Энтертайнмент
SpaceX компани шинэ үеийн GPS системийн хиймэл дагуулыг тойрог замд хүргэжээ
Лхагва гарагт АНУ-ын SpaceX компанийн хөөргөсөн пуужин шинэ үеийн GPS үйлчилгээний зургаа дахь хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд тээвэрлэн хүргэжээ.
Энэ нь АНУ-ын зэвсэгт хүчний захиалгат ачаа байсан байна.
GPS хиймэл дагуулыг тээсэн Falcon 9 пуужин өчигдөр өглөө Флорида мужийн Канавералын хошуунд байрлах сансрын буудлаас хөөрчээ.
Сүүлд SpaceX компани хиймэл дагуулыг тойрог замд амжилттай байрлуулж буйг харуулсан дүрс бичлэгийг сошиал хуудсандаа нийтэлсэн юм.
Deployment of the GPS III Space Vehicle 06 confirmed! pic.twitter.com/ACoHueuGqH
— SpaceX (@SpaceX) January 18, 2023
GPS-ийн шинэ үеийг GPS III гэж нэрлэж байгаа. Одоо дэлхийн гадаргаас 20,000 гаруй километрийн өндөрт GPS-ийн 30 хиймэл дагуул ажилладаг.
Эдгээр нь газар дээрх төрөл бүрийн төхөөрөмжүүдийн байрлалыг нарийвчлан харуулсан дохиог тасралтгүй дамжуулж байдаг юм.
Lockheed Martin компанийн зохион бүтээсэн GPS III технологи өмнөх хувилбараа шинэчлэх гэж байна. Нийтдээ 32 шинэ хиймэл дагуул хөөргөхөөс 2019 оноос хойш зургааг нь тойрог замд байрлуулжээ.
Шинэ үеийн GPS нь иргэний зориулалтаас гадна бас батлан хамгаалах салбарт ашиглагдах юм байна.
Өмнөх үеийн GPS хиймэл дагуулууд 1990-ээд оноос хойш ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: CNN