Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Валютын нөөц нэмэгдэж, юаны ханш өсөв

Нийтэлсэн

Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн хувьд нэлээд олон үйл явдал өрнөлөө.  Мэдээж урд хөрш хилээ нээснийг дурдах нь зүйтэй.  Мөн цар тахлын хуулийн үйлчлэл дуусгавар болсноос хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхлэв.  Эдийн засгийн онцлог үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

Хил нээх сургаар юань 470-505  төгрөг болов

 

БНХАУ-ын нэг юань өнөөдрийн байдлаар 502-505 төгрөгтэй тэнцэж, ханш нь өнгөрсөн долоо хоногоос долоон хувиар өсөв. Арилжааны банкууд болон ББСБ-ын валют солих цэг, нийслэлийн валют солилцооны “Найман шарга” төвд юанийг дээрх ханшаар сольж байна.  Мөн  рублиэс бусад евро, ам.доллар, фунтын ханш өсжээ. Гэхдээ юанийн ханш өссөн ч эрэлт тийм ч их нэмэгдээгүй, гүйлгээ, солилцоо хэвийн байн.

 

Ам.долларын нийлүүлэлт ч хэвийн байгаа гэдгийг арилжааны байгууллагын хүмүүс хэлж байсан юм. Төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны албан ханшаар 3.415.09, төгрөг байгаа бол юанынх 501.94 төгрөг байгаа юм. Өнгөрсөн онд долларын ханш төгрөгийн эсрэг 21 хувь чангарсан байдаг.

 

Өөрөөр хэлбэл нэг сар Netflix үзэх эрхийг 2022 оны нэгдүгээр сард 19.9 мянгаар авдаг байсан бол 2022 оны сүүлээр 24 мянгаар авдаг болсон гэсэн үг.  Ер нь бол 2022 онд төгрөгийн хүч хамгийн их суларлаа. Учир нь валютын ханшид нөлөөлөгч гадаад худалдааны тэнцэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, валютын нөөц зэрэг хүчин зүйлс нэлээд дордов.

 

Хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэллээ

 

Арилжааны банкуудаас “ХААН”, “Голомт”, “Ариг” зэрэг банк хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэллээ. Эргээд гэдэг нь Ковидын тухай хууль хэрэгжиж байх үед банкууд хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй буюу тэг болгоод байсан юм.

 

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болсон тул энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүү тооцож эхэлж байна гэсэн тайлбарыг Монголын банкны холбооноос өгч байна.

 

“Ер нь хадгаламжийн хүү өсөж байгаа. Зарим банк бас хадгаламж татах үүднээс хугацаагүй хадгаламжид хүү тооцож байна. Бодлогын хүүг дагаад хадгаламжийн хүү нэмэгдэж байгаа” хэмээн салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Хугацаагүй хадгаламжийн хувьд хүүг 12 сараар боддог. Жишээ нь, өнөөдрийн байдлаар гэхэд “Ариг” банкны энгийн хугацаагүй хадгаламж төгрөгөөр жилийн 5.5 хувь, ам.доллароор 1.5 хувь, юаниар 0.8 хувь, хүүгээс хүү боддог нийлмэл хүүтэй хугацаагүй хадгаламж жилийн таван хувийн хүүтэй байна. “Голомт”, ХАС, ХААН банк төгрөгийн хугацаагүй хадгаламжийн хүүгээ гурван хувь хүртэл нэмж, зарим банкных 4.5 хувьтай байна.

 

Вальютын нөөц нэмэгдэж 3.4 тэрбум доллар болов

 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрснийг мэдээлэв. Ингэснээр Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт орох, дефольт зарлах зэрэг эрсдлээс зайлсхийж чадлаа гэдгийг мэдэгдлээ.

 

Тэрбээр “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсгийн авч хэрэгжүүлсэн олон үйл ажиллагаа эерэг үр дүн өглөө. Цаашдаа Засгийн газраас нүүрсийг уурхайн амны үнээр биш, хилийн үнээр худалдах тогтоол гарсан. Монгол Улс бүх нүүрсээ биржээр зарах талаар гарсан шийдвэрийн дагуу, бэлтгэлийг базааж байна” гэв.

 

Мөн биржээр нүүрсээ худалдаалах түр журмыг Засгийн газраас батлаад буйг дуулгав. Түүнчлэн Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг хоёр долоо хоног тутам Засгийн газарт Монгол Улсын валютын нөөцийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогыг тодорхойлж, танилцуулна. Валютын нөөц, ханштай холбоотой эрсдлүүд зогсож байгаа гэж ойлгож болохоос гадна 200-300 төгрөгт хэлбэлзэж байдаг ханшийн зөрүү 20 орчим төгрөгийн хооронд болж байгаа аж. Ингэснээр Монгол Улсын валютын зах зээл тогтворжиж  байгаа юм. Гадаад валютын нөөц нэмэгдэхийн хэрээр инфляц буурах, макро эдийн засаг тогтворжих суурь бүрдэж байгаа юм.

Бямбагэрэлийн  Баяржавхлан

Нийгэм3 цаг өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент3 цаг өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий3 цаг өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр3 цаг өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг3 цаг өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий3 цаг өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр3 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа