Бидэнтэй нэгд

Нийгэм

Байгаль сүйтгэх “боломж”-ийг Байгаль орчны яамныхан самрын сүлжээнийхэнд олгодог уу?

Нийтэлсэн

Самрын сүлжээ гэж нүүрснийхнээс дутуугүй гамшиг тарьдаг бүлэглэл Монголд ажиллаад удсан. “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчид бид энэ талаарх тав дахь удаагийн мэдээллээ хүргэж байна. Сануулахад, самрын сүлжээг хятад иргэд удирддаг.

 

Монголын төрийн өндөр албан тушаалтай гурван эрхэм “Төрийн нэрийн өмнөөс” албан тушаал, эрх мэдлээ ашиглаж тэдгээр хятадуудын даалгаврыг гүйцэтгэдэг. Тэдэнтэй жишиг үүрэгтэй Самрын холбоо зэрэг төрийн бус байгууллага, самрын компанитай бизнес маягийн хүмүүс бий. Салбарлаад явахаараа манай төрийн албан тушаалтнууд энэ сүлжээг бүрдүүлдэг гишүүд нь болж хувирна.

 

Энэ сүлжээг удахгүй ил болгох шаардлагатай. Хамгийн түрүүнд Энэ хууль бус үйл ажиллагаанд хамгийн ихээр боломж нээж өгдөг газар нь БОАЖЯ гэхэд буруудахгүй. Учир нь самар экспортлох зөвшөөрлийг тус яам олгодог. Сар бүрийн экспортлох хэмжээнд нь гэрчилгээ өгч, гурван жилийн хугацаагаар самар экспортлох зөвшөөрлийг олгодог.

 

Түүнээс гадна МҮХАҮТ ч экспортын барааны гарал үүслийн гэрчилгээ олгодгоороо энэ хууль бус үйл ажиллагаанд хамаатай. Цаашлаад Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар ч бурууг үүрэлцэх учиртай.

 

Гэхдээ үндэс нь яалт ч үгүй БОАЖЯ руу хөтөлдөг. Энэ үл ажиллагаанд хамаатай төрийн байгууллагууд ерөнхийдөө БОАЖЯ-ны мэдээлэл хаалттай бөгөөд тодорхой бус байдгаас үүргээ гүйцэтгэж чаддаггүй гэсэн тайлбарыг хийдэг. Тухайлбал, Татварын ерөнхий газар гэхэд тухайн жилд ямар иргэн, компаниуд самар бэлтгэх үйл ажиллагаа эрхэлж байгааг тодорхойлох боломжгүй гэжээ. ТТ-18 тайлангийн маягтын хавсралт мэдээнд зөвшөөрөл авсан этгээдийн нэр, регистрийн дугаар болон ашигласан нөөцийн хэмжээг тусгадаггүй байгаа юм. 2021 онд л гэхэд байгалийн нөөц ашигласны төлбөрийн ТТ-18 буюу ойн нөөц ашигласан тайланг 95 сумын ЗДТГ-ын татварын албанд тушаасан. Үүнээс найман сумын ЗДТГ л хавсралт мэдээ гаргасан. 87 сум нь байхгүй.

 

Мөн 2021 онд БОАЖЯ-наас 13271.5 тн самар экспортлох зөвшөөрөл олгосон гэх мэдээлэлтэй. Гэтэл гаалийн мэдээгээр 14335.2 тн самрын экспорт хийсэн байх жишээтэй. Самар гээд байгаа маань цөмөөд гаргасан самрын идээ шүү. Өөрөөр хэлбэл, БОАЖЯ хэчнээн иргэн, компанид зөвшөөрөл өгч, нөгөөдүүл нь хэдий хэрийн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх мэдээлэл нь Татварын байгууллагад хаалттай гэсэн үг.

 

 

Хилийн цаахантайх Эрээнээс Монголын самрын бизнес, түүнийг дагасан төрийн шийдвэр, хэрэгжилтийг удирдаж байдаг гурван хятадын мөнгө Монгол руу ямар сувгаар орж ирж, яаж тараагддагийг судалж тогтоох хэрэгтэй юм. Эндээс маш олон салаа гэмт хэргүүд илрэх учиртай юм байна лээ. Энэ бол тагнуул, цагдаагийнхны хийх ёстой ажил мөнөөс мөн. Үүрэг нь ч юм. Тиймээс АТГ, ЦЕГ, ТЕГ энэ асуудлыг цаг алдалгүй анхааралдаа авах шаардлагатай болсон.

 

Товчхондоо, Хятадаас самар руу орж ирдэг мөнгө нь улс дамнасан “бохир” мөнгө байх магадлал өндрөөс гадна түүний нөлөө нь Монголд хэд хэдэн ноцтой үр дагаврыг бий болгож буй.

 

 

Гол нь энд юу хэлэх гээд байна вэ гэхээр БОАЖЯ дээрх зарчмаар зөвшөөрлийг өгдөг. Сайд нь жил бүр самар бэлтгэх хугацааг тогтоосон “хуурай” тушаал гаргана. “Есдүгээр сарын 20-ноос хойш самар бэлтгэсүгэй” гээд л. Хуурай гэсний учир нь тэр тушаал биелдэггүй. Яагаад гэвэл зөвшөөрөл өгөөд л хаядаг. Араас нь ямар ч хяналт байдаггүй. Төрийн бусад байгууллагатай харилцаа холбоо тогтоодоггүй. Нийгэмд самартай холбоотой ямар нэг дуулиан шуугиан болохоор нөгөө хэдэн бэлтгэгчийг буруутгаад өнгөрдөг. Гэтэл самар бэлтгэдэг хүмүүс маань хэн билээ дээ. Нэгэнт БОАЖЯ зөвшөөрлөө өгчихдөг, зөвшөөрөл авсан компани, хувь хүмүүс наадам өнгөрөнгүүт самраа бэлтгүүлэхээр мөнгө тараачихна. Бэлтгэгчид очих мөнгө түүнээс өмнө цагаан сарын дараа Хятадаас орж ирээд эндэх “гар хөлүүд” буюу БОАЖЯ-ны зөвшөөрөл нэр нь бичигддэг этгээдүүдэд оччихдог гэсэн мэдээлэл бий. “Мөнгө бэлэн, түүгээд ир” гэхээр хэн чиг л ой руу орно. Тэр үед нь самрын болц болоогүй байдаг. Ингэхээр өнөөх сайхан хушнуудыг нүдэхээс өөр аргагүй. Дээрээс нь байгальд хог новш тарих, байгалийн төрхийг үгүй хийх зэрэг олон сөрөг үр дагавар үүсдэг. Харин БОАЖЯ-ныхан өөрсдөөс нь экспортын зөвшөөрөл авсан иргэд, компаниудтай “эргэх холбоо” байдаггүй. Ийм л юм. Чухамдаа энэ л самрын сүлжээнийхэнд Монголын эдийн засаг, экологийг “самарч” бохир мөнгөө угаах, бас Монголын төрийн өндөр болоод дунд, албан тушаалтнууд хуулиар олгогдсон эрх мэдлээ худалдаж идэх таатай боломжийг олгоод байгаа юм.

 

Зүй нь БОАЖЯ-ныхан зөвшөөрөл олгосон бол араас нь хяналтаа тавих ёстой. Олгосон хэмжээгээр экспортолж байна уу, хэн гэдэг хүмүүс хаанаас хэдий хэрийн хэмжээтэй “түүгээд” экспортод гаргаж байна вэ. Ингэхдээ зөвшөөрөгдсөн хугацаанд бэлтгэсэн үү. Эсвэл зөрчсөн үү. Энэ бүх мэдээлэл БОАЖЯ-наас шууд гарч байх учиртай.

 

Гэтэл самар бэлтгэх, экспортлох зөвшөөрөл бүхий үндэсний хэдхэн компани л хуулийг ягштал барьдаг байгаа юм. БОАЖЯ-наас эхлээд сумдын Байгаль орчны нэгж, гааль, татварынханд тэд бүртгэлтэй учраас улсад төлөх татвар, хураамж бүгдийг хуульд зааснаар өгнө. Бас үйлдвэрийн орчин, ажилтнуудын тоо, ажиллах нөхцөл гээд бүгдийг хуульд зааснаар хйиж гүйцэтгэдэг аж. Өөрөөр хэлбэл, сайдын “тушаасан” хугацаанд ч самраа бэлтгэдэг байна. Дашрамд хэлэхэд, бидний өмнөх дугааруудад хөндсөн гаалийн үнэ дээр үндэсний хэдэн компанийнх л бодит үнэтэй байгаа нь харагддаг. Тэд нэг кг самрыг бэлтгэх бодит зардал нь багадаа 27 мянган төгрөг болдгийг дээрх компаниуд албаныханд гаргаж өгсөн байна. Гэтэл “нөгөөдүүл” 3-8 ам.доллараар гаргасан гэх гаалийн үнэ мэдүүлж буй нь Монгол Улс самрын сүлжээнийхний мөнгө угаалтын талбар болоод байгааг илэрхийлэх бас нэг баримт юм.

 

Тэгэхээр энэ яамныханд хуулиар олгогдсон үүргээ хэрэгжүүлж самар тойрсон хууль бус үйлдэлтэй тэмцэх чин хүсэл бий юу. Ингэж асуух шалтгаан байгаа юм. Уг нь энэ тал дээр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ овоо дуугарсан. Энэ талаар бид өмнөх дугаартаа нэг мэдээллийг дурдсан. Б.Бат-Эрдэнэ “Мянга мянган тн самар гаргадаг хэрнээ татвар төлдөггүй. Нэг ч ажилтангүй компаниудын зөвшөөрлийг цуцлахыг Ойн газарт үүрэг болголоо” гэж мэдэгдсэн.

 

Бид ч тэдгээр компаниудынх нь нэрсийг гаргасан. БОАЖЯ-наас 2021 онд самар экспортлох зөвшөөрөл авсан 27 компанийн ес нь нэг ч ажилчингүй байгаа юм. Тэдгээр нь “Тайхарын цуурай”, “Топ магнат”, “Арвин боргоцой”, “АСНЕФ”, “Монтаэр жим”, “Шилмэл хүнс”, “Тэнүүн экологи дэвшил”, “Эс эйч би си”, “Хулангийн хурд трейд” зэрэг компани байна.  Эдгээрээс “Тайхарын цуурай” компани 2010 оны долдугаар сарын 2-нд байгуулагдсан. Жанчивринчингийн Мөнхбаяр, Дарийлхамын Ууганбаяр нар эзэмшдэг. Бас 2021 оны гуравдугаар сарын 30-ны Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэр­лэгчдийн эрхийг хамгаалах холбооны нэр дээрх  бүртгэл байна. Хамтран эзэмшигчид нь Жангарын Нямдаваа, “Буман боргоцой”, “Дархансэлэнгэ говь”, “Эс эйч би си”, “Цэц манхан”, Баттөмөрийн Соронзонболд, “Идэрчандмань”, “Бэржинхангай”, “Оргих наран булаг”, “Мофко групп”  зэрэг компани, хувь хүмүүс гэжээ. “Топ магнат” компани 2018 оны гуравдугаар сарын 21-нд байгуулагдсан. Жамбалсүрэнгийн Батдорж эзэмшдэг.

 

“Арвин боргоцой” компани 2016 оны нэгдүгээр сарын 7-нд байгуулагдсан. Эзэмшигч нь Жамьяншаравын Түвшинжаргал гэж байна. “АСНЕФ” компани 2008 оны тавдугаар сарын 27-нд үүсгэн байгуулагдсан. Тус компанийг Халзангийн Амарзаяа эзэмшдэг. “Монтэар жим” компани 2017 оны нэгдүгээр сарын 20-нд байгуулагдсан. Батбаатарын Хулан эзэмшдэг. “Шилмэл хүнс” компани 2017 оны есдүгээр сарын 5-нд байгуулагдсан. Жалбаажамцын Нарантуяа эзэмшдэг. “Тэнүүн экологи дэвшил” компани 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд байгуулагдсан. Тус компанийг Гантөмөрийн Энхбаатар эзэмшдэг. “Эс эйч би си” компани хулийн этгээдийн бүртгэлд 2021 оны гуравдугаар сарын 30-ны Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбооны нэр дээр  бүртгүүлжээ. Хамтран эзэмшигчид нь Жангарын Нямдаваа, “Буман боргоцой”, “Дархансэлэнгэ говь”, “Эс эйч би си”, “Цэц манхан”, Баттөмөрийн Соронзонболд, “Идэрчандмань”, “Бэржинхангай”, “Оргих наран булаг”, “Мофко групп”  зэрэг компани, хувь хүмүүс байна. “Хулангийн хурд трейд” компани 2020 оны тавдугаар сарын 26-нд байгуулагдсан. Баярсайханы Гүррагчаа эзэмшдэг. Сайд Б.Бат-Эрдэнийн “Зөвшөөрлийг цуцла” хэмээн Ойн газартаа үүрэг болгосон компаниуд эд нар юм.

 

Ийм байхад одоог хүртэл ямар нэг арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй байна. Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа сайдынхаа үүргийг үл тоомсорлосон уу, аль эсвэл сайд үүргийнхээ хэрэгжилтийг өөрөө зогсоочихов уу. Ямартай ч сураггүй болчихсон.

 

Үүнээс гадна 16.8 тэрбум төгрөгийн тэмдэгтийн хураамжаас зайлсхийсэн хэдэн компани байдаг. “Эс си интернэшнл” гэж компани байна. Баттөмөрийн Соронзонболд, Нарангэрэлийн Энхзул нарын эзэмшдэг энэ компани зургаан удаагийн буюу 750 сая, 1.06 тэрбум, 1.5 тэрбум, 960 сая, 1.5 тэрбум, 1.5 тэрбум төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төлүүлэх шүүхийн шийдвэр гарчээ. Тус компани хоёр удаа буюу 300 сая, 200 сая төгрөгийг л төлсөн байдаг байна. Дээрх хүмүүс “Эс си интернэшнл” компанийг 2015 оны долдугаар сарын 21-нд байгуулсан. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Хятадын иргэн Li Shuang-ийн 2009 оны хоёрдугаар сарын 1-нд байгуулсан “Илч яруу” компани 600 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжаас бултсан. Энэ компанийн захирал нь Төмөрбаатарын Цогзолмаа аж. “Эко самар” компанийг Шинэдэнсэлийн Доржпалам 2015 оны зургадугаар сарын 11-нд байгуулсан.

 

Энэ компани самраас улсын тэмдэгтийн хураамжид төлөх ёстой 600 сая, мөн 900 сая төгрөгийг төлөөгүй. Сугарын Жаргалбатын эзэмшдэг “Буман боргоцой” компани хоёр удаа тус бүр 288 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжаас зайлсхийсэн. Тус компани бас л 2021 оны гуравдугаар сарын 30-ны Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбооны нэр дээрх  бүртгэлтэй болсон.

 

Хамтран эзэмшигчид нь Жангарын Нямдаваа, “Буман боргоцой”, “Дархансэлэнгэ говь”, “Эс эйч би си”, “Цэц манхан”, Баттөмөрийн Соронзонболд, “Идэрчандмань”, “Бэржинхангай”, “Оргих наран булаг”, “Мофко групп”  зэрэг компани, хувь хүмүүс байдаг. Ганхуягийн Гантөгсийн эзэмшдэг “Шинэ боргоцой” компани 240 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөөгүй. 1.860 тэрбумын тэмдэгтийн хураамжаас бултсан “Транс глобал трейд” компанийг Лхагважавын Мөнхбат, Равдангийн Дашмягмар нар эзэмшдэг. Хятадын иргэн Wudus-ийн 2015 оны тавдугаар сарын 6-нд байгуулсан “Баргил майнинг” компани гурван удаа 2.022 тэрбум, 198 сая, 750 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. Эдгээрийг төлүүлэх бүх шатны шүүхийн шийдвэр гарчихсан.  Эндээс бас нэг сонин холбоос ажиглагдана. Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо гэж байн байн гарч ирж байгаа биз. Чухамдаа самрын сүлжээний Монгол талыг хариуцдаг нөхдүүдийн томоохон төлөөлөл энэ холбооны ард нуугдаж, Төрийн өндөр албан тушаалтнуудаас жирийн самар бэлтгэгч хүртэлх холбоо сүлжээг хийж байх магадлалтай ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

CRI Монгол радио20 цаг өмнө

Томас Бах ХТРТ-ийн мэдээллийн хөгжлийг өндрөөр үнэлэв

CRI Монгол радио20 цаг өмнө

Ли Чян Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд үг хэллээ

CRI Монгол радио21 цаг өмнө

Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав

CRI Монгол радио21 цаг өмнө

Экспогийн талаар гадаадын компаниуд юу хэлэв ?

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Хүбэйд ажиллаж байна

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

77 улс орон, олон улсын байгууллага 7 дахь CIIE-ийн үндэсний үзэсгэлэнд оролцоно

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь уулзалт боллоо

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио6 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио6 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио6 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент7 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ