Бидэнтэй нэгд

Нийгэм

Улаанбаатарын “Мөсөн тив”-д амьдрагчдын тав тух хамаагүй юу!

Нийтэлсэн

Нийслэлчүүд бид зун нь үерийн усанд, өвөл нь халиа тошины мөсөнд хучигдаж, хавар нь хөрсний усанд живэх шахам амьдраад удаж. Гэтэл уг асуудал энэ жил ч давтагдаж байна. Нийслэлд эртнээсээ л өвөл болохоор “Мөсөн тив” бий болдог. Үүнийг анхаарч харж байсан удирдлагууд гэж байсангүй.

Өнөөдөр ч Улаанбаатарын “Мөсөн тив”-д амьдрагчдын тав тух тэдэнд хамаагүй бололтой.

Өөрөөр хэлбэл, жилээс жилд нийслэл усанд автсаар олон жилийн нүүрийг үзэж буй юм. Хөрсний булгийн, ус халиа тошины ундаргатай газарт суурьшсан айл өрхүүд орон байр болон эд хөрөнгөө хаяж явсан тохиолдод байдаг. Тухайлбал, 2019 онд Чингэлтэй дүүрэг долоон буудлын эцэс орчмын хэсэг айл өвлийн тэсгим хүйтэнд мөсөнд хучигдаж байсан. Энэ талаар тухайн үед нэгэн иргэн хэлэхдээ, “Нүд ирмэхийн зуургүй ус нэвчиж эхэлсэн. Ингээд аажмаар ихсэж яах ч аргагүй болоод хүүхдүүдээ аваад хамаатныдаа очсон. Маргааш нь буцаад ирэхэд гэрийн бүслүүр давсан мөс дотор гаднагүй бүрхчихсэн байсан юм”  хэмээн ярьсан байдаг юм.

Улмаар албаны хүмүүс тухайн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж халиа тошинд хучигдсан айл өрхийг нүүн шилжүүлж заримыг нь түрээсийн байранд амьдруулж байсан үе ч бий. Гэтэл энэ байдал дахин давтагдахгүй гэх баталгаа алга. Учир нь Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт их хэмжээний халиа тошин үүсэж  иргэдийг сандаргасан өдрүүд саяхан. Толгойт гол орчимд далангийн мөс хальж улмаар айлуудын хашаа руу ус урсаж усанд автах эрсдэл үүссэнийг ГУББГ, ОНӨААТҮГ-аас баг ажиллаж, суваг татан, ухлагаас гарсан мөсөөр далан босгож, цас мөсийг цэвэрлэх зэргээр арга хэмжээ авчээ. Мөн айлуудыг усанд автахаас сэргийлэн гүүрэн гарцан доорх гаргалгаанд 500 кг бодис хийж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Энэ нөхцөл байдлаас үзэхэд гэр хорооллын айл өрхүүд хэзээ мөдгүй усанд урсаж, мөсөнд хучигдаад хөлдчих вий гэх айдастай өдөр хоногийг өнгөрөөж байна. Ямартай ч Толгойт гол орчимд суурьших айлуудын хашаа, нүхэн жорлон, автомашин нь мөсөнд баригдан хөлдсөн байх бөгөөд энэ талаар иргэд ийн ярьсан юм.

 

 

Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Балжидмаа:

-“Хашаа болон гэр рүү ус орсон учир гэртээ амьдрах боломжгүй болсон. Халиа орж ирсэн даруйд хашаанд байгаа эд зүйлсээр хашлага босгосон ч нэмэргүй байлаа. Одоохондоо ойрхон байдаг ахындаа амьдарч байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Болор:

-“Нэгдүгээр сарын эхээр халиа тошин үүсэж айлын хашаа болон гэр рүү ус нэвчсэн. Манай хашаа руу ус их хэмжээгээр урсаж орсон. Мэргэжилтнүүд ирж далангийн овоорсон мөсийг хагалж хоёр тийш гарган ажиллаж байна лээ. Манайх энэ хашааг худалдаж аваад нэг жил орчим болсон. Тухайн айлын эзэн зарахдаа ингэж ус ордог гэдгийг хэлээгүй. Хорооноос бидэнд энэ нөхцөл байдлын талаар юу ч яриагүй” гэдгийг тэд хэллээ.

Нийслэлд халиа тошин үүссэн байршилд 2100 орчим айл байдаг аж. Одоогоор Толгойт гол орчимд 100 гаруй айл маш хүнд байдалд буюу 10-15 айл усанд автсан дүр төрхтэй байна. ГУББГ-ын зүгээс шуурхай баг гарган ажиллаж, шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа аж. Эрсдэлтэй бүсэд суурьшсан айлуудыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг олон удаа хөнддөг. Гэхдээ иргэд нэгэнт суурьшиж дассан газраасаа нүүх боломжгүй гэсэн хариу өгдөг гэдгийг мэргэжилтнүүд тайлбарладаг. Энэ жилийн тухайд Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүссэн аж.

Иймд Нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж, айл, албан байгууллага, аж ахуйн нэгж усанд автан, хөлдөх, гүүрэн гарц, зам талбайд хальтиргаа, гулгаа бий болох эрсдэлтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа ийн ярьсан юм. “Халиа тошин  үүсдэг энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж бий. Гэхдээ санхүүгийн хувьд өндөр өртөгтэй. Халиа тошин нь газрын гүнд байгаа булаг, ус дээшээ нэвчиж гарч ирж байгаа гэсэн үг. Энэ тохиолдолд гүний хоолой тавих, шугам татан усыг хөрсөнд нь шингээх шийдлүүд байдаг. Ер нь 50 орчим байршилд жил бүр халиа тошин үүсдэг, зарим газар нөхцөл байдал хүндэрч, айлууд усанд автдаг. Энэ жил 10 орчим байршилд нөхцөл байдал хүндэрсэн. Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойт гол дагуу суурьшсан айлууд юм. Энэхүү ажилд өнгөрсөн жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар авсан хоёр экскаватор, дөрвөн хоовоо машиныг ашиглаж байна. Гэхдээ машин техник оруулах боломжгүй газар ч бий тул ГУББГ-ын албан хаагчид гар ажиллагаагаар хөлдсөн мөс, цасыг цэвэрлэдэг. Тэгэхээр тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх, гар ажиллагааг багасгах шаардлагатай. Нөгөө талаас мөс, цасыг асгах газаргүй зэрэг хот төлөвлөлтийн талаас тулгарч буй асуудлууд ч бий. Нөхцөл байдал хүндэрсэн ийм үед яаралтай арга хэмжээ авахгүй бол ус айлууд, гудамж талбай, автозам руу халих эрсдэлтэй” гэлээ.

 

 

Н.Бумбаяр: Ус, мөсөнд автсан айлуудыг нүүлгэх шийдвэрт хүрсэн

 

-Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо буюу Толгойт орчмын халиа тошин үүссэн газарт ажиллаж буй ГУББГ-ын мэргэжилтэн Н.Бумбаяр хэлэхдээ ”Халиа тошины ус, мөсөнд автсан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг цаашид зохион байгуулахаар төлөвлөсөн. Нүүлгэх шийдвэр ерөнхийдөө гарсан. Эхний удаад бид айлуудын хашаа руу ус оруулахгүйн тулд шороогоор далан босгосон байгаа” гэдгийг онцолж байна. ГУББГ 141 ажилтантай бөгөөд халиа тошин үүсcэн өдрөөс өдөр бүр баг гарган ажиллаж байгаа энэ аж. Тус газар нь өдөрт 1-10 дуудлага хүлээн авдаг байна. Халиа тошин арилгах энэ ажилд Нийслэлээс жилд  200 гаруй сая төгрөг төсөвлөдөг байна. Гэсэн хэдий ч энэ мөнгө тухайн асуудлыг бүрэн хэмжээнд шийдхэд хүрэлцэхгүй байгаагийн тод илрэл энэ. Хөрсний усыг газар доогуур хоолой татаж урсгах нь олон улсад шалгарсан аргын нэг аж. Гэтэл манай улс энэ жишгийг бүрэн хэрэгжүүлэх гэхээр төсөв мөнгөний асуудал хүндхэн гэдгийг албаныхан ташрамд хэлж байна.

Нийслэлийн хэмжээнд голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж байгаа 2800 гаруй өрх байдаг байна. Эдгээрийн дийлэнх нь зөвшөөрөлгүй. Тэрээр холбогдох байгууллагаас болзошгүй аюулаас сэргийлж шилжин суурьших тухай сануулж, зөвлөмж мэдээлэл өгсөн ч тоохгүй явсаар өдийг хүрчээ. Ийн “Нэргэсэн хойно нь хашгирна” гэдгийн адил ус мөсөнд автаж эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирч байж нэгийг ухаардаг бололтой. Иргэд суурьших газар нутаг амьдрах орчноо зөв сонгох шаардлагатай тулгарч буй нь энэ. Цаашлаад замбараагүй газар олголтын хор уршгийг нийслэлчүүд бид ийн амсаж байна.

 

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: Өглөөний сонин 

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио6 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент7 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр7 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр7 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм7 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм7 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм7 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент7 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент7 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр7 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч7 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм7 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч7 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа