Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Э.Золзаяа: “Изинис Эйрвэйз” ХХК-ийн Хөгжлийн Банкнаас авсан зээлийг “Зориулалтын бусаар зарцуулсан” гэдэгтэй санал нийлэхгүй

Нийтэлсэн

Хөгжлийн Банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна.

Сонсголын хоёрдугаарт ““Изинис Эйрвэйз” ХХК-тай холбогдох асуудлыг авч хэлэлцлээ.

Хөгжлийн Банкнаас “Изинис Эйрвэйз” ХХК-д агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үнэ тарифыг бууруулахад зориулж 22.9 тэрбум төгрөгийг олгожээ. Үүнээс 7.5 тэрбум төгрөгийг бусад банк дах зээлийг төлж хаахад зарцуулсан буюу зориулалтын бусаар зарцуулсан. Мөн 1.7 тэрбум төгрөгийн зарцуулалт тодорхойгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байгаа эсэх тухай Б.Энхбаярын асуултад “Изинис Эйрвэйз” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Э.Золзаяа хариуллаа.

Тэрбээр “Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Зарцуулалттай холбоотой мэдээлэл дээрх тоонууд таарч байна. Харин зориулалтын бусаар зарцуулсан гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байна.

Зориулалтын бус гэсэнд тодорхой тайлбар өгөх дүнгүүд байна. Тухайлбал, Богд банк руу гаргасан 4.2 тэрбум, Чингис хаан банк руу гаргасан 2.1 тэрбумын дүн байна.

Анхнаасаа Хөгжлийн Банкнаас бид зээл авахад зээлийн зарцуулалт нь өөрөө манай  эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх буюу онгоц, сэлбэг санхүүжүүлэх гэх мэт олон төрлийн зарцуулалтын зориулалтай зээл байгаа. Бид бүх зарцуулалтаа тухай бүрд нь банканд хандахад Хөгжлийн Банк өөрөө тэр гүйлгээг хийдэг байсан.

Богд банк руу гарсан зээл ямар холбогдолтой вэ гэвэл Хөгжлийн Банкнаас зээл авахаар хандсан байх үедээ “Изинис Эйрвэйз” ХХК Богд банканд зээлтэй байгаа ба зээлийг хаалгах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байсан. Үүнийг Хөгжлийн Банк зөвшөөрсөн. Энэ гүйлгээг Хөгжлийн Банк өөрөө хийсэн. Тэгээд Богд банканд байсан манай барьцаа хөрөнгийг шилжүүлж авсан байдаг.

Харин Чингис Хаан банк дахь “Сарнайх” ХХК-аар дамжуулж авсан зээл нь дараах утгатай.

Чингис Хаан банк нь “Изинис Эйрвейз” ХХК-д зээл өгөх боломжгүй гэсэн. Тэгээд Сарнайх ХХК-аар дамжуулж, 2.1 тэрбум төгрөгийн зээл авч, “Изинис Эйрвэйз” ХХК-д ашигласан. Үүнийгээ нотолсон. Яг ийм процесс явсан.  Тэгэхээр зориулалтын бусаар зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл тухайн үед бүх юмаа зөвшөөрлийн дагуу хийж байсан бөгөөд  гүйлгээг нь Хөгжлийн Банкнаас гаргасан.

– Бадрах ойл ХХК гэж хэний эзэмшлийн ямар компани болохыг мэдэх үү? 

–  “Мэдэхгүй. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд “Изинис Эйрвейз” ХХК Хөгжлийн Банкнаас зээл авах үед миний бие санхүү хариуцдаггүй байсан. Нөгөө хувьцаа эзэмшигч Т.Эрдэнэ Санхүү хариуцсан захирал байсан” гэв.

Түр хорооны дарга Б.Энхбаяр “Изинис Эйрвэйз” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Э.Золзаяагаас гүйцэтгэх удирдлагын хамаарлын талаар тодруулж асуулаа.

 “Изинис Эйрвэйз” ХХК-ийн 70 хувийг эзэмшигч Т.Эрдэнэ Сарнайх ХХК-ийн 34 хувийг эзэмшиж байна. Сарнайх компанийн 66 хувийг эзэмшдэг Ү.Сарнайг та таних уу, ямар хамааралтай вэ?

– Мэднэ. Манай нөхрийн ээж.

– Ү.Сарнай нь өмнө нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Батын Хурцын гэр бүлийн хүн. Батын Хурц нь таны хадам аав гэж ойлгож болох уу?

– Тийм ээ.

– Батын Хурц нь “Изинис Эйрвэйз” ХХК-ийн 70 хувийг эзэмшигч Т.Эрдэнэтэй ямар хамааралтай вэ?

– Т.Эрдэнэ нь Батын Хурцын хамаатны дүү.

– Таны эзэмшил дээр “Экомогул” гэдэг компани бүртгэлтэй байна. Тус компанийн 30%-ийг Л.Элдэв-Очир эзэмшиж байна. Л.Элдэв-Очир нь таны аав мөн үү, мөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Элдэв-Очир мөн үү?

– Мөн.

– Экомогул компанийн бусад хувьцаа эзэмшигчид нь таны хамаарал бүхий хүмүүс мөн үү, ямар хамааралтай вэ?

– Мөн. Миний төрсөн эгч дүүс.

Нийгэм3 цаг өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент3 цаг өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий3 цаг өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр3 цаг өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг3 цаг өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий3 цаг өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр3 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа