Бидэнтэй нэгд

Нийгэм

Дэлхийн банкны Монгол дахь төлөөлөгчийг Хангарди одонгоор шагнав

Нийтэлсэн

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр /2023.01.11/ Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Мөн үеэр ноён Андрей Михневийг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнав.

Тодруулбал, нийслэлийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулан, нийслэлийн иргэдийн амьдрах орчин, ажиллах нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөрийг амжилттай удирдан зохион байгуулж, “Улаанбаатар хотын цэвэр агаар, нэмэлт санхүүжилтийн төсөл”, “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж ажилласан тул түүнийг ийнхүү Хангарди одонгоор шагнасан юм.

Андрей Михнев нь 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдон ажилласан билээ. Тэрбээр шагнал авах үеэрээ “Хотын дарга миний хийж бүтээсэн ажлыг өндрөөр үнэлж, уг шагналыг олгож байгаад баяртай байна. Өнгөрсөн жилүүдэд Дэлхийн банк болон Улаанбаатар хот хоорондын харилцаа улам бэхжин гүнзгийрсэн. Бид одоо үргэлжилж буй төслүүдээ эрчимжүүлэн, шинэ төслүүд хэрэгжүүлэх үндсийг тавьж чадсан. Ирэх жилүүдэд Дэлхийн банк Улаанбаатар хотын найдвартай, итгэлтэй түнш байсаар байх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг. Тийм ч учраас хуримтлагдсан асуудал, бэрхшээл олон бий. Улаанбаатар хотыг ямагт дэмжин ажилладаг, хамтрагч түнш болох Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгээд, нутаг буцах боллоо. Богино хугацаанд хамтран ажилласан ч ололттой, амжилттай зүйлүүд олон бий” хэмээн тодотгосон юм.

Монгол Улс 1991 онд Дэлхийн банк группийн гишүүнээр элсэж, дэд бүтцийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэн, олон бүтээн байгуулалтыг цогцлоосон.  Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нь Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд “Улаанбаатар хотын цэвэр агаар, нэмэлт санхүүжилтийн төсөл”, “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Улс төр18 цаг өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм18 цаг өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Улс төр18 цаг өмнө

Монгол, Италийн парламентын бүлгүүд хамтын ажиллагааг шинэ агуулгаар эрчимжүүлэхээр санал солилцов

Дэлхий18 цаг өмнө

Трамп хогны машинтай уулзалтад иржээ

Дэлхий18 цаг өмнө

Албадан үргүй болгосон эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр олгохыг уриалжээ

Энтертайнмент18 цаг өмнө

G-Dragon хар тамхины хэргийн тухай анх удаа АМ НЭЭВ

Дэлхий18 цаг өмнө

Америкийн залуучуудын 77% нь цэргийн албанд тэнцэхгүй байна

Энтертайнмент18 цаг өмнө

100 буудалт даамын өсвөрийн ДАШТ-ээс 3 алтан медаль хүртлээ

Улс төр18 цаг өмнө

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Итали-Монголын парламентын бүлгийн даргыг хүлээн авч уулзлаа

Улс төр2 өдөр өмнө

Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар хэлэлцэж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой статистик мэдээ цуглуулна

Дэлхий2 өдөр өмнө

Шинэ Казахстаныг байгуулах нь КАСЫМ-ЖОМАРТ ТОКАЕВЫН гол зорилго

Дэлхий2 өдөр өмнө

Хезболла шинэ удирдагчаа томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Гэр бүлийн тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Их мастер Б.Мөнгөнтуул ГРАНПРИ тэмцээнд өрсөлдөнө

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий5 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ