Дэлхий
Оросын эрчим хүчнээс Европын Холбоо бүрэн хамааралгүй болсныг мэдэгджээ
Нийтэлсэн
2 жил өмнөНийтлэлч
АдминЕвропын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел өчигдөр Испанийн “El Diario” сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа тус блок Оросын эрчим хүчнээс бүрэн хамааралгүй болсныг мэдэгджээ.
“Олон жилийн турш бий болгосон Оросын эрчим хүчнээс хараат байдлаа бид хэдэн сарын дотор халж чадлаа. Үнийн өсөлтийн ер бусын хурцадмал үеийг давж гарсан бид одоо дайны өмнөх үеийн түвшиндээ буцаж хүрээд байна. Наймдугаар сард эрчим хүчний үнэ оргилдоо хүрсэн нь зах зээлийн таамаглалаас голлон шалтгаалсан өсөлт байлаа. Одоо бид байгалийн хийн нэг мегаватт/цагийг дайны өмнөх үеийн ханшаар авч байна” гэж Боррел ярьсан байна.
Түүний үзэж буйгаар одоо эрчим хүчний зах зээлийн хурцадмал байдал Украины хямралаас хамаарахаа больсон гэнэ.
“Одоо гол нь эрчим хүчний бүтцийн асуудал, ялангуяа хийн үнэ болон цахилгааны үнийн хоорондын хамаарлын асуудал байгаа юм. Евро Комисс удахгүй нөхцөл байдлыг засах, зохицуулах саналаа танилцуулна гэдэгт найдаж байна” гэж Боррел ярилцлагадаа өгүүлжээ.
Эх сурвалж: ТАСС