Бидэнтэй нэгд

Улс төр

Н.Алтанхуяг: Намайг гурав хоногийн өмнө яллагдагчаар дуудсан

Нийтэлсэн

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2023.01.16) эхэлж байна. Сонсгол нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Уг сонсгол “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд өрнөнө.

Хэлэлцүүлгийн эхэнд Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотойгоор одоогоор 3 сая орчим дансны гүйлгээнд шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнгээр цугларсан нотлох баримтаар нээлттэй сонсгол хийж байгааг Түр хорооны дарга Б.Энхбаяр тодотгов.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр буюу өнөөдөр 11 компанийн зээлийн асуудлыг хэлэлцэж, 65 гэрч оролцуулахаар дууджээ. Сонсголын эхэнд “Бэрэн групп” ХХК-ийн /арматур, барилга/ авсан зээлийн зарцуулалтын талаар шинжээчийн танилцуулга, гэрчийн тайлбарыг сонсож байна.

Бэрэн групп” гурван удаагийн зээл авсан, зээлийн талаар шинжээч танилцууллаа.

  • 2014 онд арматур үйлдвэрийг Японоос авах тоног төхөөрөмжийг санхүүжүүлэхэд 8,59 % хүүтэй 22,7 сая ам.долларын зээл авчээ. Зээл олгохдоо барьцааны шаардлага хангаагүй зөрчил гаргасан байна.
  • 2018 онд барилгын арматурын үйлдвэрийн эргэлтийн хөрөнгө 9,26 % хүүтэй 4,5 сая ам.доллар зээл нэмж авчээ. Хөгжлийн банкнаас зээл нэмж олгохдоо холбогдох нөхцөл шаардлага хангуулахгүйгээр өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн байхад “Бэрэн групп”-т давуу байдал үүсгэн зээл нэмж олгосон.
  • 2017 онд орон сууцны барилга барих төсөлд зориулж 10,3 % хүүтэй 11,6 сая ам.доллар зээл олгожээ. Ингэхдээ тавигдах нөхцөл шаардлага бүрэн биелээгүй байхад ТУЗ-аас зээл олгох шийдвэр гаргасан байна.

Зээлийн зарцуулалтыг данс хөөх аргаар шинжин судлахад 4,4 сая ам.долларыг тодорхойгүй байдлаар зарцуулсан гэж үзэж байгаагаа шинжээч танилцууллаа.

Гэрчээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, “Бэрэн групп” ХХК гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр нарыг оролцуулахаар дууджээ.

“Бэрэн групп”-т олгосон зээлтэй холбоотой Засгийн газрын тогтоол гарах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягийг гэрчээр дуудсан билээ. Бэрэн группийн зээлтэй холбоотойгоор түүнийг шалгаж байгаа эсэх асуудлаар дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “2013.7.6 өдөр төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай тогтоол гаргасан. Энэ бол Алтанхуягийн асуудал биш. Засгийн газар бодлого гаргадаг. Бодлогын хувьд дэмждэг. Манай Засгийн газар Чингис бондын зарцуулалтаас гуравхан зүйл хүссэн. Цемент, арматур, шилний үйлдвэр дэмжихээр төлөвлөж байсан ч мөнгөний бололцоо байгаагүй тул цемент, арматурын үйлдвэрүүдийг дэмжсэн. Арматурын үйлдвэрийг дэмжих асуудал бантан хутгаад явж байх шиг байна.

Гурав хоногийн өмнө намайг яллагдагч болгосон. Засгийн газрын гишүүд нь ярилцаж гаргадаг тогтоол дээр намайг яахаараа яллагдагч болгодог билээ гэж би асуусан.

Засгийн газрын гурван хурал дамнуулаад төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцсэн. Нойтон аргаар баяжуулдаг дөрвөн компани бий. Нэг нь эднийх, Эрдэнэт хотод жилдээ 200 мянган тонн арматур төмөр гаргадаг үйлдвэр болно гэдэг бодлогын шийдвэрийг Засгийн газар гаргасан. Би нэг ч төгрөг Хөгжлийн банкнаас аваагүй. Нэг ч төгрөгийн зээл олго гэж хэлээгүй” гэлээ.

CGTN мэдээ8 цаг өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ17 цаг өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр17 цаг өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол17 цаг өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм17 цаг өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг17 цаг өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент17 цаг өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер17 цаг өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр17 цаг өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент17 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий17 цаг өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ

Нийгэм17 цаг өмнө

Хүний гэрлэн бүрхүүл бүтэн байвал ажил, амьдрал ч тэгширнэ

Дэлхий1 өдөр өмнө

Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Дэлхий1 өдөр өмнө

Украинд дайны галыг зогсоох боломжийг алдаж болохгүй гэж үзэж байна

Нийгэм2 өдөр өмнө

Сэтгэлзүйн зөвлөгч судлаач: Т.ТӨРМӨНХ Монголын нийгэмд ёс суртахууны доройтол газар авч, оюун санааны хямрал гүнзгийрч байна

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент17 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн