Нийгэм
Отрын гэрт хагалгаа хийж эх хүүхдийн амийг аварчээ
Нийтэлсэн
2 жил өмнөНийтлэлч
АдминӨмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт оторлож явсан малчин айлд нэгдүгээр сарын 15-ны өдөр төрөх дөхсөн жирэмсэн эх хүндрэл өгсөн дуудлагын дагуу эмч нарыг баг очиж хагалгаа хийн эх, хүүхдийн амь насыг аварсан байна. Уг малчных Цогтцэций сумаас зүүн тийш 60км, Манлай сумаас баруун тийш 70км-т хөдөө оторлож байжээ.
Өмнөговь аймгийн БОЭТ-ийн төрөх тасгийн эрхлэгч Д.Отгонжаргал, төрөх эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Мөнхбат, нярайн зөвлөх эмч С.Алтанцэцэг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Х.Оюунсувд, сувилагч Ц.Мөнхдэлгэр, М.Нандинболор, жолооч Ч.Цолмон болон н.Уламбаяр даргатай Манлай сумын ЭМТ-ийн баг, Их эмч н.Монголжингоо ахлагчтай Цогтцэций сумын ЭМТ-ийн баг хамтран яаралтай тусламж үзүүлэн, хагалгааг хийжээ.
Алслагдсан хөдөө, отрын гэрт эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэж эх үр хоёрыг эсэн мэнд учруулсан Өмнөговь ЭМГ, БОЭТ, Цогтцэций, Манлай сумдын ЭМТ-ийн хамт олонд салбарын яамнаас талархал илэрхийлсэн байна.