Бидэнтэй нэгд

Эдийн засаг

“S&P Global Ratings” Засгийн газрын шинэ бондын үнэлгээг ‘B’ түвшинд тогтоолоо

Нийтэлсэн

Засгийн газар шинэ бонддоо “Fitch”-ээс мөн “B” үнэлгээ авах хүлээлттэй байгаа гэж эх сурвалж мэдээлэв.

“S&P Global Ratings” олон улсын үнэлгээний байгууллага Монгол Улсын шинээр гаргасан таван жилийн хугацаатай, 8.65 хувийн хүүтэй, 650 сая ам.долларын бондын үнэлгээг “B” түвшинд тогтоолоо.

Засгийн газар шинэ бонддоо “Fitch”-ээс мөн “B” үнэлгээ авах хүлээлттэй байгаа гэж эх сурвалж мэдээлж байна. 2028 оны нэгдүгээр сарын 19-нд хугацаа нь дуусах ам.долларын бондын үнийг 98.812 доллароор тогтоожээ.

Шинэ бондоор энэ онд хугацаа нь дуусах “Гэрэгэ”, ирэх онд хугацаа нь дуусах “Хуралдай” бондыг дахин санхүүжүүлж байна. 1.1 тэрбум ам.долларын төлбөрийг шинэ бондоос дахин санхүүжүүлж, үлдсэнийг нь улсын төсвөөс барагдуулах юм.

Шинээр бондын купон одоогоор Монголын хамгийн өндөр купонтой бонд болох “Хуралдай”-аас үл ялиг бага түвшинд гарлаа. Хүүг бууруулахад хөрөнгө оруулагчдын захиалгын хэмжээ өндөр байсан нь нөлөөлсөн байна. 138 хөрөнгө оруулагчаас дөрвөн тэрбум ам.долларын захиалга ирснийг Сангийн сайд мэдээлэв. Бондын арилжааг амжилттай явуулахад дотоодын арилжааны банкууд манлайлж оролцжээ.

Засгийн газар 2021 онд “Century” бонд гаргаж, хугацаа нь тулсан “Чингис”, “Гэрэгэ”  бондын нэг тэрбум ам.долларын төлбөрийг бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжүүлсэн юм.

CGTN мэдээ21 цаг өмнө

ХТРТ-ын шилдэг кино, телевизийн нэвтрүүлгийг Камбожид нэвтрүүлжээ

CGTN мэдээ22 цаг өмнө

АНУ тарифын бодлогодоо шинэ өөрчлөлт оруулж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Испанийн киноны хамтын ажиллагааг шат өгсүүлнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн тогтоож буй “тэгш татвар” нь үнэхээр тэгш шударга уу

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн эсрэг барьсан Хятадын хариу

CGTN мэдээ4 өдөр өмнө

ХТРТ-ын шилдэг кино, телевизийн нэвтрүүлгийг Вьетнамд нэвтрүүлжээ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож зэрэг улсад төрийн айлчлал хийнэ 

Дэлхий5 өдөр өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм6 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент6 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий6 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр6 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг6 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий6 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр6 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!