөг. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ 1 тонн 5000 ам.доллараас давбал 20 хувийн АМНАТ ногдуулж буй. “Оюутолгой” компани Тогтворжуулалтын гэрээтэй учир 6.5 сая тонн зэсийн баяжмалаас таван хувийн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 20 хувийн АМНАТ төлж байна.

Өдгөө Цагаан суваргын зэсийн ордыг ашиглалтад оруулах бэлтгэл ажил үргэлжилж буй юм.

Бид эрдэс баялгаа түүхий, зарим тохиолдолд баяжмал хэлбэрээр зарж байгаа учраас нэг тонн тутмаас гарч буй ашиг маш бага. Газрын хэвлийгээс гаргаж ирсэн баялагтаа аль болохоор нэмүү өртөг шингээх нь бидэнд илүү ашигтай. Тиймээс Засгийн газар энэ чиглэлд түлхүү анхаарах зайлшгүй шаардлагатайг салбарынхан онцолсоор байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аж үйлдвэржилтийг сэргээх томоохон төслүүдийг хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээн экспортлох зарчим баримтлахаа мэдэгдсэнээс хойш дөрөв дэх сартайгаа золгов. Одоо хэлснээ яаралтай ажил хэрэг болгох шаардлагатай юм.

Улсын хилээр өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт 481 автомашин, 320 чингэлэг зэс экспортод гарчээ. 2022 оны эхнээс 1.409.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн 2021 оны мөн үеэс 11.3 хувиар өссөн дүн юм. Зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн сард дунджаар 116.2 хувийн гүйцэтгэлтэй байжээ.

“Оюутолгой” уурхайн ашиглалтын төлөвлөгөөний дагуу бага агуулгатай хүдэр олборлолт, металл авалтаас хамааран ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэсийн хэмжээ өнгөрсөн 2021 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 2022 онд 13 хувиар бага байжээ. Гэвч 2022 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 19 хувиар илүү байсан нь баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ, зэсийн агуулга өмнөх улиралтай харьцуулбал өндөр байсантай холбоотой аж.

ЗЭСИЙН ЭРЭЛТ СЭРГЭХ ХҮЛЭЭЛТ

Дэлхийн эрчим хүчний шилжилт зэсийн эрэлтийг нэмэгдүүлж буй. Зэсийн үнэ өнгөрсөн 2022 онд багагүй хэлбэлзэж, нэг тонн нь 10.740 ам.долларт хүрсэн. Өнөөдрийн байдлаар зэсийн үнэ 8.390 ам.долларт хүрч арилжаалагдаж байна.

Ам.долларын ханш чангарч, Хятадын эдийн засгийн өсөлт сул байгаагаас эрэлтийн төлөв муудсантай холбоотойгоор зэсийн үнэ өнгөрсөн Мягмар гаригт буурав. Гуравдугаар сард нийлүүлэх зэсийн фьючер хэлцлийн үнэ Нью-Йоркийн “Comex” бирж дээр 0.1 хувиар буурч, нэг фунт нь 3.80 ам.доллар буюу тонн нь 8360 ам.долларт хүрчээ.

Дэлхийн хамгийн том зэс импортлогч БНХАУ нийт зэсийн эрэлтийн 50 орчим хувийг бүрдүүлдэг. Тус улсын эдийн засгийн өсөлт Covid-ийн улмаас 2022 онд саарсантай холбоотойгоор зэсийн ханш бараг 12 хувиар унав. Гэвч Covid-19-ийн эсрэг хатуу арга хэмжээгээ зөөлрүүлснээр эдийн засаг нь дахин нээгдэхэд зэсийн эрэлт сэргэнэ гэсэн хүлээлттэй байна.

Хятадын эдийн засгийн өсөлт болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эрсдэл зэсийн үнэ буурахад нөлөөлөх гол хүчин зүйл болж буй аж. Үл хөдлөх хөрөнгийн салбарын хувьд дотоодын худалдан авагчдад баригдаж дуусаагүй барилгын төлбөрийг өгөхөөс татгалзсан нь барилгын компаниудын ашигт ажиллагааг бууруулснаар зэсийн эрэлт саарахад нөлөөлжээ.

Гаднын экспертүүдийн таамаглалаар, БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт түүхий эдийн зах зээлд “шок” үүсгэх төлөвтэй байна. Тус улсын эрх баригчид “Тэг ковид” бодлогоо сулруулснаар эдийн засаг нь аажим сэргэх бөгөөд II, III, IV улиралд өндөр өсөлттэй байна гэж таамаглажээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын эдийн засаг цар тахлын дараа огцом өсөх нь. Аж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ сэргэж, түүхий эдийн зах зээлд хомсдол үүсч, эрэлтээс үүдэлтэй үнийн өсөлт бий болох магадлалтай аж. Хэдийгээр үйлдвэрлэл сэргэж эхэлж байгаа ч бүрэн хэмжээнд ажиллах хүртэл хугацаа орохыг Хятадын шинжээчид хэлжээ.

“HYCM” брокерын шинжээч Гилс Коглан “Хятадын томоохон хотуудын метроны хэрэглээ сэргэж байгаа нь тус улс ковидоос үүдэлтэй нойрноосоо сэрж байна гэсэн хүчтэй дохио болж байна” гэж хэлсэн байна.

2023 оны зэсийн үнийн төсөөлөл харилцан адилгүй байна. АНУ-ын төв банкны бодлогын хүүгийн үргэлжилсэн өсөлт, Хятадын хөл хорионы нөлөө болон бусад тэргүүлэх улс орнуудын эдийн засгийн үзүүлэлт сул байгаа нь аж үйлдвэрийн голлох металуудын ханшид дарамт болохоор байгаа ажээ.

НИЙЛҮҮЛЭЛТ ЭРЭЛТЭЭС ДАВАХ ТӨСӨӨЛӨЛ

Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд 2030 оноос эхлэн жил бүр 6 сая тонн зэсийн хомсдол үүснэ гэж таамагласан бол Чили улсын төрийн өмчит “Codelco” компани 2032 он гэхэд дэлхий дахинд найман сая тонн зэсийн хомсдол үүснэ гэж анхааруулсан. Тус компани зэсийн эрэлт үйлдвэрлэлийн хүчин чадлаас илүү хурдацтайгаар нэмэгдэж байгаагаас шалтгаалан хомсдол үүсэх эрсдэлтэй хэмээн мэдэгджээ.

“Codelco”-гийн өнгөрсөн жил хийсэн судалгаанаас дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилтын нөлөөгөөр зэсийн нэг жилийн нийт эрэлт 25 сая тонноос 2032 онд 31 сая тонн болж өснө гэсэн үр дүн гарчээ.

Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Максимо Пачеко өнгөрсөн онд “Ойрын хугацаанд Чили, Перу, Ардчилсан Конго, Төвөдөд баригдах шинэ зэсийн уурхайн төслүүдийн тусламжтайгаар зах зээлийн нийлүүлэлт эрэлтээс давна. Харин дунд болон урт хугацаанд зэсийн хомсдол үүсэх эрсдэлтэй байна” хэмээн онцолсон.

“BNEF” 2040 он гэхэд зэсийн эрэлт 53 хувиар өсч, 39 сая метр тоннд, нийлүүлэлт 16 хувиар өсч, 25 сая метр тоннд хүрнэ гэж тооцоолсон нь бий. “Codelco” 2030 оноос эхлэн жил бүр зургаан сая тонн зэсийн хомсдол үүснэ гэсэн зарим мэргэжилтнүүдийн таамаглалтай нийцжээ. Мэргэжилтнүүд цэвэр эрчим хүч болон цахилгаан автомашины салбар дахь зэсийн эрэлт ирэх жилүүдэд огцом өсөх нь үүнд нөлөөлнө гэж тооцсон байна.

Нийгэм3 цаг өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент3 цаг өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий3 цаг өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр3 цаг өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг3 цаг өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий3 цаг өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр3 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа