Бидэнтэй нэгд

Нийгэм

Монгол Улсад жуулчлах гадаадын зарим улсын иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөллөө

Нийтэлсэн

Засгийн газраас “2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан.

Үүнтэй холбогдуулан гадаадын жуулчдыг татах, зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд, Монгол Улсад жуулчлах зорилгоор 30 хүртэл хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэнийг 2023-2025 оныг дуустал 3 жилийн хугацаанд визийн шаардлагаас түр чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаас гаргалаа.

Үүнд, манай улсыг зорин ирдэг жуулчдын тоогоор тэргүүлдэг, дэлхийн өндөр хөгжилтэй Европын 32 улс, Австрали, Шинэ Зеланд Улс хамаарч байна.

Дээрх 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд тодорхой түлхэц үзүүлэх ач холбогдолтой юм.

Уг шийдвэр батлагдсанаар манай улсад визгүй зорчдог улсын тоо гучин дөрвөөр нэмэгдэж, жаран нэг болж байна.

Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах иргэдийг нь 2023-2025 онд визийн шаардлагаас чөлөөлөх улсын жагсаалт:

  • Бүгд Найрамдах Австри Улс
  • Бельгийн Хаант Улс
  • Унгар Улс
  • Бүгд Найрамдах Грек Улс
  • Данийн Хаант Улс
  • Испанийн Хаант Улс
  • Бүгд Найрамдах Итали Улс
  • Бүгд Найрамдах Латви Улс
  • Бүгд Найрамдах Литва Улс
  • Лихтенштайны Хаант Улс
  • Люксембургийн Их Гүнт Улс
  • Бүгд Найрамдах Мальт Улс
  • Нидерландын Хаант Улс
  • Бүгд Найрамдах Польш Улс
  • Бүгд Найрамдах Португал Улс
  • Бүгд Найрамдах Словак Улс
  • Бүгд Найрамдах Словени Улс
  • Бүгд Найрамдах Финланд Улс
  • Бүгд Найрамдах Франц Улс
  • Бүгд Найрамдах Хорват Улс
  • Бүгд Найрамдах Чех Улс
  • Шведийн Хаант Улс
  • Бүгд Найрамдах Эстони Улс
  • Норвегийн Хаант Улс
  • Бүгд Найрамдах Исланд Улс
  • Швейцарын Холбооны Улс
  • Бүгд Найрамдах Болгар Улс
  • Бүгд Найрамдах Ирланд Улс
  • Бүгд Найрамдах Кипр Улс
  • Румын Улс
  • Монакогийн Хаант Улс
  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс
  • Австралийн Холбооны Улс
  • Шинэ Зеланд Улс

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ