Бидэнтэй нэгд

Нийгэм

Д.Сумъяа: Бид монголоороо байхыг эрхэмлэж байх сан

Нийтэлсэн

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын танхимын эрхлэгч, Дарь Эх судлаач, доктор Д.Сумъяатай ярилцлаа.


-Эх хэлний хөгжил, дархлааг хамгаалахад танай хүрээлэн юуг гол болгон ажиллаж байна вэ?

-Монгол хэл оршин тогтнох гол зүйл нь үгсийн сан, хэл зүй байхаас гадна утга зохиолын хэл байдаг. Өнөөдөр Монгол Улсын орчин цагийн утга зохиолын хэл хөгжлийнхөө шатаар эрч хүчтэй урагшилж байна. Түүнийг бүтээхэд манай хэлний эрдэмтэд бүхий л чадлаа дайчлан “Монгол хэлний тайлбар толь”, “Нутгийн аялгууны толь”, Орос, Монгол толь” гээд бүхий л толь бичгүүдийг бий болгосон. Энэ бол үгсийн сан юм. Нөгөө талаас Б.Ринчен, С.Лувсанвандан тэргүүтэй эрдэмтдийн оролцоотой хэлний зүйн номууд бүтээгдсэн. Уран зохиол судлалынхан бол XIII-XX зуун хүртэлх уран зохиолын түүхийг бүтээсэн. Да багшийн гурван боть, Монголын орчин үеийн уран зохиолын түүх, ХХ зууны 108 зохиолч” гээд бүтээлүүд бий. Тухайлбал, ХХ зууны уран зохиолын ололт юу болох, тэр бүх түүхийг бүтээсэн гэсэн үг. Эдгээр суурь судалгааны бүтээлүүд өнөөдөр Монгол Улсын бүх шатны сургууль, хүмүүст гарын авлага болон хэрэглэгдэж байна. Энэ утгаараа ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн бол монгол хэл, монгол хэл оршин тогтнох утга зохиолын хэлийг хамгаалах, бэхжүүлэх үндсэн суурь ажлаа хийгээд амжилттай явж байна.

-Хэл зохиолын хүрээлэнтэй хувь заяагаа холбосон түүхээс хуваалцаач?

-Би 1987 оноос Хэл зохиолын хүрээлэнд ажиллаж байна. Эхний хэдэн жил “Нэвтэрхий толийн тасаг”-т, дараа нь Түвд судлалын тасагт ажиллаж байна. Анх утга зохиолын ертөнцөд Б.Явуухулан гуай намайг хөтөлж оруулсан. ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд Чой.Лувсанжав багш оруулж эрдэм шинжилгээний ажилтан болгосон. Дараа нь Л.Хүрэлбаатар багшийнхаа удирдлагад ажилласан. Багш нараа дурдахын учир нь би нэг талаар их азтай, нөгөө талаас энд насаараа зүтгэх өртэй. Багш нар маань “Энэ юм хийх байх” гэсэн итгэлийг надад хандуулсан учраас, би тэр алдартай эрдэмтдийн итгэлийг хүлээсэн учир бүтээл хийх ёстой гэж ажилласаар ирсэн. Хэл зохиолын хүрээлэн, монгол хэлний буянаар судалгааны ажлууд хийхээс гадна Оросын их сургууль, Хятадын их сургуульд тодорхой хугацаанд урилгаар багшилж байсан.

-Та өөр чиглэл рүү яагаад ороогүй энэ хүртэл төвд судлалаар дагнан ажиллаж байна вэ?

-Намайг Читийн их сургуульд багшлахаар очсон жил буриад хэлний V курсын оюутнууд төгсч дахин элсэлт аваагүй юм. Төгсөгчдийн буриад хэлний улсын шалгалтын асуулт, хариулт орос хэлээр явсан. Олимпиад явуулахад асуулт, хариулт нь мөн орос хэлээр явна. Монголдоо ажиллаж, амьдарч байхдаа тэр талаар огт бодож байгаагүй учир тэрийг хараад миний зүрх өвдсөн. Үнэндээ 1990 оны ардчилал болоогүй бол монгол хэл минь юу болох байв гэж бодогдсон. Яагаад гэвэл Чита бол буриадын нутаг, буриадууд өөрсдийн нутагт амьдарч байгаа атал бүх харилцааных нь хэл орос болсон байсан. Цаана нь Ага, наана нь Улаан-Үд, дундуур нь Чита ороод ирсэн байхад буриад хэл ийм байдалтай болсонд харамссан. Хуралд очоод ирэх зуурт энэ нь анзаарагдахгүй, дотор нь ажиллаж амьдрахад мэдрэгддэг юм билээ.

Бээжингийн төвийн үндэсний их сургуульд урилгаар багшлахад Хорчин, Шинжааны Илээс ирсэн хүүхдүүд хоорондоо хэл нэвтрэлцэхгүй байсан, нутаг нутгийн аялгуугаар ярьдаг учраас. Яаж ойлголцох вэ гэхээр хятад хэлээр дамжуулж харилцдаг. Үүнээс Хятад улс 56 үндэстнээ нэгтгэн барьж байдаг арга нь хэцүү дүрс үсгэндээ байдгийг ойлгосон. Аливаа үндэстнийг нэгтгэх хамгийн том дархлаа нь үндэснийх нь хэлний асуудал. Тэр хэцүү дүрс бичгээр нь 2000 ханз тогтоосон хүн бол Хятад дотор хаа ч яваад чөлөөтэй харилцана гэсэн үг. Тэгэхээр үүн шиг монгол хэлнийхээ дархлааны асуудалд манай хүрээлэнгийнхэн ард түмнийхээ өмнө, уншигч, зохиолчидтойгоо нэгдэж, төр засагтайгаа хамтран үйлс ажлаа зориулж явдаг. Тиймээс би Хэл зохиолын хүрээлэнгээс холдсонгүй. Эрдэмтэн багш нарын минь надад итгэсэн итгэл байгаа учраас өөр тийшээ яваагүй, тийм шаардлагагүй тул энд насаараа судалгаа хийж ирлээ.

-“Монгол үндэстэн маш эртний өвөрмөц өв соёлтой ард түмэн” гэж та хэлсэн. Монголоо авч үлдэх тухай нэг үг хэлээч?

-Бид монголоороо ярьж, бичиж, Монголоороо байхыг эрхэмлэж байх сан. Тэгвэл даяаршлын үед соёлынхоо онцлогоор ялгарч үлдэнэ.

 

Эх сурвалж: Өглөөний сонин 

CRI Монгол радио20 цаг өмнө

Томас Бах ХТРТ-ийн мэдээллийн хөгжлийг өндрөөр үнэлэв

CRI Монгол радио21 цаг өмнө

Ли Чян Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд үг хэллээ

CRI Монгол радио21 цаг өмнө

Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав

CRI Монгол радио21 цаг өмнө

Экспогийн талаар гадаадын компаниуд юу хэлэв ?

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Хүбэйд ажиллаж байна

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

77 улс орон, олон улсын байгууллага 7 дахь CIIE-ийн үндэсний үзэсгэлэнд оролцоно

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь уулзалт боллоо

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио6 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио6 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио6 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент7 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ