Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Б.Жавхлан: Хөрөнгө оруулагчдаас $4 тэрбум бондын захиалга авлаа

Нийтэлсэн

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс гадаад зах зээлд бондын арилжааг өчигдөр зохион байгуулж, гаднын хөрөнгө оруулагчдаас 4 тэрбум ам.долларын захиалга хүлээн авсан талаар дараах мэдээллийг өнөөдөр /2023.01.11/ өглөө.


МЭДЭЭЛЭЛД:

“Бид сүүлийн хагас жилийн хугацаанд УИХ-аас гурван жилийн дунд хугацааны гадаад өрийн стратеги болон Засгийн газраас гадаад өрийн зохицуулалт хийх үүрэг өгсний дагуу зургаан сарын бэлтгэл ажил хангасан байгаа. Энэ хугацаанд тогтмол гадаадын хөрөнгө оруулагч нартай байнга харилцаж, өдөр тутам дотоод болон гадаад зах зээлийн нөхцөл байдал ямар байна вэ, Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагаанууд ямар үр дүн авчирч байна вэ, болох, болохгүй зүйл юу байна вэ гэдэг мэдээллийг өгч ажилласан.

Ингээд бид 2023 оны тавдугаар сард төлөгдөх Гэрэгэ бондын 530 сая ам.доллар, 2024 онд төлөгдөх Засгийн газрын Хуралдай бондын 600 сая ам.доллар гээд нийтдээ 1.1 тэрбум долларын өрийн зохицуулалтыг хийх зорилт тавин ажилласан.

Өнгөрсөн оны есдүгээр сард Bloomberg-ээр манай талаар таагүй мэдээ гарсан. Гадаад олон санкцид манай улс давхар өртсөний үр дүнд гадаад валютын гадагшаа урсах төлбөрүүд дээр нөөцийн хязгаарлалтууд хийж эхэлсэн. Түүнтэй уялдуулж үүнийг буруу тайлбарлаж, гадаад валютын хатуу хяналттай улс болж, дэглэмийн өөрчлөлт гарлаа гэдэг буруу ташаа мэдээлэл гарсан. Үүнээс болж хөрөнгө оруулагчдын хувьд манай гадаад зах зээл ес, аравдугаар сард шууд хаагдсан. Бондуудын өгөөж, тэр битгий хэл үндэсний аж ахуйн нэгжүүдийн гадаад бондуудын үр өгөөж нэлээд огцом өссөн. Огцом өснө гэдэг нь манайд муу, Засгийн газар болон аж ахуйн нэгжүүдийн өр нь найдваргүй гэсэн тоон үзүүлэлт байдаг. Тэр бол бүр 40 хувьд хүрч байсан. Ингээд манай гадаад зах зээл үндсэндээ маш хүнд, хаалттай байлаа.

Ийм үед Засгийн газраас үүрэг аваад 12 дугаар сард өрийн зохицуулалтыг хийх гэж оролдсон боловч амжилтгүй болсон. Гадаад зах зээл хаалттай, жилийн эцэст төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны тэнцэл, төсвийн алдагдал ямар гарах нь тодорхойгүй байсан. Тиймээс бид үнэнийг хэлэхэд 12 дугаар сард бондоо гаргах гээд, зохицуулалт хийх гээд амжилтгүй болсон.

Ингээд жилийн эцсийн макро үзүүлэлтүүд сайн гарч, төсвийн алдагдал 60 орчим хувиар буурч, төв банкны валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар болсон. Төлбөрийн тэнцэл хүлээгдэж байснаар 2 тэрбум төгрөгийн алдагдалтай байна гэж байсан бол хүлээгдэж байгаагаар 1.2-1.4 тэрбум орчим доллар гарахаар байна. Гадаад худалдааны тэнцэл 3.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Мөн гадаад худалдааны стратегийг гадна талдаа хөрөнгө оруулагч нарынхаа өмнө маш сахилга хариуцлагатай, нэр төртэйгөөр биелүүлж явж байгаагаа Чингис бондыг хугацаанд нь төлж байгаагаараа харуулсан. Мөн бид зээлжих зэрэглэлийг 2022 онд 3 агентлагаараа хэвээр нь хадгалж чадсан. Ийм хүнд нөхцөлд бид үүнийг хадгалж чадна гэдэг бидний хувьд маш том амжилт.

Ингээд зах зээлээд судалж байгаад өнгөрсөн 1 дэх, 2 дахь өдрийг хамгийн тохиромжтой өдрүүд гэж сонгоод олон сар бэлдэж байгаад, хөрөнгө оруулагч нарт мэдээлэл өгч ажилласны үр дүнд өмнөх шиг 14 хоног зарцуулсангүй, нэг өдөр танилцуулгаа хийж, өчигдөр /2023.01.10/ арилжаагаа хийлээ. Бидний зорилтод хэмжээ 650 сая ам.долларыг таван жилийн хугацаатай, 11-12 хувийн хүүтэй байх болов уу гэсэн зорилготой орсон.

Ингээд өчигдөр /2023.01.10/ бүтэн өдрийн турш арилжаа өглөө 8 цагаас хийгдэж, үүрээр 4 цагт хаасан. Бидний гаргасан 650 сая ам.долларын бондын хэмжээн дээр 138 хөрөнгө оруулагчаас нийтдээ 4 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Ингэсний үр дүнд хүүг 8.65 болгон буулгаж чадсан. Энэ бол маш том амжилт.

АНУ-ын Төв банкны хүү нэг байхад “Гэрэгэ” бондыг 5.7%, “Хуралдай” бондыг 8.75%-аар гаргаж байсан. Харин өнөөдөр АНУ-ын Төв банкны хүү 4.3 хувь байгаа үед 8.65 хувиар бонд гаргаж чадлаа.

Энэ удаагийн гадаад өрийн зохицуулалтын нэг том онцлог гэвэл манай дотоодын банкууд эдийн засгийн тэлэлтээ дагаад хариуцлага болон зах зээлийн багтаамж нь сайжирч том болсон байна. Үндсэндээ гадаад бондуудын 10-15 хувийг дотоодын банкууд эзэмшиж байдаг. Энэ ч эрчээрээ энэ удаагийн гадаад өрийн арилжааг банкууд маань маш сайн дэмжиж оролцсон” гэв.

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа