Бидэнтэй нэгд

Нийгэм

The Telegraph: Монголд хоол боловсруулах эрхтний өвчлөл өндөр байна

Нийтэлсэн

“The Telegraph”-т нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Монгол Улс нийт хүн амаа 12 сарын дотор урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах өвөрмөц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд, С.Энхболд Телеграф сонинд өгсөн ярилцлагадаа Засгийн газрын хэрэгжүүлж буй уг хөтөлбөр нь эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, өвчлөлийг ноцтой түвшинд хүрэхээс өмнө илрүүлэх гэжээ. Тэрбээр таван жилийн дотор эдийн засаг, эрүүл мэндийн салбарт бодитой өгөөжөө өгнө гэж найдаж буйгаа мөн тодотгож байлаа.

Түүнчлэн С.Энхболд “Энэхүү олон нийтийг хамарсан хөтөлбөрийг явуулснаар бид мэдээллийн том өгөгдөлтэй болно гэж найдаж байгаа бөгөөд уг үр дүнд үндэслэн бид үндэсний эрүүл мэндийн бодлогын цаашдын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох боломжтой болно. Хэрвээ бид эрүүл, боловсролтой хүн амтай болбол ирээдүйд улс орноо улам дэвшилттэй хөгжүүлнэ гэж бодож байна” гэв.

Орос, Хятад хоёрын дунд оршдог далайд гарцгүй Монгол бол дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улс юм. Тус улсын хүн амын тал орчим хувь нь нийслэл Улаанбаатарт , үлдсэн нь уулс, өвслөг тал, говь цөлд тархсан байна. Эрт илрүүлэг хөтөлбөр нь сэтгэцийн эрүүл мэнд, чихрийн шижин, глюкозын түвшин, гепатит В, С, умайн хүзүү, улаан хоолойн хорт хавдар зэрэг өргөн хүрээг хамарсан шинжилгээ хийхээс гадна зүрхний цахилгаан шинжилгээ, хэвлийн хөндий, бамбай булчирхай, хөхний хэт авиан шинжилгээг багтаасан байна.

“Улс орон даяар хэрэгжиж буй эрүүл мэндийн үзлэгт хамрагдахын бас нэг давуу тал бол бид удаан хугацааны туршид Ковид өвчнөөр өвдөж буй хүн амыг тодорхойлохыг хичээж байгаа явдал” гэдгийг Энхбод мөн тодотгож байв. Өнгөрсөн тавдугаар сард үзлэг хийж эхэлснээс хойш 400 мянга орчим хүн ямар нэгэн төрлийн өвчтэй гэж оношлогджээ. Хотод насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах эрхтний асуудал, хорт хавдар, хорт хавдрын өмнөх өвчлөл өндөр байгаа бол хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл өндөр байгаа нь эхний үр дүнгээс харагдаж байна. Оношлогдсон хорт хавдрын 20 хувь нь ходоодтой холбоотой байгаа аж.

С.Энхболд “Монгол Улсын Засгийн газар урт хугацааны хөгжлийн хэтийн зорилгоо тодорхойлоод байгаа. Бид үүнийг “Алсын хараа 2050” гэж нэрлэсэн бөгөөд үүний хүрээнд Монгол Улсын иргэн бүр жилд нэгээс доошгүй удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдах эрхтэй. Мэдээж өвчнийг эрт илрүүлж, оношилсноор хүн ам, улсын төсөвт их хэмжээний санхүүгийн дарамт ирэхээс урьдчилан сэргийлэх боломжтой” гэжээ.

Монгол Улс Ковид-19-ийн өвчлөлийг дэлхийн бусад улстай харьцуулахад харьцангуй бага бага түвшинд байлгаж чадсан бөгөөд БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтоо дахин нээх нь халдварын тохиолдлыг нэмэгдүүлэхгүй Эрүүл мэндийн сайд өөдрөгөөр харж байгаа аж. Тэрбээр “Хятадад тархсан зарим хувилбар манай улсад ч илэрсэн. Тиймээс бид ямар нэгэн дархлаатай болсон гэж бодож байна” гэв.

Мөн Их Британи эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажилтнуудын хомсдолтой тэмцэж байгаа энэ үед Монголын хэрэгжүүлсэн туршлагаас зарим зөвлөгөөг өгсөн юм. Тэрбээр “Энэ сорилтыг даван туулахын тулд бид сувилахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрөөс нь хөнгөлөлт үзүүлэх, туслах сувилагчийн ажилтнуудыг бэлтгэх, олон тооны эрүүл мэндийн сайн дурынхныг дэмжих зэрэг бодлогыг хэрэгжүүлсэн” гэв.

 

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Улс төр2 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр4 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент4 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий4 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм4 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр4 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ1 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн