Бидэнтэй нэгд

Нийгэм

Г.Баясгалан: Өвчин бол хүн өөрөө байгаль дэлхий, орчлон хорвоотой хэмнэлгүй амьдарсны дохио юм

Нийтэлсэн

Доктор /PhD/, клиникийн профессор Г.Баясгалан “Өвчнөө хайрла” хэмээх өвөрмөц нэртэй номын тэргүүн дэвтэр болох “Дотоод хувиргалтын аргачлал”-ыг орчуулан уншигч олны гар дээр тавилаа. Уг номыг Академич, сэтгэл зүйч эрдэмтэн, йогийн багш, эмч, зохиолч В.В.Синельников бичсэн бөгөөд 1999 оноос хойш 19 удаа давтан хэвлэгдэж, 20 хэл дээр орчуулагдан 10 сая гаруй хувь борлуулагдсаны зэрэгцээ маш олон хүн үүнийг дагаж амьдралаа өөрчилсөн онцгой бүтээл болон үнэлэгджээ. Уг бүтээлд анагаах ухааны орчин цагийн шинэ загвар, хүн өөрөө өөртөө эзэн байх, өвчнөөс хэрхэн сэргийлэх, нэгэнт өвчилсөн бол хэрхэн ангижрах, үүний тулд ухамсар болон далд мэдрэхүйгээр яаж ашиглах талаар тусгасан байна.

Энэ талаар номын орчуулагч доктор /PhD/, клиникийн профессор Г.Баясгалантай ярилцлаа.


-Номын нэр анхаарал татаж байна л даа. Энэ номын гол агуулга юу вэ. Хүн яагаад өвчинтэйгээ тэмцэх бус хайрлах ёстой юм бол оо?

-Номын утга үүндээ байгаа юм. Яагаад өвчнөө хайрла гэж байгаа юм бол гэж хүмүүс гайхах нь аргагүй. Аливаа өвчин гэдэг бол хүн байгаль дэлхий, орчлон хорвоотой хэмнэлгүй амьдарсны дохио болж ирдэг гэж энэ номд тайлбарласан байдаг.

Нэг үгээр хэлбэл таны үйл хөдлөл, үг хэллэг, үзэл бодол хорвоогийн жам, байгалийн хуультай зохицохгүй байгаагийн илэрхийлэл болж байгалиас өвчин хэмээх дохиог илгээдэг юм байна. Энгийнээр бол байгалийн ямар нэг хуулийг зөрчжээ гэж ойлгох ёстой.

Байгалийн хуультай таны тэнцвэр алдагджээ гэдгийг дохиолж байна гэсэн үг. Энэ эв эе, зохицолдоо алдагдахаар хүн өвчилдөг. Уур уцаар, атаа хонзон ихтэй ч юм уу, хүн, амьтан, байгаль орчинд сөргөөр хандсан ч гэдэг юм уу. Тэр нь хүнд хөнгөн янз бүрээр илэрч болно.

Яагаад өвчнийг хайрлах ёстой вэ гэвэл хэрэв тэр өвчин хэмээх дохиотой тэмцээд, бачимдаад байвал улам даамжирна. Түүний оронд өвчинтэйгээ нэг ёсны эвлэрэх ёстой юм байна. Эвлэрнэ гэдэг нь “За яах вэ, өвдөж л байг” гээд орхих бус, юунаас болж яагаад өвдөв гэдэг шалтгаанаа эхлээд олох учиртай. Ер нь бүх өвчний эх үүсвэр нь хүний буруу сөрөг сэтгэл хөдлөл, сөрөг зан төлөв, буруу зан үйл, буруу дадал хэвшил байдаг юм байна. Түүнийхээ шалтгааныг олж, засаж чадвал хүний өвчин илаарших жамтай юм. Ингэж өвчнөө хайрлах буюу өвчилсөн шалтгаанаа ойлгож, өвчинд хандах хандлагаа, буруу сөрөг бүхнээ өөрчилж чадвал эрүүл байж чадна гэсэн үг. Хүн өөрөө өвчний шалтгаан болсон юм чинь өөрөө илааршуулж бас болох юм.

-Монголчууд үйлийн үр удам дамждаг гэж хэлдэг. Түүн шиг өмнөх удмын өвчин хууч өнөө үе, түүний дараа үед нөлөөлдөг шалтгаан байна уу?

-Үүнийг энергийн хуулиар тайлбарладаг. Энерги хадгалагдах хууль гэж байгалийн хууль бий. Уг номд энэ талаас нь ярьж байгаа. Бурханы шашинд бол үйлийн үр талаас нь хэлсэн байдаг. Энерги бол хүний далд ухамсарт үүрд мөнх байж байдаг зүйл.

-Устдаггүй гэсэн үг үү?

-Хэзээ ч устаж алга болохгүй. Удмаас удамд дамжаад яваад байдаг. Өмнөх удам сударт буруу зан үйлтэй, сөрөг зан төлөвтэй хүн байсан бол энэ эргэж эзэндээ ирдэг, нөгөө талаар түүнээс үүдсэн дадал хэвшил, өвчин дараах удамд удамшаад явдаг.

-Өөрчилж болох уу?

-Тухайн хүн хандлагаа өөрчлөөд явах ёстой. Зүгээр л манай удамд ийм хүн байдаг юм чинь би тэгж л таарна гээд явбал бүх зүйл буруугаар эргэнэ.

-Манайхан удмаараа л нэг бөөрний юмтай даа, манайхан ч нарийнтдаг юм гэж ярих нь сонсогддог шүү дээ…

-Манай удам яагаад ингэв. Эцэг эх маань юунаас болов гэдгийг мэдэж, уг уршгийг нь арилгах талаар хандлагаа өөрчилж чадахыг л хичээх хэрэгтэй. Аливаа өвчин бол өөрөө өөрийгөө өөрчлөөрэй, аливаад хандах хандлага, зан төлвөө өөрчлөөрэй, архи, тамхиа орхиорой, эрүүл хооллоорой, агаарт алхаарай гэж хэлээд байгаа учир өөртөө өөрчлөлт хийж чадах юм бол ангижирч болно. Энэ аргачлалыг “Өвчнөө хайрла” номд тусгаж өгсөн байдаг.

-Монголчуудад “Сэжгээр өвдөж сүжгээр эдгэнэ” гэж гайхамшигтай үг бий. Өвдөх, эдгэрэхэд дотоод бодол нөлөөлнө л гэсэн үг байх, тийм үү?

-Ерөөсөө тийм. Хүний бодол гэдэг аугаа том энергийн генератор юм. Юу үргэлж бодно, тэр биелнэ л гэсэн үг. Хүн гэдэг угаасаа энергийн амьтан гэдгийг л байнга санах учиртай.

-Ураг удмаа цэвэрхэн, биеэ эрүүл байлгахын төлөө хүн юуг хичээвэл зохих вэ?

-Бодлоо л сайн цэгцлэх хэрэгтэй. Дандаа өөдрөг сайн сайхныг бодох хэрэгтэй. Аливаа болж байгаа үйл явдлыг хүлээж аваад тэндээс өөрт хэрэгтэй сургамжаа олж аваад сөрөг муу зүйлийг хаях учиртай. Сөрөг мууг хүлээж аваад зүрхнийхээ гүнд чихэж хадгалах хэрэггүй. Мууг гадагшлуулж, зөв талаас нь хүлээж аваад хандлагаа өөрчлөх л чухал.

-Муугаа гадагшлуулж байна гээд бусад хүн рүү цацах ёсгүй байх?

-Тэгэж хэрхэвч болохгүй. Тэгвэл л буруудна. Сөрөг сэтгэл хөдлөл буцаад эзэндээ сөргөөр нөлөөлнө.

-Сэтгэлээ цэвэрлэж ариус­гахын тулд дотоод бухимдал, сөрөг бүхнээ яаж гаргах вэ?

-Далд ухамсраа ажиглаж, дотоод сэтгэлээ далд ухамсартаа тулгуурлаж л ариусгах ёстой. Захирал нь таалагддаггүй хүн байлаа гэхэд тухайн хүнийг өөрт таалагдахгүй талаас нь харах биш, давуу тал, хэрэгтэй зүйл нь юу байна. Авах тал нь юу байна гэдэг талаас нь хандах учиртай.

-Бид ихэвчлэн нөгөө хүнээ өөртөө, сэтгэлдээ тааруулах гээд алддаг талтай…

-Тийм шүү. Тэгэж хэрхэвч болохгүй. Эхлээд өөрийнхөө сөрөг талыг өөрчил. Хандлагаа өөрчил. Өөрийнхөө сайн талыг нөгөө хүндээ харуул. Хүнийг хайрлаж эхлэх юм бол бусад хүн ч намайг хайрлана гэдгийг л энэ номд заасан. Ер нь уужуухан бай л гэж хэлье.

-Тийм учраас бид аар саарыг орхиод бодит ертөнцийг илүү уудам харж сурах хэрэгтэй юм гэж ойлгож болох уу?

-Бидний амьдарч буй бодит ертөнц маш аугаа баялаг юм. Баян ядуу, сайн муу, их бага, дээр дор гэлтгүй хүн бүр нэг бүхэл том зүйлийн хэлтэрхийхэн төдий учир ижилхэн. Бүгд л хүн. Энэ дунд хүн чанараа гээхгүй, муу зүйл хийхгүй бүгдийг хайрлаж чадах юм бол сайн сайхан ирнэ гэсэн хуулийг номд тусгаж өгсөн.

 

 

-Далд ухамсрын тухай арай дэлгэрүүлж өгөх үү?

-Бидний дотор байгаа бодол, бидний гадаад илрэл орчин тойрны уур амьсгалыг бүрдүүлж байдаг. Хүний бодол хаашаа ч алга болдоггүй, эерэг эмоци эерэг сайхан уур амьсгал бүрдүүлдэг. Сөрөг эмоци муу зүйлийг л дагуулдаг. Эхлээд юмны муу талыг түрүүлж хараад, дотроо хадгалаад байвал өвчний эх үүсвэр л болно. Дотроо юу бодно, гадна талд тийм л зүйл болно. Өвчнөөр авч үзье л дээ. Анзаараад, анхаараад л байвал өвчин чинь улам томроод, өвдөөд л байна. Мартаж чадвал өвчнөө арилгахад тустай. Энэ хуулийг В.Синельников доктор номдоо тайлбарласан байгаа.

Далд ухамсарт хүний өнгөрсөн, одоо, ирээдүй, тэр бүү хэл өвөг дээдсийн уламжлалт үйл, удмын тухай мэдээлэл компьютерт кодлогддог шиг кодлогдсон байдаг байна. Эдгээр бүтцийг “Хувь заяа” гэдэг байх нь. Өмнөх удам угсааны амьдралаас бидний амьдралд ирсэн программууд, эцэг эхээс бидний удамд өвлөгдөн ирсэн мэдээллүүд, тэгээд төрсөн цагаасаа эхлэн бидний энэ амьдралдаа бий болгосон бүхий л мэдээлэл далд ухамсарт оршиж байдаг. Тэр мэдээллийг зөв ойлгож, зөв эмоциор илэрхийлж, хэрэгтэй зөв зүйлээ тэндээс татаж авч чадвал сайн сайхан байж чадна. Дотоод бодол, зан үйлээрээ өөрийнхөө болон эхнэрийнхээ хавдрыг эмчилж чадсан Германы анагаах ухааны эрдэмтэн Райк Хамерын нээлтүүдийн талаар номд тодорхой тусгасан нь сонирхол татдаг. Түүний хүү гэнэтийн ослоор зуурдаар нас барж, тэр хагацлаас учирсан их уй гуниг Райк Хамер болон эхнэрт нь хавдар өвчин тусах шалтгаан болжээ. Тэр хавдрыг дотоод бодол, сэтгэл зүйгээ жолоодох замаар өөрөө эмчилж чадсан байгаа юм. Энэ нь өнөөгийн Германы шинэ анагаах ухаанд нэгэн нээлт болж бичигдсэнийг интернэтээс үзсэн.

Өмнө нь өвчин бол муу муухай зүйл. Түүнийг жигшиж тэмцэх ёстой гэдэг байсан бол Райк Хамерын шинжлэх ухаанаар өвчин гэдэг нь үл зохицлын дохио учир шалтгааныг арилгаж бодол санаагаа өөр тийш чиглүүл, эерэг эмоцитой бол. Тэгэж чадвал ямар ч өвчнөөс салж чадна гэжээ. Уг онолыг олон жишээгээр “Өвчнөө хайрла” номд тайлбарласан нь бий. Райк Хамер “Хорт хавдрын төмөр хууль” гэдгийг нээсэн байна. Үүгээр өвчин үүсдэг гурван шалтгааныг тайлбарласан байгаа юм. Нэгд, өөрийнхөө амьдралын зорилгыг ойлгодоггүй, энэ амьдралд яах гэж ирснээ ойлгодоггүйгээс өвчилдөг. Тэгвэл хүн энэ амьдралд зөв амьдрах л зорилготой ирдэг. Гэтэл бид материаллаг талд хэт автаж ийм тийм машинтай, орд харштай, эд баялагтай болох гэж, тийм ийм цол хэргэм хүртэх гэж улайрч зүтгэдэг. Юуг хийвэл бусдад ачтай дэмтэй, юунд сонирхолтой, яаж зөв амьдрах учиртайг ойлгоод ирвэл элдэв илүү шунал аяндаа цэгцэрнэ.

Хоёрт, орчлон ертөнцийнхөө хуулийг үл ойшоосноос өвчин ирнэ. Энэ хууль Иргэний, Эрүүгийн хууль шиг цаасан дээр буугаагүй ч энэ хорвоогийн жамыг зохицуулж байдаг. Түүнийг бид тойрч гарч чаддаггүй. Гуравт, хорт буруу бодол сэтгэл, зан үйлээс өвчин үүснэ. Хэт энэрэнгүй сэтгэл хүртэл буруу сэтгэхүй гэж номд бичсэн байгаа. Хүнийг хэтэрхий энэрснээр цаад хүнээ өрөвддөг. Тэр өрөвдөх сэтгэл нь нөгөө хүндээ буруу программ илгээдэг. Тэгээд нөгөө өрөвдүүлсэн хүний ажил үйлс бүтэхээ больдог. Тийм учраас хүнийг өрөвдөж хэт энэрэхдээ бус, зөв болох замыг нь зааж, тэр замд ороход нь дэмжиж тусалж өгөх учиртай юм.

-Эмнэлэг, эмч нар хорт хавдартай тэмцээд дийлэхгүй байгаагийн шалтгаан юу вэ?

-Эмч нар дээрх үе шатуудыг тэр бүр мэддэггүй, нөгөө талаас өвчтөн сэтгэлийнхээ гэмтлийг мэддэггүй, түүнийгээ туулж давж чаддаггүй. Сэтгэлийн гэмтлээ гарга гэхээр атаа хорсол болоод, хүмүүсийг занаж зүхээд явдаг, тэр бүр буруу. Яах ёстой вэ гэвэл өвчтөн өөрөө өөртэйгээ сайн ажиллах ёстой юм байна. Гэнэтийн цохилт цочролд хандах хандлагаа өөрчилж ухаалаг, тайван хандах ёстой юм байна.

Анагаах ухаан одоогоор хүнийг биологийн амьтан гэж үздэг. Гэтэл Германы шинэ анагаах ухааны онолоор хүнийг хайр, сэтгэл, сүнс юм гэж тайлбарлаж байна. Сүнс, сэтгэл мөнх, энерги мөнх, нэгээс нөгөөд шилждэг гэж жишээ нь манай Г.Лхагваа доктор хэлдэг. “Таны бодол бол бүхэл бүтэн энергийн генератор юм” гэж Г.Лхагваа багшийн үг бий. Хүний бодлоос үүссэн энерги атом задрахад үүсдэг энергиэс давдаг. Хүн бол амьд генератор юм байна. Ийм учраас хүн бодол санаагаа л зөв удирдаж сурах ёстой. Эргэн тойронд байгаа, сошиал мэдээллээс, телевизээс харж үзэж байгаа сөрөг мэдээллийг өөртөө аваад л, үлдээгээд л байх юм бол өвчин л болно.

Хүний тархины багтаамжийг сунгаж үзэх юм бол 9,5 сая км урттай гэнэ. Энэ талбарт сайн сайхан зүйл бичих үү, муу муухай юм бичих үү гэдэг хувь хүний ухамсар. Муу мэдээлэл бичээд хадгалаад л байвал хойч үедээ дамжуулна гэдгийг Г.Лхагваа багш хэлсэн. Миний орчуулсан номтой ч энэ нийлж байгаа юм. Хүн энерги, ухамсраа л зөв хөгжүүлэхээс биш материаллаг талаар хөгжихгүй гэдгийг санах учиртай.

Эцэст нь хэлэхэд өвчин бол хүнд амьд үлдэх ёстой гэдгийн сануулга юм. Түүнийг далд ухамсартайгаа хамтарч анагаах ёстой. Түүнээс биш дан ганц эмээр бөмбөгдөөд, сэтгэл санаагаар унаад, өвчинтэйгээ нийлж эвлэрээд эдгэрдэггүй юм байна. Хор хөнөөлтэй бодол болгон эргээд таньд өвчин болно. Даамжирвал дотоод ухамсарт тань шингэж дараа дараагийн үр удамд тусах нь байна шүү гэдгийг ухаарч амьдрахыг л энэ номд захиж сургасан гэж ойлгох хэрэгтэй юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа